"Сисси гүнж" Роми Шнайдерын гунигт амьдралын түүх

Залуу насандаа хорвоог орхисон Роми Шнайдер амьд ахуйдаа, мөн одоо ч гэсэн хэн хүний хайрыг татсан хэвээр байгаа билээ. Түүний гоо үзэсгэлэн, сэтгэл татам чанар, жүжиглэх хүсэл тэмүүлэл нь хүмүүсийн хайрыг татах шалтгаан болсон юм. Ялангуяа Австри, Герман, Швеицарь, Францын шүтэн бишрэгчид нь түүнийг бүрэг даруу өсвөр насны охин байхаас, алдартай од болох хүртэл хөгжин дэвшихэд нь гэрч болж, энэ л шалтгаанаар түүнийг хайрладаг бизээ. 

"Сисси гүнж" Роми Шнайдерын гунигт амьдралын түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Роми Шнайдерийн хувийн амьдрал хэвлэл мэдээллээр тархаснаар олон хүмүүс зурагтаа асааж, түүний дүр бүтээсэн киног үзэхдээ, эсвэл сэтгүүл дээрээс инээмсэглэсэн царайг нь хараад гэр бүлийн нэг гишүүн шигээ, найз нөхөр шигээ үздэг болсон гэхэд хилсдэхгүй бизээ. 

 

1 Венийн бяцхан охин

Тэрээр бүх зүйлийг нэгэн зэрэг хүсдэг хүүхэд байжээ. Гэртээ байхдаа бусдын анхаарлын төвд байхыг хүсдэг байснаас гадна киноны зураг авалтан дээр ч адилхан зүйлийг хүсдэг байв. 

Олон кинонуудынхаа нэгэнд тоглож дуусаад, тэрээр өөрийнхөө амьдралыг аз жаргалгүй хэмээн нэрийдэж байсан юм. Учир нь тэр богинохон амьдралынхаа тэр гайхалтай мөчүүдийг үүрд үргэлжлэхийг хүсдэг байв.

Тэрээр жүжигчдийн гэр бүлд төрсөн бөгөөд Венийн бяцхан охин байхдаа л кинонд дүр бүтээж эхэлжээ. Охидын сургуульд явдаг байхдаа бичсэн өдрийн тэмдэглэлээс нь харахад тэрээр, “би жүжигчин болно. Жүжигчин болох ёстой” хэмээн бичсэн байдаг байна. 

Венийн бяцхан охин

2 Бүрэн дүүрэн өөрчлөлт

Гайхалтай амжилтынх нь үе шатуудад түүний дүр төрх тасралтгүй өөрчлөгдөж байлаа. Нэг талаар тэр Венийн бяцхан охин байхаа больж, Парисын од жүжигчин болсон байв. Гэнэт л тэр Герман биш Франц хүн болохыг хүсэх болжээ. “Миний амьдралын хэв маяг, хайр дурлал, хувцаслалт, унтах минь хүртэл Франц байх ёстой” хэмээн тэрээр хэлж байсан юм. 

1963 онд Германы нэгэн сонинд түүнийг “Энэхүү залуу Парис эмэгтэй огтхон ч Герман хүн биш болжээ. Түүний хэллэг, байгаа байдал гээд тэр чигтээ өөрчлөгдсөн” хэмээн бичсэн байна. 

Германы шар сонинууд болон олон шүтэн бишрэгчид нь гонсгор байлаа. Түүнийг урвагч хэмээн цоллож, хайр бахархал нь уур хилэнгээр солигдож байв. Гэвч 1970-аад онд Германчууд хүртэл түүнийг уучилсан юм. 

Бүрэн дүүрэн өөрчлөлт

3 Киноны дүр шигээ амьдрал

Роми Шнайдер зөвхөн хувийн амьдралдаа ч биш, дэлгэцийн дүрдээ ч өөрчлөлт хийжээ. Журамт охины дүрээс секс бэлгэ тэмдэг болсон юм. Биеийнхээ хэсгүүдийг ил гаргах болж, нүүр будалтын хэв маяг нь ч өөрчлөгдөж, олон эмгэнэлт кинонуудад тоглох болсон байна. 

Гэвч жүжигчин Роми Шнайдер жинхэнэ суутан байсан юм. Тэрээр урлагийн сургуульд огт сураагүй бөгөөд түүнийг авьяас чадвараа өвлөн авсан гэж олон хүмүүс ярьдаг. “Камер түүнд хайртай, тэр ч камерт хайртай” хэмээн Фрэдрик Бэйкэр түүний тухай баримтат кинонд ажиллаж байхдаа дүгнэн хэлжээ. 

Түүний 1960-1970-ад онд тоголсон кинонуудын зарим дүр хувь хүний хувьд түүнтэй их төстэй хэмээн хэд хэдэн найруулагч, хамтран ажиллагсад нь дүгнэдэг. Харин тэрээр өөрөө, “Намайг бүтээсэн дүр шигээр минь төсөөлдөг хүмүүс эндүүрч байна” хэмээн хэлж байсан юм. 

Киноны дүр шигээ амьдрал

4 Нууцлаг төгсгөл

Зарим хүмүүс домогт жүжигчний амьдралыг 2 бүлэгт хуваадаг. Түүний хамгийн анхны том амжилт бол 1955 оны “Сисси” киноны гүнжийн дүр байсан юм. Бодит амьдралын хар бараан бүхнээс хол уг дүрээр нь түүнийг хүн болгон хайрладаг байв. Харин түүний амьдралын 2 дахь бүлэг илүү эмгэнэлтэй, хар бараан зүйлсээр хүрээлэгдсэн байлаа. 

Роми Шнайдер 1938 оны 9-р сарын 23-нд мэндэлсэн юм. Түүний үхлийн шалтгаан одоог хүртэл тодорхой бус хэвээр байна. 1982 оны 5-р сарын 28-нд тэрээр найз залуу Петинийн хамт Парис дахь ахынхаа гэрт оройн хоолонд уригджээ. Гэртээ харих замдаа тэд амралтын өдрийн төлөвлөгөөгөө ярилцсан байна. Тэр шөнөдөө Роми эрт унтахыг хүссэнгүй, хөгжим сонсон суухыг хүсчээ. Гэвч 5-р сарын 29-ны өглөө Роми ширээнийхээ ард амьсгал хураасан байдалтай олдсон юм. 

Задлан шинжилгээ хийгээгүй учраас чухам юу болсныг хэн ч олж мэдэх боломжгүй. Түүнийг амиа хорлосон гэсэн дүгнэлт гарчээ. Тухайн үед түүнийг согтууруулах ундаа, эмэнд донтсон гэдгийг хүн бүр мэдэж байсан гэдэг. 

Нууцлаг төгсгөл

5 Хувийн амьдрал

Түүний амьдралын сүүлийн он жилүүд тийм ч амар тайван өнгөрөөгүй юм. 1981 онд түүний итгэмжит хүн бүхий л эд хөрөнгийг нь хувьдаа завшин авсан байдаг.

Мөн хавдраас үүдэн тэрээр нэг бөөрөө авахуулсан юм. Түүний хүү 14 насандаа хашаа руу авирч байхдаа унан амиа алджээ. Гэхдээ түүнд өмнөх туслах Даниэл Биасинитэй хийсэн богинохон гэрлэлтийнх нь үр дүн Сара охин нь байлаа. Залуу насандаа тэрээр үргэлж гэр бүлтэй болохыг хүсдэг тухайгаа ярьдаг байжээ. Гэвч нэгэнт гэр бүлтэй болсон хойноо тэрээр зугтсан юм. Өөрөөс нь илүү амжилтанд хүрсэн нэгнийг хараад тэр атаархдаг байсан ч тун сайхан сэтгэлтэй нэгэн байсан юм. Тэр бүх зүйл нь бүрэн бүтэн, төгс амьдралыг хүсдэг байжээ. 

Хувийн амьдрал

6 Уран бүтээлүүд

1953 онд Роми Шнайдер 15 насандаа  "Цагаан лили цэцэглэх үед" кинонд төрсөн ээжтэйгээ ээж охины дүрд тоглож байсан юм. Түүний хамгийн том амжилт болсон “Сисси” кино 6 дахь дүр нь байжээ. 

Тэрээр бараг бүхий л эрэгтэй супер ододтой хамтран дүр бүтээсэн гэхэд хилсдэхгүй. 1959 онд романтик, инээдмийн төрлийн "Зам дээрх сахиулсан тэнгэр" кинонд тэрээр залуу Жон Пол Белмондотой хамтран тоголжээ. 1960 онд Патришиа Хайсмитийн "Авьяаслаг ноён Рипли" туужаас сэдэвлэн бүтээсэн "Ягаан үд" кинонд ирээдүйн нөхөр Ален Делонтой хамтран тоглосон байдаг. 

Найруулагчид ч түүнд хайртай байв. 1962 онд "Шүүх хурал" кинонд тэрээр найруулагч Орсон Вэллстэй хамтран ажилласан бөгөөд Вэллс тус киног өөрийнх нь бүтээж байсан хамгийн сайн кино хэмээн нэрийдэж байжээ.

Ален Делонтой дахин хамтран тоглосон "Усан сан" кино тухайн үед шуугиан тарьсан бүтээл болсноос гадна киног Англи, Франц хэл дээр 2 хувилбараар бүтээж байсан байна. 

Уран бүтээлүүд

7 Хайр дурлал

Тэрээр 20-иод насандаа Францын алдарт жүжигчин, XX зууны хамгийн сайхан эр гэгддэг Ален Делонтой танилцсан бөгөөд тэр хоёр шууд л нэг нэгэндээ дурласан байна. Ингээд Роми ээжийнхээ эсэргүүцлийг үл харгалзан Ален Делонтой хамт амьдрахаар Парисыг зорьсон байна. Тэр хоёрыг хамгийн төгс хос гэж байсан боловч харамсалтай нь Ален 5 жилийн дараа өөр эмэгтэйд дурлан, Ромиг орхисон аж. Бүсгүйн зүрх сэтгэл хэзээ ч эдгэрэхээргүй шархалж үлдсэн боловч Алентай үлдсэн амьдралдаа найзууд хэвээр үлджээ.

1966 онд Роми германы найруулагч Харри Маиентэй гэрлэж Давид Кристофер хэмээх хүүтэй болжээ. Хэдэн жилийн дараа түүнээс салсан бөгөөд 1975 онд өөрийн хувийн туслах Даниель Биасини хэмээх эртэй гэрлэжээ. Харамсалтай нь тэдний гэрлэлт мөн л удаан үргэлжилсэнгүй, 1981 онд хоёр тийш болцгоожээ. Даниель, Роми нарын охин Сара Магдалена өдгөө жүжигчний мэргэжилтэй аж.

Хайр дурлал

Роми Шнайдер өнөөдөр бидний дунд байсан бол тэрээр 81 насыг зооглох байжээ. Түүнгүйгээр өнгөрсөн 38 жилийн дараа ч тэрээр шоу ертөнцөд үгүйлэгдсэн хэвээр байна. Германы залуу жүжигчин Ивонн Каттэрфилдыг өнөөгийн Роми Шнайдер гэж хүмүүс нэрлэх болжээ. Гэвч Роми Шнайдерийг өөр хэн ч орлож чадахгүй билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()