Найруулагчид жүжигчдээ хэрхэн зовоодог вэ?

Жүжигчин гэдэг мэргэжил нь харахад хэдий сайхан боловч цаг наргүй, дарамт шахалт дор найруулагчийн хүсч байгаа дүрийг төгс гаргах үүрэгтэй хүмүүс. Найруулагч бол тэдний хаан л гэсэн үг. Хэлсэн бүгдийг нь хүссэнээр нь хийхгүй бол сайн, чанартай уран бүтээл гарна гэж үгүй тул жүжигчид утсан хүүхэлдэй мэт л байдаг аж. Иймд та бүхэндээ жинхэнэ уран бүтээл туурвихын тулд найруулагчид жүжигчидтэй хэрхэн харьцдаг, тэднийг хэрхэн өөрийнхөөрөө байлгадаг тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Найруулагчид жүжигчдээ хэрхэн зовоодог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жинхэнэ халимтай хамт сэлсэн

2003 онд гарсан “Open Waters” киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн гэдэг. Тус кинонд, хос залуус азгүй тохиолдлоор усан онгоцноосоо унаж, хөлгүй их далайд үхэлтэй тэмцэж буй үйл явдал гардаг юм. Киноны үйл явдлын ихэнх нь усанд болж өнгөрдөг тул жүжигчид нийт 120 цагийг далайд өнгөрүүлсэн байдаг. Мөн найруулагч  Крис Кэнтис (Chris Kentis) бүтээлээ төгс, бодит болгохын тулд амьд халимыг ашиглан, жүжигчдийн хамт далайд тавьсан аж. Жүжигчид ухаанаа алдтал айж, эсэргүүцэж байсан боловч найруулагчийн үг бол хууль тул яалтчгүй амьд халимны хамт дүрээ бүтээсэн байна.

Жинхэнэ халимтай хамт сэлсэн

2 Түлэгдсэн

Найруулагч Виллиам Фрэйдкин (William Friedkin) “The Exorcist” аймшгийн киног бүтээхдээ гол дүрийн жүжигчин болох  Эллэн Берстин (Ellen Burstyn)-ийг ихэд тамласан гэдэг. Киноны оргил хэсэг буюу бүсгүйн шатаж буй үзэгдлийн зургийг авахдаа түүнийг жинхнээс нь шатааж, хэчнээн тусламж хүсэн орилж байсан ч тоолгүй зураг авалтыг үргэлжлүүлсэн ажээ.

Түлэгдсэн

3 Махчин шувуудын хоол

Гайхалтай чадвартай найруулагч гэгддэг Альфрэд Хичкок (Alfred Hitchcock) “The Birds” киног бүтээх явцдаа амьд махчин шувууд ашиглан, жүжигчин бүсгүйг гэмтээсэн байдаг. Бүр зарим шувууд нь түүний нүдийг жинхнээсээ ухах гэж дайрсан гэдэг шүү. Киноны бүхий л зүйлс бодит байх ёстой хэмээн чанд баримталдаг тэрээр энэ бүгдийг юу ч биш хэмээн үзэж, тухайн үедээ л нилээдгүй хэл аманд өртөж байв. 

Махчин шувуудын хоол

4 Буцалсан ус цацсан

Холливуудын халуухан жүжигчин Чаннинг Татум (Channing Tatum) 2009 онд “The Eagle” кинонд тоглохдоо бэлэг эрхтэнээ түлсэн байна. Тэрээр хүйтэн мөстэй усыг гаталж байгаа хэсэгт тоглодог бөгөөд кино багийнхан түүнийг дулаацуулах үүднээс халуун ус цацан, санаандгүйгээр ийн бэртээж байжээ. Хэдийгээр найруулагч түүн рүү халуун ус цацахыг шаардаагүй боловч мөстэй хүйтэн ус руу олон удаа оруулсан байдаг.

Буцалсан ус цацсан

5 Олон цаг гавтай байсан

Мөн л найруулагч Альфрэд Хичкок (Alfred Hitchcock) “The 39 Steps” кинонд ажиллаж байхдаа гол дүрийн жүжигчин бүсгүйн бугуйг нь хөхөрч, гэмттэл нь олон цагийн турш гавтай байлгасан байна. Үүнийгээ тайлбарлахдаа "Би түүнийг дүрдээ сайн орж, энэ бүгдийг бодитоор хүлээж аваасай хэмээн хүссэн юм” гэсэн байдаг.

Олон цаг гавтай байсан

6 Цалгилсан ус

Найруулагч Майкл Куртиз (Michael Curtiz) 1928 онд “Noah’s Ark” киног бүтээхдээ маш олон жүжигчдийг бэртээсэн юм. Учир нь тэрээр кинондоо 15,000 тн ус ашиглаж, үүндээ жүжигчдийг ямар ч аврах хантаазгүй оруулсны эцэст 3 хүн живж, хэд арван хүн бэртэн, харин гол дүрийн жүжигчин хатгаа туссан бол өөр нэгэн жүжигчний хөлийн бүх хумс нь хууларсан байсан гэдэг. Хожмоо тэрээр “Casablanca” киногоороо Оскарын наадмаас “Шилдэг найруулагч” гэх шагналыг хүртсэн юм.

Цалгилсан ус

7 Жинхэнэ дайны талбар

Жүжигчин Мартин Шэйн (Martin Sheen)-ий “Apocalypse Now” кинонд бүтээсэн дүр нь түүнийг амжилт өөд дагуулсан билээ. Гэвч энэ бүхний цаана жинхэнэ амь өрссөн адал явдал өрнөж байв. Найруулагч Фрэнсис Форд Коппола (Francis Ford Coppola) киногоо тухайн үед Филлипин улсад болж байсан иргэний дайны үеэр бүтээсэн бөгөөд жүжигчид жинхэнээсээ дайнд оролцсон мэт л сэтгэгдэлтэй үлджээ.

Жинхэнэ дайны талбар

8 Нэг хэсгийг 127 удаа давтсан

Бүх цаг үеийн хамгийн аймшигтай кинонуудын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг “The Shining” киноны найруулагч Стэнли Кубрик (Stanley Kubrik) жүжигчин Шелли Дюваль (Shelley Duvall)-ийн тоглосон Жэйк Николсонтой саваа барин ярилцаж буй хэсгийг нь 127 удаа авсан байдаг. Найруулагч бүсгүй руу зураг авалт тутамд орилж, загнаж байсан бөгөөд хэт их стресстсэн Шелли Дювалийн үс нь сүүлдээ яг л хорт хавдар туссан мэт унаж байсан гэдэг.

Нэг хэсгийг 127 удаа давтсан

9 Найруулагчийн машиныг угаасан

Халуухан бие, үзэсгэлэнт төрх, чадварлаг жүжиглэлт зэргээрээ олныг шуугиулдаг Мэган Фокс 2007 онд “Transformers” киноны сонгон шалгаруулалтад оролцохдоо найруулагч Майкл Бэй (Michael Bay)-ийн машиныг усны хувцас өмсөн угааж байсан гэдэг. Хэдийгээр кинонд тийм хэсэг байхгүй ч найруулагчийн үг хууль тул жүжигчин бүсгүй яах ч аргагүй байдалд оржээ. Сүүлд тэрээр найруулагчийнхаа тухайд “Тэр бол Гитлер л гэсэн үг. Аймшигтай харгис хэрцгий нэгэн” хэмээн дүгнэсэн байдаг юм.

Найруулагчийн машиныг угаасан

10 Сүрдүүлэг

Жүжигчдээс гарч болох бүхий л авьяас чадварыг шаарддагаараа алдартай найруулагч Роман Полански (Roman Polanski) “Chinatown” киног бүтээж байхдаа гол дүрийн жүжигчин Фэй Данауэй (Faye Dunaway)-г үргэлж л “Олигтойхон жүжиглээч, арчаагүй хөгийн амьтан минь. Үгүй бол наад үсийг чинь зулгаагаад, мулзлаад хаячихна шүү” гэхчлэн элдвээр сүрдүүлэн, дарамталдаг байсан гэнэ. Үүгээр ч үл барам, кино зураг авч байгаа тохиолдолд нэг ч хүнийг угаалгын өрөө оруулдаггүй байжээ.

Сүрдүүлэг

11 Галд түлэгдсэн

1939 оны бүтээл болох “The Wizard of Oz” киног бүтээхэд кино багийнхан бүгд долоо хоногийн 6 өдөр, өдрийн 16 цагаар ажиллаж байсан аж. Мөн шулмын дүрийг бүтээсэн жүжигчинг гал дунд зогсон жүжиглэж байх үеэр, хуурамч багтай түүний бие рүү гал авалцаж, маш хүндээр түлэгдсэн юм. Тэрээр тусламж эрэн, шархаа тэвчихээ больсон ч зураг авалт үргэлжилсээр л байв. Жүжигчин 6 долоо хоног эмнэлэгт эмчлүүлчихээд, эргэн ирж шууд ажилдаа ханцуй шамлан орсон ажээ.

Галд түлэгдсэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()