Хүний амьдралыг сүйрүүлж байдаг зүйлс

Таны байнга хийгээд зуршил болчихсон зарим үйл хөдлөл, зүйлс амьдралыг тань бага багаар идэж, сүйрүүлж байгааг анзаардаг уу? Энэ бүхэн таны бодож байгаагаас ч аюултай гэдгийг юун түрүүнд яаравчлан сануулъя. Учир нь хүмүүс өөрийн амьдралдаа мэдрэмж болон итгэл үнэмшлээрээ хандаж чаддаггүй. Доорх мэдээллээс уншигч та бидний амьдралыг үгүй хийдэг чимээгүй тахлуудыг мэдэж аван, яг одооноос засч эхлээрэй. 

Хүний амьдралыг сүйрүүлж байдаг зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэт их секс хийх

Мэдээж сексийн амьдрал тогтвортой байснаар сэтгэл санаа өөдрөг, амьдралын эрч хүч дүүрэн, бие эрүүл байдаг. Гэвч юмс хэмжээ хязгаартай байдаг хойно хэт их секс ч мөн олон сөрөг талтай. Сэтгэл тавгүйрхэх, стрессдэх, ядрах, эрч хүчгүй болох зэрэг таагүй шинжүүд илэрч болно. Тиймээс хэн хэндээ тааламжтай байхад анхаарч, хэмжээ хязгаарыг тогтоох нь зүйтэй юм.

Хэт их секс хийх

2 Баян байх

Хэт баян, үрэлгэн байхад ч мөн сөрөг зүйлс дэндүү олон. Мэдээж тэр их хөрөнгө чинээ, эд хөрөнгө ямар нэгэн нөхцөл, шаардлагагүйгээр бидэнд зүгээр л хүрээд ирэхгүй шүү дээ. Эд баялаг нь тухайн хүнд өндөр хариуцлага, дарамт, тэрчлэн сэтгэл санааг ч тогтворгүй болгож, сэтгэлгээг ядууруулдаг. Түүнчлэн аливаа муу зүйлсэд уруу татагдах магадлал өндөртэй болох юм. 

Баян байх

3 Цагаан хоолтон байх

Цагаан хоол идэх нь хэдийгээр биед тустай боловч, хааяа ч гэсэн  махан хоол идэж байх нь уураг, шим тэжээлийг тэнцвэржүүлж, биеийн хүч тамирыг сэргээдэг. Аливаа зүйлд хэт туйлшрах нь олон сөрөг талтай болохыг анхаарах хэрэгтэй. 7 хоногтоо 1-2 удаа махан хоол идэх нь эрүүл хооллолтын нэг хэлбэрт тооцогддог. 

Цагаан хоолтон байх

4 Согтууруулах ундаа огт уухгүй байх

Архи согтууруулах ундаа нь хэдийгээр эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг боловч, амьдралынхаа туршид огтхон ч амсахгүй байх нь бас дэмий юм. Архи, шар айргийг ууснаар бидний сэтгэл хөдлөл дээд цэгтээ тулж, найз нөхдийн харилцаа, болон хосуудын харилцаанд эерэгээр нөлөөлдөг. 

Согтууруулах ундаа огт уухгүй байх

5 Хэт шүтлэгтэй байх

Хэт шүтлэгтэй хүмүүс аливаа зүйлийг үргэлж бурхны таалал хэмээн сэтгэж, болж буй бүхий л үйл явдлыг өөрийн хөдөлмөрийн үр шим биш, харин бурхан тэнгэртэй холбон тайлбарладаг. Тэд жирийн хүмүүсийг бодвол аливааг дэндүү хүндээр тусган авдаг, сэтгэлийн хөдөлгөөнтэй, хүмүүстэй харилцахдаа асуудалтай нэгэн байдаг. Энэ нь эргээд аливаа зүйлийг бодитоор дүгнэж чадахгүй болгох, найз нөхдөөс нь, нийгмээс тусгаарлах аюултай. 

Хэт шүтлэгтэй байх

6 Спортод донтох

Айл бүрт л спортод донтой, хэт хамааралтай хүмүүс байдаг шүү дээ. Тэд бүхнийг өөрийн сонирхдог спорттойгоо холбон тайлбарладаг. Мөн чөлөөт цаг бүрээ зөвхөн түүндээ л зориулж, чухал хэрэгцээтэй зүйлсээсээ хөндийрч, улам бүр холдсоор байдаг юм. Хааяа нэг ажил, сургуулийнхаа заваар спортоор хичээллэх нь биеийн чилээ гаргах, сэтгэл санаа сэргээх гээд олон талын ач холбогдолтой ч нэгэнт л Олимпийн аварга болох хэмжээнд очоогүй бол (очихгүй гэдэг нь тодорхой бол) үүнийг бүхий л амьдралаа болгоод хэрэггүй. 

Спортод донтох

7 Дэлгүүр хэсэх

Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд дэлгүүр хэснэ гэдэг нь маш чухал зүйлсийн нэг. Тэд дэлгүүр хэссэнээрээ стресс, уур бухимдлаа хаяж, илүү өөртөө итгэлтэй, өөдрөг болдог. Гэвч хэт их дэлгүүр хэсэх, түүнд донтох нь маш их сөрөг нөлөөтэй байдаг. Тэд олсон бүхий л мөнгөөрөө гартаа тааралдсан, хэрэгтэй хэрэггүй зүйлсийг худалдан авсаар өөрийгөө ч хянаж чадахаа больдог юм. Тиймээс зөвхөн шаардлагатай, хэрэгтэй зүйлд худалдан авалт хийж байх нь цаашдын амьдралд хэрэгтэй билээ. 

Дэлгүүр хэсэх

8 Хөгжим сонсох

Ялангуяа өсвөр насныхны хувьд, тэд үргэлж л чихэвчтэй хөгжим сонсож явдаг. Хичээл дээрээ, харихдаа, хичээлээ хийж байхдаа, унтахдаа хүртэл энэ маягаар чихэвчнээс хамааралтай болдог. Үргэлж энэ маягаар чанга, нүргээнтэй хөгжим сонсох нь тархины эд эсийг ядрааж, аливаа зүйлийг удаан ойлгох, тэрчлэн сонсголд маш муугаар нөлөөлдөг. Үүнээс болж насаараа сонсгол муутай, чихний аппараттай амьдарч буй хүмүүс маш олон бий. Тиймээс аль болох зайлсхийх, сонсож байгаа үед дууг нь султгаж байх хэрэгтэй.

Хөгжим сонсох

9 Ардчилсан үзэлтэн байх

Ардчилсан үзэлтэй байх нь нэг талаар бидний амьдралд сөргөөр нөлөөлж байдаг ажээ. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь тодорхой хяналтгүй, ганц бие, бэлэвсэн хүмүүс байх нь элбэг. Ямарваа зүйлд хэм хэмжээ чухал байдгийн адил, аливаа нэг талыг барьсан үзэл сурталд баригдалгүй, өөрийнхөөрөө байх нь чухал юм. 

Ардчилсан үзэлтэн байх

10 Цахим ертөнцөд амьдрах

Аливаа зүйл эерэг, сөрөг хоёр талтай. Хэрвээ та ажигласан бол найз нөхөд, дурлалт хосууд, гэр бүлийнхэн гээд ер нь л уулзсан хүн бүр үргэлж л утсаа оролдож байгаа биз. Эсвэл өөрийн амьдралын хором, мөч бүрийг өөрийн цахим хуудсандаа бичсээр л... Энэ бүхэн ямар хор уршиг дагуулж байгааг та мэдэж л байгаа шүү дээ. Ирээдүйд төрөх хүүхдүүд интернэтгүйгээр ямар нэг зүйлийг хийж чадах болов уу? Эсвэл санаандгүй тохиолдлоор гэнэтхэн интернэт үгүй болвол тэдний мэдлэг хамт үгүй болох уу? Мөн л эргэлзээтэй асуудлын нэг юм.

Цахим ертөнцөд амьдрах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()