Дэлхийн хамгийн аюултай замууд

Хөдөөгийн замаар давхих шиг сайхан зүйл байх уу? Үзэсгэлэнт байгалийг тольдон, ард урдаас дохио хангинуулах машин үгүй, өргөн замыг дураараа эзэгнээд л... Гэвч дэлхийн өнцөг булан дахь хөдөөгийн замууд манайх шиг амгалан байдаггүй ажээ. Усан доор байдаг зам, ард иргэдийн босгосон зам, эвсэл 1000 метр өөд мушгиралдан өгссөн зам гэх мэт, тоо томшгүй аюул осол дүүрэн замууд байдаг бөгөөд энэ тухай та доорх мэдээнээс уншиж, сонирхоорой. 

Дэлхийн хамгийн аюултай замууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Энэтхэг улс, Зожи Ла

Ладах, Кашмир хот хоорондоо 9 км замаар холбогддог. Хамгийн гол нь энэ зам машин тэрэг болон мал хөсөгт хоёуланд нь зориулагдсан хэрнээ маш нарийхан юм. 

Энэтхэг улс, Зожи Ла

2 Румын улс, "Transfagarasan"

Карпатийн уулсын дундуур явдаг тус зам далайн түвшнээс дээш 2034 метрийн өндөрт байдаг Румын улсын хамгийн өндөр зам юм. Трансфагарасан үзэсгэлэнт байгаль, аюул ослоороо алдартай билээ. 

Румын улс, "Transfagarasan"

3 Аляска, Далтоны хурдны зам

Далтаны зам бол дэлхийн хамгийн алслагдасан зам ажээ. 666 км урт үргэлжилж, 3 жижиг тосгоныг холбодог. Энэ замыг хамгийн их цастай зам гэж тооцдог гэнэ. 

Аляска, Далтоны хурдны зам

4 Энэтхэг улс, "Khardung La"

"Khardung La" зам 5602 метрийн өндөрт оршдог. Гиннесийн ном болон "National Geographic"-ийн зүгээс тус замыг дэлхийн хамгийн өндөрт орших зам гэж шалгаруулсан билээ. 

Энэтхэг улс, "Khardung La"

5 Болив улс, "Yungas"

Дэлхийн хамгийн аюултай замуудын нэг. "Yungas" зам дээр нэг жилд л гэхэд 200-300 хүн амиа алддаг бөгөөд нэг талаар нь эгц уул хад, нөгөө талд нь 600 метр өндөр цавчим эрэг байдаг юм. Ийм замаар явж байна гээд төсөөлөөд үз дээ. 

Болив улс, "Yungas"

6 Норвеги улс, Атлантын далайн зам

Атлантын далайн зам нь эргийн жижиг тосгонд байдаг. Дашрамд хэлэхэд энэ зам нь жуулчдад зориулагдсан юм. Учир нь ойр орчим нь үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй ажээ. 

Норвеги улс, Атлантын далайн зам

7 Хятад улс, Гуолианы хонгил

Гуолианы хонгилын замыг анх нутгийн иргэд тавьсан юм. Уулыг нүхэлсэн тус зам нь гадаад ертөнцийг тосгонтойгоо холбох гарц байсан бөгөөд хожим нь засгийн газрын зүгээс 1200 метр өндөр хонгил бүхий зам барьж өгчээ. 

Хятад улс, Гуолианы хонгил

8 Франц улс, "Le Passage du Gois"

Тус зам өдөрт хэдхэн цаг нээлттэй байдаг бөгөөд хаалттай байх цагууддаа далайн усан дор ордог ажээ. 4.5 км үргэлжилдэг эл хурдны зам руу орохооосоо өмнө та цагийн хуваарийг нь сайтар харахгүй бол машин тань живж орхих нь байна шүү. 

Франц улс, "Le Passage du Gois"

9 Хятад улс, Тианмин уулын зам

Тианмин уулын зам 10 км урт үргэлжилнэ. Гэхдээ 99 огцом эргэлттэй бөгөөд замын эхлэл төгсгөлийн өндөр нь 1000 метрийн ялгаатай. Жолооч нар нь жинхэнэ эр зоригтнууд байдаг биз ээ. 

Хятад улс, Тианмин уулын зам

10 Хавайн арал, Хана зам

Кахулуй, Хана тосгоныг холбох 112 км урт мушгиралдсан замын турш 59 гүүрээр гардаг бөгөөд 46 гүүр нь ганц л машин явах өргөнтэй юм. Гэхдээ ихэвчлэн аюул ослоос сэргийлэх үүднээс тус зам хаалтай байдаг ажээ. 

Хавайн арал, Хана зам

11 Орос улс, Колым

Якут, Магадан хоёрыг холбосон тус замыг Колым гэдэг боловч иргэд "Үхлийн зам" хэмээн нэрийджээ. Замын эхний 90 км-ийг 1932 онд хоригдлууд барьсан бөгөөд 1953 онд бүрэн дууссан билээ. 

Орос улс, Колым

12 Франц улс, "Col de la Bonette"

Францын Альпийн нурууг дамнан 2000 метрийн өндөрт орших тус зам Итали, Францын хил дээр байдаг. ТУс аюултай зам нь огцом, гэнэтийн эргэлтүүдээр дүүрэн ажээ. 

Франц улс, "Col de la Bonette"

13 Швейцари улс, "Gotthard Pass"

Альпийн нурууны өндөрт орших замуудын нэг болох "Gotthard Pass" 64 км үргэлжилдэг бөгөөд эргэн тойронд нь үзэж харах зүйл ихтэй гэнэ шүү. 

Швейцари улс, "Gotthard Pass"

14 Орос улс, Каусасус зам

Тус нарийхан зам нь Сочи, Рица нуурыг холбодог бөгөөд үзэсгэлэнтэйн зэрэгцээ аймшигтай юм. Гэхдээ адал явдалд дуртай бол үздэг л газар даа. 

Орос улс, Каусасус зам

15 Япон улс, Эшима Охаши гүүр

Дээр дурдагдсан замуудаас ялгаатай нь Эшима Охаши нь гүүр бөгөөд Сакаминато болон Мацуэ хотыг холбодог. Гүүр 1.7 км урт, 11.3 м өргөнтэйн зэрэгцээ холоос харахад дээгүүр нь явах боломжгүй мэт харагддаг гэнэ. Учир нь доогуур нь хөлөг онгоц явж өнгөрөх зориулаттай ажээ. 

Япон улс, Эшима Охаши гүүр

Бонус: Монгол улс, Улаанбаатар Дарханы зам

Улаанбаатар - Дархан чиглэлийн А-0401 дугаартай зам дээр осол аваар ихээхэн гардаг билээ. Мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийж үзээд 52-161 км-т нийт 9 газар осол илүүтэй их тохиолддогийг тогтоосон байна. Улаанбаатар-Дарханы зам дээр уруудах хэсэг дээр хурдаа тохируулаагүйгээс, эвдэрч муудсанаас болж зам нарийссанаас болж осол гардаг. Мөн огцом эргэлтэн дээр үзэгдэх орчин хязгаарлагдмал байдгаас жолооч нар замаас гарах нь их байдаг ажээ. 

Дээрх замуудыг хараад танд айж эмээх сэтгэл төрөв үү, эсвэл очиж үзмээр санагдав уу? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()