КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бие дээрээ урлагийн бүтээл туурвидаг Солонгос бүсгүй

Биеэ урлагын бүтээл болгодог Body Art хэмээх урсгал олон хүмүүсийг татдаг. Яагаад гэвэл энэ төрлийн уран бүтээлч нар бусдаас тэс өөрөөр сэтгэж хүмүүсийг жинхэнэ алмайруулж чаддаг юм. Үүний дагуу Өмнөд Солонгосын зураач Дэйн Юн өөрийн биеийг цаас мэт ашиглан зурж чаддаг болсон бөгөөд хүмүүс түүний бүтээлүүдийг фотошоп хэмээн андуурдаг байна. 

Бие дээрээ урлагийн бүтээл туурвидаг Солонгос бүсгүй Хадгалах

Өөрийн бухимдал, цөхрөлийг далд утгатай зургаар харуулдаг Япон зураачийн бүтээлүүд

Та бидний амьдарч буй орчин үеийн ертөнц техник, технологийн шинэчлэл, олон төрлийн үйлчилгээ, шилжилт хувьсал зэрэг маш олон өөрчлөлтөд нэгэн зэрэг даруулсаар хаашаа ч юм яарсаар буй нь үнэн. Дэлхий дээрх улс үндэстэн бүр нэг нэгнийхээ дээр гарах гэж тэмцэлдсэний үр дүнд өдөр ирэх тусам хүн төрөлхтний хөгжил ахиж байгаа нь ч илт. Гэвч хүний өдөр тутмын амьдрал дахь виртуал хэрэглээний орон зай хэрээс хэтэрч, эцэстээ хүмүүс өөрсдийгөө "амьд хүн" гэдгээ мартаж, зүгээр л хүн нэрт механик хэрэгслийн нэг хэсэг мэт санах болсон тал дэлхийн зарим улсуудад аль хэдийн илэрч эхэлжээ.

Өөрийн бухимдал, цөхрөлийг далд утгатай зургаар харуулдаг Япон зураачийн бүтээлүүд Хадгалах

Санаанд оромгүй, "хориотой" дурлалын тухай өгүүлэх шилдэг 7 кино

Романтик хайрын тухай өгүүлэх кино гэхээр хүмүүс нөгөө л нэг царайлаг, дур булаам залуу, шаргал үстэй үзэсгэлэнт бүсгүй хоёр учирдаг нэгэн хэвийн бүтээлийг төсөөлөх нь олонтаа. Гэвч дэлхий дээр түм буман онцгой хайрын түүх байдаг гэдгийг батлан харуулах кино зохиолууд бий. Тэгвэл өнөөдөр та бүхэнд тэдгээр өвөрмөц хайрын түүхийг өгүүлдэг кинонуудаас хүргэхээр бэлтгэлээ. 

Санаанд оромгүй, "хориотой" дурлалын тухай өгүүлэх шилдэг 7 кино Хадгалах

"Оддын дайн" киноны санаа авсан бодит зүйлс болон үйл явдлууд

Үндэс үгүй бол үр шим үгүй гэхчээр ямар ч уран сайхны, шинжлэх ухааны зөгнөлт зохиолууд бодит амьдралд батлагдсан баримт дээр тулгуурлаж алив сонирхолтой зүйлийг гаргаж, үзэгч олондоо хүртээдэг билээ. Ялангуяа "Оддын дайн"-ыг зохиосон Жорж Лукас (George Lucas) түүхийн хорхойтон байсан учраас бүтээлдээ өөрийн сонирхлын дагуу олон гайхалтай шинжийг шингээж өгсөн аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс танилцуулахаар бэлтгэлээ. 

"Оддын дайн" киноны санаа авсан бодит зүйлс болон үйл явдлууд Хадгалах

Кинонд жижиг дүр бүтээж, хальтхан гарч байсан алдартай хүмүүс

Найруулагч нар уран бүтээлээ олонд хүргэж, амжилттай болгохын тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Тиймээс тэдний зарим нь хэдийнээ алдартай болсон хүмүүст жижиг дүр өгч, хүмүүсийг анхаарлыг татахыг хичээдэг аж. Тамирчин, дуучин, тэр ч байтугай бизнес эрхлэгч гэх мэт кино урлагтай бараг холбоогүй алдартнууд ийм замаар кинонд тоглодог аж. Энэ үүднээс та бүхэнд алдартнууд кинон дээр богино хугацаанд гараад өнгөрдөг цөөн хэдэн тохиолдлыг хүргэж байна. 

Кинонд жижиг дүр бүтээж, хальтхан гарч байсан алдартай хүмүүс Хадгалах

Гол дүр, эсрэг дүрийн алийг нь ч гайхалтай амилуулж чаддаг 25 жүжигчин

Кино ертөнцөд нэг төрлийн дүрд тоглож гаршсан учраас түүгээрээ үзэгчдэд танигдсан олон жүжигчин байдаг билээ. Тэгвэл мөн ямар ч дүрийг гайхалтай, чадварлаг бүтээж чаддаг бөгөөд тэр чинээгээрээ эрэлттэй болсон уран бүтээлчид байх аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр жүжигчдийг тодруулсныг хүргэж байна.

Гол дүр, эсрэг дүрийн алийг нь ч гайхалтай амилуулж чаддаг 25 жүжигчин Хадгалах

2021 оны Оскарын ялагчид тодорлоо!

93 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол буюу "Оскар" Лос-Анжелес хотод болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадам шилдгийн шилдэг шагналаа хамгийн сүүлд зарлах уламжлалаа эвдсэн гэдгээрээ онцлогтой болж өнгөрсөн байна. Хүүхэд, залуусын сэтгэлд нийцсэн уран бүтээл "Soul" кино шилдэг аннимейшнээр шалгарсан бол Фрэнсис Макдорманд (Frances McDormand) шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэнээс гадна Nomadland шилдэг киногоор шалгарлаа. Ингээд ялагчидтай танилцацгаая.

2021 оны Оскарын ялагчид тодорлоо! Хадгалах

Алдартай жүжигчдийн амжилтын оргил үе дууссан уу?

Холливуд хэмээх тааварлашгүй ертөнцөд хэзээ, юу болохыг урьдчилан таамаглана гэдэг учир дутагдалтай асуудалд тооцогдоно. Өнөөдөр асар их нэр хүндтэй яваа алдартнууд маргааш ямар ч хүнд тоогдохгүй, гологдож хоцрох тохиолдол ч бий. Ингээд та бүхэнд алдрын оргил үе нь дуусаж, кинонд гол дүрийн санал авахаа больсон жүжигчдийг танилцуулж байна.

Алдартай жүжигчдийн амжилтын оргил үе дууссан уу? Хадгалах

Зураг авалтын үеэр жинхэнэ айдастай нүүр тулж байсан жүжигчид

Сайн кино бүтэхийн тулд тухайн зохиолыг 100 хувь ойлгосон найруулагч, маш чадварлаг жүжигчид шаардлагатай билээ. Ялангуяа жүжигчид хаана юу хийх ёстойгоо бүрэн ойлгож байж сайн дүрдээ орж чаддаг. Гэвч зарим үед найруулагч нар жүжигчдийнхээ жинхэнэ сэтгэл хөдлөлийг гаргаж ирэхийн тулд гэнэт айлгах эсвэл цочирдуулах зүйл хийдэг байна. Ингээд та бүхэнд тэдгээрийн жишээнээс хүргэе.

Зураг авалтын үеэр жинхэнэ айдастай нүүр тулж байсан жүжигчид Хадгалах

"Hunger Games" киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

"Hunger Games" цуврал саяхныг хүртэл дэлхийг байлдан дагуулж байсан билээ. Гол дүрүүдийг нь бүтээсэн жүжигчид бараг бүгдээрээ олны танил болсон гэхэд хилсдэхгүй байх. Гэвч эний анги нь үзэгчдийн хүртээл болоод бараг 10 гаруй жил болсон байна. Тиймээс та бүхэнд тус киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн болохыг харуулахаар бэлтгэлээ.

"Hunger Games" киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Үзсэн хүн бүрт "бачимдмаар" мэдрэмж төрүүлдэг 10 кино

Ихэнх хүмүүсийн хувьд амьсгалахад ч хэцүү, ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй давчуу газарт гацахаас илүү аймшигтай зүйл байхгүй байх. Тэгвэл зарим кинонууд дээр яг ийм мэдрэмж төрүүлэхээр үйл явдал гардаг аж. Хэрвээ та өөрийнхөө зориг зүрхийг шалгахыг хүсвэл дараах кинонуудыг сонирхоорой. 

Үзсэн хүн бүрт "бачимдмаар" мэдрэмж төрүүлдэг 10 кино Хадгалах

Алдартай кинонуудын зураг авалтын үеэрх сонирхолтой, хөгжилтэй зургууд

Үзэгч олон кино дэлгэцээр гарч буй үзэгдлийг л хардаг учир бусдаар камерын дурангийн цаана уран бүтээлийн нийт баг ямар нөхцөлд, чухам ямар арга барилаар ажиллаж байна вэ гэдгийг өөрсдийн толгойдоо ургуулж, төсөөлөхөөс хэтэрдэггүй билээ. Гэвч кино урлагийн жинхэнэ шүтэн бишрэгчид камерын ард өрнөх үйл явцыг мэдэхийг хүсдэг нь гарцаагүй. Дэлгэцээр харуулсан гайхамшигт явдлыг хэрхэн бүтээснээс авхуулаад киноны туршид хоёр биедээ дайсагнасан баатрууд эвтэй гэгч нь инээлдээд зогсохыг харах хэчнээн сонирхолтой билээ дээ.

Алдартай кинонуудын зураг авалтын үеэрх сонирхолтой, хөгжилтэй зургууд Хадгалах