Хувийн эмнэлэгтэй Араб шонхрууд

2014-04-19, 18:54
20,338
Шонхороор ан хийх уламжлал эрт дээр үеэс л байсан боловч, одоо энэ төрлийн ан хийхээ бараг л больсон болов уу. Шонхор шувуу амьдарч буй газартаа дасан зохицохдоо сайн бөгөөд ууланд, ой модонд, цөлд гээд л хаа сайгүй амьдрана. Тиймээс анчид шонхорыг ан хийхдээ илүү их ашигладаг байсан болов уу. Ингээд шонхор шувууны эмнэлэгийн газрыг та бүхэнд танилцуулъя. Энэ эмнэлэгт бүхий л төрлийн үйлчилгээг энэ шувуунд зориулан хийдэг байна.
Хувийн эмнэлэгтэй Араб шонхрууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Шонхор шувууны эмнэлэг 1999 онд Абу Даби хотод байгуулагдсан бөгөөд Эмиратын хамгийн анхны олон нийтийн шувууны эмнэлэг болжээ.

www.caak.mn

Жилд дунджаар 7000 орчим шувуунд үзлэг, үйлчилгээ, хагалгаа хийдэг байна. Үүнээс гадна шувуунд зориулсан буудал хүртэл байдаг аж.

www.caak.mn

Ихэнх шувуудын нүдийг хаасан малгай өмсгөдөг байна. Ийнхүү өмсгөдөг шалтгаануудын нэг нь эмнэлэгт байхдаа ямар нэг амьтан руу довтлохоос сэргийлдэг аж.

www.caak.mn

Хоёрдугаарт хоорондоо зодолдохгүйн тулд ийнхүү хамгаалдаг байна. Малгайн дээрх унжлага нь гоёлд зориулаагүй харин өмсөж, тайлахад хялбар байх үүднээс хийжээ.

www.caak.mn

Эмнэлэгт ирсэн шувуунд бүрэн үзлэг, үйлчилгээг хийдэг байна.

www.caak.mn

Юуны түрүүнд шувууг унтуулдаг аж. Үүний тулд толгойд нь дараах зүйлийг угладаг.

www.caak.mn

Ийнхүү унтуулсны дараа шувууны хумсыг шалгадаг байна.

www.caak.mn

Хумсыг нь байнга авах хэрэгтэй байдаг ч хумсанд нь судас байрладаг учир болгоомжтой байх шаардлагатай.

www.caak.mn

Харин авсны дараа тусгай хайчаар ирлэдэг байна.

www.caak.mn

Дараа нь өднийх нь бүрэн бүтэн байдлыг шалгах шаардлагатай бөгөөд гэмтсэн өд байвал солих хэрэгтэй.

www.caak.mn

Шонхор нэг далавчиндаа 11 өдтэй бөгөөд бүгдийнх нь урт, өнцөг хэлбэр гээд бүхий зүйл нь өөр өөр байдаг байна. Эмнэлэгт олон төрлийн өд байдаг учир эмч нар тухайн шувуунд тааруулан өдийг нь сонгодог аж.

www.caak.mn

Өдийг солихын тулд хулс мод болон цавуу ашигладаг. Өдөн дотор тусгай хоолой мэт зүйл байдаг бөгөөд цавуу түрхсэн хулс модны ишээр холбодог байна.

www.caak.mn

Өд холбож буй үйл явц. Хулс модны иш нь хөнгөн учир шувууны хөдөлгөөнд саад болохгүй аж. Харин өд нь ургаад ирэхээр хиймэл нь хэрэггүй болж унадаг.

www.caak.mn

Үүнээс гадна шувууны дохиоллыг бас шалгана. Дохиолол нь сүүлэн дээр нь байрладаг.

www.caak.mn

Ан хийх үед сүүлэн дээр ийнхүү дохиолол байрлах бөгөөд эзэн нь шувууныхаа хаана нисэж байгааг хянах боломжтой.

www.caak.mn

Хамгийн сүүлд хошуу болон чихийг нь цэвэрлэдэг аж.

www.caak.mn

Ингээд нойрсуулагчийг авч шувуу чөлөөтэй байдалд шилждэг байна.

www.caak.mn

Үүдний өрөөнд суулгах үед шувуу нэлээд сахилгагүй байдаг аж.

www.caak.mn

Тиймээс үзлэгийн дараа шувууг шууд хооллодог байна.

www.caak.mn

Ихэнхи хүмүүс шонхор шувууг амьтны сэгээр хооллодог хэмээн үздэг боловч үнэндээ тэр хэзээ ч хуучирсан мах иддэггүй гэнэ. Тиймээс хооллохын тулд шинэхэн тахианы гуя гэсгээж өгдөг байна. Хоолоо идэх үедээ тэд далавчаараа хоолоо нуудаг аж.

www.caak.mn

Шувуудын эзэд нь тэдэнд маш их анхаарал хандуулдаг. Учир нь сайн шувууны үнэ 4 сая доллараас эхэлдэг байна.

www.caak.mn

Шонхор шувууд хосоороо ан хийх нь элбэг байдаг. Олз нь өөрөөс нь 2 дахин илүү их жинтэй байсан ч тэд том далавчныхаа ачаар амархан өргөдөг байна.

www.caak.mn

Үүнээс гадна шонхор хэзээ ч газар сууж буй шувууг агнадаггүй байна. Тэрээр өөрөө бэртэхээс болгоомжилж ийнхүү зөвхөн агаарт нисэж буй шувууг л агнадаг аж.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()