Алдартай жүжигчдийн амжилтын оргил үе дууссан уу?

Холливуд хэмээх тааварлашгүй ертөнцөд хэзээ, юу болохыг урьдчилан таамаглана гэдэг учир дутагдалтай асуудалд тооцогдоно. Өнөөдөр асар их нэр хүндтэй яваа алдартнууд маргааш ямар ч хүнд тоогдохгүй, гологдож хоцрох тохиолдол ч бий. Ингээд та бүхэнд алдрын оргил үе нь дуусаж, кинонд гол дүрийн санал авахаа больсон жүжигчдийг танилцуулж байна.

Алдартай жүжигчдийн амжилтын оргил үе дууссан уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Меган Фокс (Meghan Fox)

Transformers цувралын ачаар нэрд гарсан Меган Фокс тус киноны найруулагч Майкл Бэйг "Яг Гитлер шиг харгис хүн." гэж хэлснээсээ болоод дүрээ алдсан юм. Тэр цагаас хэр Меган хэд хэдэн томоохон бүтээлд тоглосон ч тэдгээр нь төдийлөн амжилт олоогүй учраас гол дүр авч чадахаа байжээ. 

Меган Фокс (Meghan Fox)

2 Тоби Магуайр (Tobey Maguire)

Хэдийгээр Тоби Магуайр Хүн аалзны дүрээр үүрд дурсагдах алдартай болсон ч сүүлийн 10 жилийн хугацаанд ердөө 5 кинонд тоглосон байна. Үүний учир нь түүний нас явж байгаа ч хүүхэд шиг төрх нь хэвээрээ байгаатай холбоотой гэнэ. 

Тоби Магуайр (Tobey Maguire)

3 Шон Уйллиам (Sean William)

90-ээд оны үед инээдмийн кинонуудаараа байлдан дагуулж байсан Шон Уйллиам маанагдуу залуугийн дүрээрээ хэт танигдсан учраас өөр дүрд сонгогдохоо больжээ. Азаар Шон олон бүтээлд дуу оруулж тоглосон байна. 

Шон Уйллиам (Sean William)

4 Брендан Фрейзер (Brendan Fraser)

Брендан Фрейзар нь 1990 оны үед Холливудын хамгийн алдартай, чухал жүжигчдийн нэг байсан юм. Гэвч түүний “Furry Vengeance" болон "Extraordinary Measures” зэрэг үнэлгээ доогуур, тааруу кинонд тоглох болсон нь асуудал дагуулжээ. Үүнээс болоод түүний тоглосон бүтээл амжилтгүй болдог гэсэн яриа тархсан аж.

Брендан Фрейзер (Brendan Fraser)

5 Жессика Альба (Jessica Alba)

Жессика Альба нэр нь тодорхойгүй кинонд тоглож байхад нь найруулагч "Уйлж байхдаа илүү хөөрхөн харагдах гээд үз" гэж хэлсэн гэнэ. Жессика найруулагчид түүний жүжиглэх авъяасыг үнэлэхгүй байгаад бухимдаж, кино ертөнцийг орхихдоо тулсан байна. Тэрээр хожим хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани байгуулсан нь өдгөө тун амжилттай яваа юм. 

Жессика Альба (Jessica Alba)

6 Роб Шнайдер (Rob Schneider)

Роб Шнайдер хэдийгээр инээдмийн дүрүүдээрээ алдартай болсон ч тоглосон кинонууд нь маш бага амжилт үзүүлэх болсон юм. Үүний дээр тэрээр вакцин хийлгэхийн эсрэг үзэлтэй бөгөөд үүнийгээ ч нуудаггүй. Тиймээс 2014 онд даатгалын State Farm компани түүнтэй хийсэн сурталчилгааны гэрээгээ цуцалсан ба харамсалтай нь Роб тэр цагаас хойш нэг ч гол дүрд тоглоогүй. 

Роб Шнайдер (Rob Schneider)

7 Женнифер Коннели (Jennifer Connelly)

Женнифер Коннели маш олон алдартай бүтээлд тоглосны дээр Оскарын шагнал хүртэл хүртэж байсан чадварлаг жүжигчин билээ. Гэвч шоу бизнесийн ертөнцөөс залхсан тэрээр гэр бүлийн амьдралдаа илүү анхаарах болжээ. 

Женнифер Коннели (Jennifer Connelly)

8 Камерон Диаз (Cameron Diaz)

Амжилт гэдэг зүйл энэ бүсгүйд маш хурдан хүрч ирсэн гэдэг. Тэрээр алдарт "The Mask" кино гарсны маргааш өглөө нь л олны танил алдартан болсон бөгөөд үүнээс хойш 20 гаруй жил кино урлагт зүтгэхдээ амжилттай, амжилтгүй олон дүр бүтээжээ. Камерон Диаз уран бүтээлийн завсарлага авч байгаа тухайгаа зарласан боловч яваандаа энэ нь бүр тэтгэвэрт гарч байгаа гэсэн цуурхал болж хувирсан юм.

Камерон Диаз (Cameron Diaz)

9 Эдвэрд Нортон (Edward Norton)

Эдвэрд Нортон хэдийгээр чадварлаг жүжигчин боловч зураг авалтын талбай дээр хүн бүрийн толгойны өвчин болдог ажээ. Ялангуяа зохиолыг өөрийн дураараа өөрчлөх гэж зүтгэдэг зан нь олон найруулагчийн дургүйг хүргэсэн байдаг. Үүнээс болоод түүнтэй хамтарч ажиллах хүмүүсийн тоо цөөрсөн байна. 

Эдвэрд Нортон (Edward Norton)

10 Тейлор Лотнер (Taylor Lautner)

"Twilight" цуврал дууссанаар бараг охин бүрийн мөрөөдөл болж байсан Тейлор Лотнерын алдар хүнд ч дагаад намжсан юм. Тэрээр өнөөх л Жейкоб хэвээр үлдсэн байна. Тейлор өөрийнхөө уран бүтээлчийн үнэлгээг хэзээ ч буулгахгүйг хичээж, түүнд санал болгосон дүрүүдийг ямар ч шүүлтүүргүйгээр шууд зөвшөөрч байсан учраас хэд хэдэн бүтэлгүй дүр бүтээсэн аж. Гэвч үүнээс болж одоо түүнд киноны санал ирэхээ больсон гэнэ.

Тейлор Лотнер (Taylor Lautner)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()