Санаанд оромгүй, "хориотой" дурлалын тухай өгүүлэх шилдэг 7 кино

Романтик хайрын тухай өгүүлэх кино гэхээр хүмүүс нөгөө л нэг царайлаг, дур булаам залуу, шаргал үстэй үзэсгэлэнт бүсгүй хоёр учирдаг нэгэн хэвийн бүтээлийг төсөөлөх нь олонтаа. Гэвч дэлхий дээр түм буман онцгой хайрын түүх байдаг гэдгийг батлан харуулах кино зохиолууд бий. Тэгвэл өнөөдөр та бүхэнд тэдгээр өвөрмөц хайрын түүхийг өгүүлдэг кинонуудаас хүргэхээр бэлтгэлээ. 

Санаанд оромгүй, "хориотой" дурлалын тухай өгүүлэх шилдэг 7 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 The Shape of Water, 2017 он.

Pan's Labyrinth болон Hellboy киноны найруулагч Гильермо дель Торогийн найруулсан энэхүү бүтээл Шилдэг кино, шилдэг найруулагч тэргүүтэй дөрвөн төрлийн Оскарын шагнал хүртсэн 2017 оны шилдэг кинонуудын нэг юм. Үйл явдал нь 1963 онд өрнөх бөгөөд шинжлэх ухааны лабораторид ажилладаг, хэлгүй үйлчлэгч бүсгүй Элиза хүн биш, амьтанд дурлаж буй талаар өгүүлдэг. Бүсгүй эхлээд түүнээс бага зэрэг айх боловч аажмаар өрөвдөж, суллахаар шийддэг бөгөөд удалгүй тэд нэг нэгэндээ дурладаг юм. 

The Shape of Water, 2017 он.

2 King Kong, 2005 он.

Найруулагч Питер Жексоны бүтээл 2005 оны "King Kong" нь 1933 оны сонгодог киног шинэчилсэн хувилбар юм. Зохиолын хувьд өмнөхтэйгээ бараг адилхан ч энэ удаад Кинг Конг хэмээх аварга мич гол дүрийн эмэгтэйд хэрхэн дурлаж байгааг маш тодоор харуулж өгсөнөөрөө шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ. 

King Kong, 2005 он.

3 Ao, le dernier Néandertal, 2010 он.

Энэ бол Неандертальчууд орчин үеийн хүнтэй уулзаж байсан цаг үеийн тухай өгүүлдэг францын ер бусын кино юм. Киноны эхэнд Хойд Сибирьт амьдардаг Неандертальчууд орчин үеийн хүмүүстэй таарна. Харин Ао хэмээх неандерталийн анчдын нэг нь гэртээ эргэж ирэхэд бүх хамаатан садан, түүний бяцхан охин нь хүртэл амиа алдсан байдаг. Тэрээр багадаа амьдарч байсан газартаа буцаж очихоор шийдсэн боловч замд нь түүнийг хүмүүс олзолж, боол болгодог байна. Боолчлогдож байх хугацаандаа тэрээр жирэмсэн Акитай учирч, түүнтэй дотносож эхэлснээр үйл явдал өрнөнө.

Ao, le dernier Néandertal, 2010 он.

4 Her, 2013 он.

Спайк Жонсын найруулсан энэхүү киноны үйл явдал ойрын ирээдүйд өрнөнө. Ганцаардсан зохиолч Теодор нь Саманта хэмээх хиймэл оюунт үйлдлийн системийг олж авдаг. Гайхалтай ухаалаг хиймэл оюун эхлээд түүний найз болох бөгөөд удалгүй тэдний хооронд илүү дотно харилцаа үүсэж эхэлдэг.

Her, 2013 он.

5 Warm Bodies, 2013 он.

Хүмүүсийг тархи иддэг зомби болгон хувиргадаг аймшигт вирус дэлхийд тархана. Эдгээр амьд үхэгсдийн нэг нь Жули хэмээх бүсгүйд анхны харцаар дурлаж, бусад зомбинуудаас хамгаалахаар шийднэ. Тэдний хооронд яваандаа сэтгэлийн холбоо тогтох бөгөөд тэд удалгүй хүн төрлөхтнийг хамтдаа аварч чадна гэдгээ ойлгоно. 

Warm Bodies, 2013 он.

6 Splice, 2009 он.

Энэ киног онцгүй, жигшүүртэй гэж тодорхойлох олон мянган хүн бий. Найруулагч Винчензо Наталигийн Splice бүтээл нь үнэхээр сонирхолтой сэдвүүдийг хөндсөн боловч зарим талаараа хүмүүсийн санаанд оромгүй дүрслэлийг харуулж, үзэгчдийг цочроосон байна.

Кинонд эхнэр, нөхөр хоёр болох Эльза, Клайв хэмээх эрдэмтэд уургийн нийлэгжилтийг хамтдаа судална. Тэд үүний дагуу нууцаар янз бүрийн амьтны генийг нийлүүлж, хүүхэд гаргаж авдаг. Туршилт нь амжилттай болсны дараа тэд бүтээсэн амьтнаа яг л өөрсдийн төрсөн охин шиг хүмүүжүүлэхээр шийднэ. Удалгүй уг амьтан өсч том болдог бөгөөд хүн шиг бодож, ярьж сурна. Гэвч тэрээр хүнээс хэд дахин илүү чадалтай учраас юу хүссэнээ хийж чадахаа ойлгосноор үйл явдал цааш сонирхолтойгоор өрнөдөг.

Splice, 2009 он.

7 Avatar, 2009 он.

Бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон кино Avatar нь нэг талаараа гайхалтай тусгай эффекттэй гэдгээрээ алдартай бол нөгөө талаар хүн болгоны сэтгэлд хүрсэн хайрын түүх өгүүлдгээрээ олон сая хүнд танигдсан юм.

22-р зууны дунд үед Дэлхий дээр бараг байгалийн баялаг үлдээгүй бөгөөд хүн төрөлхтөн бусад гараг дээрээс олборлодог болсон байх аж. Жейк Салли хэмээх залуу урьд нь тэнгисийн явган цэрэг байсан ч одоо тэргэнцэртэй нэгэн болжээ. Тэрээр Пандора хэмээх гараг дээр олборлолт хийж байгаа компанийн хөлсний цэрэг болж, энэ гарагт ирдэг. Пандора гарагт буусан хойноо тэрээр уугуул хүмүүсийн адил 3 метр өндөр аварга хүмүүсийн нэг болж хувирдаг бөгөөд тэрхүү харь гарагийнхний нэгэнтэй нь дурлалцдаг байна. 

Avatar, 2009 он.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()