Үзсэн хүн бүрт "бачимдмаар" мэдрэмж төрүүлдэг 10 кино

Ихэнх хүмүүсийн хувьд амьсгалахад ч хэцүү, ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй давчуу газарт гацахаас илүү аймшигтай зүйл байхгүй байх. Тэгвэл зарим кинонууд дээр яг ийм мэдрэмж төрүүлэхээр үйл явдал гардаг аж. Хэрвээ та өөрийнхөө зориг зүрхийг шалгахыг хүсвэл дараах кинонуудыг сонирхоорой. 

Үзсэн хүн бүрт "бачимдмаар" мэдрэмж төрүүлдэг 10 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Buried"

Найруулагч - Родриго Кортез

Дүрүүдэд: Райан Рейнольдс, Хосе Луис Гарсия Перес

Киноны гол дүр болох Иракт гэрээгээр ажиллаж байсан энгийн жолооч гэнэт ухаан ороод авсанд амьдаараа оршуулагдсан болохоо мэддэг. Түүнд зөвхөн асаагуур, гар утас хоёр байх бөгөөд тэрээр өөрт нь юу тохиолдсоныг олж мэдэхийн зэрэгцээ бүгчим авснаас гарахын тулд бүх хүчээрээ хичээдэг. 

"Buried"

2 "Cube"

Найруулагч - Винчензо Натали

Дүрүүдэд: Николь де Боер, Никки Гуадани

Бие биенээ үл таних таван хүн өөрсдийгөө үхлийн урхинд орсноо мэднэ. Хоригдлуудын байрлаж буй өрөө нь шоо дөрвөлжин бөгөөд өөр өрөөнүүд рүү орж болох ч тэдгээр нь бүгд аюултай хавхаар тоноглогдсон байна. Дүрүүд эрүүл саруул ухаанаа хадгалж, энэ хачин хоргодох газраас гарах гарцыг олж чаддаг болов уу?

"Cube"

3 "Platform"

Найруулагч: Халдер Гастелу-Уррутиа

Дүрүүдэд: Иван Массаж, Сорион Эгилеор

Энэхүү кино нь хачирхалтай туршилтанд оролцож буй хэсэг сайн дурынхны тухай өгүүлдэг. Тэд бүгдээрээ маш олон давхар байгууламжид байрлах бөгөөд бүх давхруудыг нэг босоо хонгил холбоно. Тэрхүү хонгилоор өдөрт нэг удаа хоолтой том ширээ буудаг. Тус хоолноос хүн бүр ижил хэмжээгээр идвэл бүгдэд нь хүрэлцэнэ. Гэвч дээд давхрын хүмүүс ихээр шунахайрах бөгөөд давхар доошлох тусам ширээн дээрх хоол маш хурдан багасаж, хүн идэхийн аргагүй хог болж очдог. Үүнээс болоод доод давхрын хүмүүс нэгнээ идэхээс өөр аргагүйд хүрнэ. 

"Platform"

4 "The Divide"

Найруулагч: Хариэр Жанс

Дүрүүдэд: Мило Вентимиглиа, Майкл Бин

Энэ кинонд Нью-Йорк дахь цөмийн дайралтаас амьд үлдсэн найман хүний тухай гарна. Нэг дүрийн хийсэн хоргодох байранд нуугдсан хүмүүс түүний мэдэлд бүрэн шилждэг. Тэрээр хоолны хэмжээг хянах бөгөөд амьд үлдсэн хүмүүсийн хувь заяа түүнээс хамаарч эхэлнэ. 

"The Divide"

5 "Devil"

Найруулагч - Жон Эрик Даудл

Дүрүүдэд: Крис Мессина, Логан Маршалл-Грин

Таван хүн тэнгэр баганадсан барилгын цахилгаан шат дотор гацна. Удалгүй тэд ар араасаа эмгэнэлтэйгээр үхэж эхэлнэ. Алуурчин тэдний дунд байгаа боловч яг хэн болохыг нь олох тийм ч амар биш юм.

"Devil"

6 "As Above, So Below"

Найруулагч - Жон Эрик Даудл

Дүрүүдэд: Пердита Weeks, Бен Фельдман

Адал явдал хайсан найзууд Парисын ойролцоох бунхан руу явдаг. Тэдний аяллын зорилго нь эртний домогт өгүүлснээр хүнд үхэшгүй мөнх амьдралыг бэлэглэж болох домогт гүн ухааны чулууг олох явдал юм. Гэсэн хэдий ч ямар аюул тэднийг хүлээж байгааг хэн нь ч мэдэхгүй. 

"As Above, So Below"

7 "Escape Room"

Найруулагч - Адам Робител

Дүрүүдэд: Тейлор Рассел, Логан Миллер

Эрэлчид болж тоглож байсан үл таних зургаан хүн гэнэт үхлийн аюулд орно. Тэдэнд ялсан хүн нь их хэмжээний мөнгө хожно гэж амласан бөгөөд үл мэдэгдэх бүлэг хүмүүс тэднийг үхлийн аюултай тоглоом тоглож нэг нэгээрээ амиа алдахыг харж зугаацаж буйгаар үйл явдал өрнөнө. 

"Escape Room"

8 "La Cara Oculta"

Найруулагч - Андрес Байс

Жүжигчид: Клара Лаго, Ким Гутиеррес

Испанийн энэхүү триллер киноны үйл явдал нэгэн зөөгч кафед байнга зочилдог авъяаслаг удирдаачтай танилцаж буйгаар өрнөнө. Тэд удалгүй дотно харьцаа тогтоож, бүсгүй нь залуугийн тансаг харш руу нүүнэ. Гэвч дараа нь тус харшийн хаа сайгүй үл мэдэгдэх чимээ гарч эхэлнэ. Нэмж дурдахад, залуугийн хуучин сүйт бүсгүй сураггүй алга болсон хэргийг цагдаагийн байгууллага нууцаар шалгаж байгааг зөөгч бүсгүй олж мэднэ. 

"La Cara Oculta"

9 "Curve"

Найруулагч - Ян Софтли

Жүжигчид: Жулианна Хью, Тедди Сирс

Энэхүү кинон дээр хуримын бэлтгэлээ хийж буй залуу эмэгтэйн тухай өгүүлдэг. Түүний машин эвдрэх үед гэнэт түүнд туслах хүн гарч ирнэ. Гэвч тэр туслагч нь үнэндээ эмэгтэйн машиныг эвдэлсэн гаж донтой алуурчин юм. Одоо хөөрхий бүсгүй машинаасаа гарч чадалгүй амьд үлдэхийг хичээх хэрэгтэй болно.

"Curve"

10 "Berlin Syndrome"

Найруулагч - Кит Шортлэнд

Жүжигчид: Тереза Палмер, Макс Римэлт

Залуу сэтгүүлч Германд явж байгаад нэгэн залуутай учирч түүнтэй шөнийг хамт өнгөрөөдөг. Харин өглөө болж бүсгүй явах гэтэл хаалга нь түгжээтэй байх бөгөөд герман залуу түүнийг хаашаа ч явуулахгүй гэдгийг хэлснээр киноны үйл явдал цааш өрнөнө. 

"Berlin Syndrome"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()