Хостой байхын давуу талууд

Сайхан хайр гэж байдаг юм шүү. Олдвол түүнийгээ битгий алдаарай гэсэн сайхан үг байдаг. Тиймдээ ч хэрвээ та нэгэнт хайрттайгаа учирсан бол түүнийгээ гашуун хатуу үгсээр битгий гомдоож байгаарай. Амьдрал хэдий урт мэт санагдавч, хайртай хүнтэй болсон үед танд үнэхээр  богинохон санагдаж эхлэнэ. Ингээд та бүхэндээ хостой байхын мөн чанар, давуу талыг хүргэе.

Хостой байхын давуу талууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Амьдрал илүү сонирхолтой байх болно

Мэдээж шүү дээ. Та урьд нь ганцаараа байхдаа их л бодож найзуудтайгаа уулзана. Эсвэл гэртээ тоглоом тоглож, кино үзэж, унтаж өнгрүүлдэг. Эсвэл өдөржин фейсбүүк ухаж, өдрийг барна. Харин хостой байснаар та хайрттайгаа хамтдаа кино үзэж, хоол хийж, цэвэрлэгээ хийн, гадуур зугаалах гээд л бүхнийг хамтдаа хийх болно.

Амьдрал илүү сонирхолтой байх болно

2 Үргэлж таны талд бат зогсох хэн нэгэн

Таныг зоригжуулж, аливааг хийх эрч хүчийг хайрладаг хүнтэй байх сайхан биш гэж үү? Ядаж л өвдөөд гэртээ хэвтэж байхад тань, халуун хоол эм дөхүүлээд өгөх найз бүсгүйтэй байна гэдэг үнэхээр сайхан юм. Тийм хайр хэн хүнд хүсээд олддоггүй юм шүү.

Үргэлж таны талд бат зогсох хэн нэгэн

3 Хэзээ ч уйтгарлахгүй

Өглөө бүрийг хайртайгаа эхлүүлж, үдэш бүрийг хамтдаа өнгөрүүлэн,  бүхий л цаг хугацаанд тантай хамт байх түүнийг хэзээ ч битгий гомдоогоорой. Урьд нь ганц бие байхдаа, өнөөдрийг юу хийж өнгөрүүлэх вэ хэмээн боддог байсан бол, хостой болсноор та  хийх юмгүй байсан ч хамтдаа л байвал хийх зүйлс аяандаа гараад л ирнэ. Уйдах ч чөлөө зав олдохгүй гээд бод доо.

Хэзээ ч уйтгарлахгүй

4 Бэлгийн амьдрал илүү сонирхолтой

Найз бүсгүй, залуутай байна гэдэг нь бүхэлдээ л адал явдал юм. Хосуудын бэлгийн амьдрал ч сонирхолтой байх болно. Ядаж л тэр таны талаар бүхнийг мэддэг, тэрчлэн юу хүсэж байгааг тань мэдэх учраас яг л эрх муужгай мэт эрхлүүлнэ. Тийм ч учраас хосууд илүү аз жаргалтай, өөдрөг үзэлтэй байдаг юм.

Бэлгийн амьдрал илүү сонирхолтой

5 Болзоо бүхэн гайхалтай байх болно

Хайртай хүнтэй байна гэдэг нь нэг талаар гайхалтай юм. Болзоо бүхэн, тэрчлэн улматжлалт баярууд хүртэл үнэхээр утга учиртай болж ирнэ. Шинэ жил, цагаан сар, валентинийг найз бүсгүй, залуутайгаа хамтдаа тэмдэглэж, баяр бүхэн аз жаргалтай, дурсамж дүүрэн байна.

Болзоо бүхэн гайхалтай байх болно

6 Бүхнийг хамтдаа хийнэ

Хостой байснаар ундарсан гэрийн ажил хүртэл сонирхолтой санагдаж эхэлнэ. Учир нь хайрттайгаа хамтдаа хийсэн бүхэн хурдан, хөгжилтэй, аз жаргалтай байх учраас тэр шүү дээ.  Хоол хийх, гэр цэвэрлэх, нохойгоо салхилуулах гээд л.... Та хостой болоход бэлэн үү?

Бүхнийг хамтдаа хийнэ

7 Төсвөө хамтдаа тооцоолно

Урьд нь та л бүхнийг авч, тооцоогоо өөрөө зохицуулдаг байсан. Харин хостой болсноор бүхнийг хамтдаа тооцоолж, мөнгөө ч гэсэн хамтдаа зарцуулах болно. Энэ үед хуримтлал ч илүү боломжтой, танд дарамт багатай болж ирнэ.

Төсвөө хамтдаа тооцоолно

8 Үргэлж утсаар ярих хүнтэй

Уйдаж байвал түүнтэйгээ утсаар ярьна. Тэрчлэн хол байсан ч түүнийгээ юу хийж байгаа бол?, хоолоо идсэн эсэх гээд л тэр бүр таньд сонирхолтой басхүү амьдралын тань нэг чухал хэсэг болж ирнэ. Хэзээ ч уйтгарлахгүй...

Үргэлж утсаар ярих хүнтэй

9 Хамтдаа хийдэг хоббитой болно

Урьд нь ганц бие байхдаа, өнөө л хийдэг зүйлсээ ганцаар хийдэг байсан бол хостой болсноор та хоёрын хийдэг, хийх дуртай шинэ хоббинууд гарах болно. Хамтдаа тоглоом тоглох, кино үзэх, усанд сэлэх, ууланд авихар гээд л амьдралд тань шинэ хуудсууд нээгдэнэ.

Хамтдаа хийдэг хоббитой болно

10 Бүхий л цагт хамтдаа байж, цугтаа хөгширнө

Бид хамтдаа хөгширсөн буурлуудаа хараад маш их атаархдаг. Тэд бүхий л хугацаанд хамтдаа байсаар нэг бүхэллэг цул хүмүүс болсон байдаг. Өөрийгөө хайртай хүнгүйгээр төсөөлөхийн аргагүй болтлоо уусаж, тэдний амьдралынх нь үнэт дурсамж бүр тэр хоёртой холбоотой болохоор л тэр шүү дээ.

Бүхий л цагт хамтдаа байж, цугтаа хөгширнө

Танд энэ мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй 

~  Ганц бие байхын давуу талууд ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()