Леонардо Дикаприогийн зовлонт амьдрал

Уран бүтээлч байна гэдэг нь нэг бодлын сайхан мэргэжил боловч, үзэгчдэд танигдахын хэрээр тэдэнд маш өндөр үүрэг хариуцлага нэмэгдэж байдаг. Оскарын шагналт жүжигчин Леонардо Дикаприо (Leonardo DiCaprio)-ийн хувьд тэрээр маш олон гайхалтай бүтээлүүдээрээ өөрийн авьяас чадвар, хөдөлмөрч араншингаа үзэгчдэд нэг бус удаа нотлоод амжсан. Тэгвэл та бүхэндээ тэдгээр киног бүтээхэд гардаг бэрхшээл, өөрт оногдсон дүрийг амилуулахын төлөөх итгэмээргүй үйлдлүүдийг хүргэе. 

Леонардо Дикаприогийн зовлонт амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тэрээр өдөрт дор хаяж 7 цагийг “make up” хийлгэхэд зарцуулдаг

Жүжигчин залуугийн хувьд ямарваа нэг кинонд тоглохдоо, оногдсон дүрдээ хувирахын тулд дүр бүрээс шалтгаалан өдөрт дор хаяж 3-7 цагийг нүүр хувиргалт, хувцаслалтандаа зарцуулдаг байна. Тэрээр Холбооны Мөрдөх Товчооны ахмад, захирал 77 настай Эдгар Хувер (Edgar Hoover)-ийн дүрийг бүтээхийн тулд хиймэл шүд, буурал үс гэх мэт нарийн ажиллагаа шаардсан хувиргалтуудыг хийлгэсээр өдөрт 8 цагийг зарцуулдаг байсан аж.

Тэрээр өдөрт дор хаяж 7 цагийг “make up” хийлгэхэд зарцуулдаг

2 Нүүрэндээ хиам наалдуулахын тулд 70 удаа оролдсон

“Wolf of Wall Street” киноны нэгэн хэсэг дээр түүний хамтрагч Жона Хилл (Jonah Hill) гал тогооны өрөөнд байхдаа хиаманд хахаж үхэх шахдаг. Дикаприо түүнийг аварч, цээжин тус газар нь дарах үеэр түүний нүүрэн дээр хиам наалддаг хэсгийг авахын тулд 70 удаагийн оролдлогоор амжилттай дуусгасан гэдэг. Хиам тэдний санаснаар наалдаж өгөхгүй байсан тул түүнийг тослож, илүү наалдамхай болгосны эцэст энэхүү зураг авалт амжилттай өндөрлөжээ.

Нүүрэндээ хиам наалдуулахын тулд 70 удаа оролдсон

3 Зураг авалт амжилттай болтол түүхий загас идсэн

Мөн л “Wolf of Wall Street” кинон дээр Дикаприо хамтран тоглогч Жона Хилл (Jonah Hill)-ийн хамтаар сушиний ресторанд хооллодог. Тэрхүү зураг авалтыг амжилттай авахын тулд Дикаприо сушиг идсээр байсан гэдэг. Сүүлдээ тэсэхээ байгаад угаалгын өрөө орж, идсэн бүх загасаа бөөлжиж гаргасан гэдэг шүү. Жүжигчин залуугийн хувьд киноны тэр хэсэг л хамгийн хэцүү, хар дарсан зүүд байсан хэмээжээ. Учир нь тэрээр сушинд дургүй гэнэ.

Зураг авалт амжилттай болтол түүхий загас идсэн

4 Кинонд тоглохын тулд дүрдээ донтдог

“The Aviator” кинонд тоглохын тулд тэрээр дүрдээ бүрэн дүүрэн эзэмдүүлсэн байсан гэхэд болно. Учир нь тэрээр дүрийнхээ залуугийн амьдралаар амьдарч, сэтгэл санаа бүхий л зүйлээ таягдан хаяж, бүхнийг дүрдээ зориулсан гэдэг. Хооллох хэв маяг, хувцаслалт гээд л бүхнээ өөрчлөн, өөрийгөө эрс хувиргажээ. Тиймдээ ч тэрээр тус киноны дүрдээ хамгаас хайртай хэмээн хэлсэн удаатай.

Кинонд тоглохын тулд дүрдээ донтдог

5 Романтик хэсэгт орлон тоглогч аваагүй

“Wolf of Wall Street” киноны эротик хэсгийн зураг авалтыг амжилттай үргэлжлүүлэхийн тулд тэрээр ямар ч орлон тоглогч аваагүй бөгөөд маш олон хүсээгүй зураг авалтыг хийх болсон аж. Хамтран тоглосон жүжигчин Маргот Робби (Margot Robbie)-гийн хувьд ч мөн адил тэрхүү хэсгүүдийг илүү бодит болгохын тулд мэргэжлийн хүний тусламжтайгаар зураг авалтаа жинхэнэ бодитоор, амжилттай дуусгасан гэдэг. 

Романтик хэсэгт орлон тоглогч аваагүй

6 Дүрдээ орохын тулд Африкт 1 сарын турш амьдарсан

“Цуст Алмаз” кинонд тоглохын тулд тэрээр Өмнөд Африкт нэг сарын турш дүрдээ хувиран амьдарсан гэдэг. Аюултай нүүр тулгарч, ан хийх, цэргүүдээс нуугдах гэх мэт зүйлсийг илүү бодитой үнэмшилтэй, амьдралтай харагдуулахын тулд л тэр шүү дээ. Жүжигчин хүний хувьд дүрдээ орохын тулд дүрээ мэдрэх, судлах хэрэгтэй хэмээн тэр хэлсэн юм.

Дүрдээ орохын тулд Африкт 1 сарын турш амьдарсан

7 Мөстэй усанд орсон

“Долоон голтон” кинонд Дикаприо зэрлэг талд амьд гарахын тулд бүхий л зовлон бэрхшээлтэй нүүр тулж, хатуу хөтүүг сөрж байгаа талаар гардаг. Тиймдээ ч өвлийн тэсгим хүйтэнд чичирч, осгох шахам байгаа үзэгдлийг гаргахын тулд тэрээр мөстэй хүйтэн усанд хэдэнтээ орж байж дүрдээ орсон ажээ.  Хасах 30-40 хэмийн хүйтэнд хөлдөх шахам байж тоглосон дүрээрээ Оскарын шагналыг авсан билээ.

Мөстэй усанд орсон

8 Үхсэн амьтны сэг зэмэнд унтаж үзсэн

Кинон дээр тэсгим өвлийн хүйтэнд амь гарахын тулд үхсэн адууны гэдсийг хүүлэн дотор нь унтдаг. Тэрхүү үзэгдлийн зургийг авсны дараа түүний биеэс үхсэн амьтны үнэр хэсэгтээ л гараагүй гэдэг. Дүрдээ орох, түүнийгээ илүү бодитой болгохын тулд өвлийн хүйтэнд мөстэй усанд орох, өвчтэй байсан ч зураг авалтаа үргэлжлүүлсний эцэст тус кино үнэхээр гайхамшигтай болсон юм. Жижиг хэсэг гэлтгүй бүх хэсгүүд дээр жинхнээсээ дүрээ мэдэрч тоглоно гэдэг нь жүжигчин хүний ур чадвар билээ.

Үхсэн амьтны сэг зэмэнд унтаж үзсэн

9 Өвчнийг ч үл ажран ажилласан

“Django Unchained” түүний тоглосон энэхүү бүтээлд оройн зоогийн хэсэгт тэрээр аяга хагалан, түүний гараар цус даган урсдаг хэсэг бий. Хамгийн гол нь киноны энэхүү хэсэг төлөвлөгдөөгүй бөгөөд тэрээр дүрдээ хэтэрхий орж, ийнхүү үйлдлийг өөрийн мэдэлгүй хийсэн гэдэг. Түүний гар хэд хэдэн газраа шилэнд зүсэгдэж, айхтар шалбарсан байна. Энэхүү хэсгийг хасахаар төлөвлөж байсан ч, хожим засваргүйгээр оруулсан гэдэг.

Өвчнийг ч үл ажран ажилласан

10 Зэрлэг амьтны түүхий мах идэж үзсэн

“The Revenant” киноны зураг авалтын үеэр тэрээр гөрөөсний түүхий элэг жинхнээсээ иддэг бөгөөд энэ нь түүний хувьд маш хүнд даваа байсан гэдэг. Түүний бүтээсэн дүр нь бүхэлдээ аз сорьсон, маш хүнд зураг авалтуудаар дүүрэн байсан болохыг хожим дурсан ярьжээ.

Зэрлэг амьтны түүхий мах идэж үзсэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()