Кинонд жижиг дүр бүтээж, хальтхан гарч байсан алдартай хүмүүс

Найруулагч нар уран бүтээлээ олонд хүргэж, амжилттай болгохын тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Тиймээс тэдний зарим нь хэдийнээ алдартай болсон хүмүүст жижиг дүр өгч, хүмүүсийг анхаарлыг татахыг хичээдэг аж. Тамирчин, дуучин, тэр ч байтугай бизнес эрхлэгч гэх мэт кино урлагтай бараг холбоогүй алдартнууд ийм замаар кинонд тоглодог аж. Энэ үүднээс та бүхэнд алдартнууд кинон дээр богино хугацаанд гараад өнгөрдөг цөөн хэдэн тохиолдлыг хүргэж байна. 

Кинонд жижиг дүр бүтээж, хальтхан гарч байсан алдартай хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дэвид Бекхам (David Beckham) - "King Arthur"

Хөлбөмбөгчин Дэвид Бекхам  "King Arthur" кинон дээр Артур хаанд алдарт шидэт илдны тухай домгийг ярьж өгдөг.

Дэвид Бекхам (David Beckham) - "King Arthur"

2 Кэйт Бланшетт (Cate Blanchett) - "Hot Fuzz"

Жүжигчин Кэйт Бланшетт тус киноны гол дүрийн найз эмэгтэйн дүрийг бүтээдэг бөгөөд хэдхэн минут гараад өнгөрдөг аж. Тэрээр энэ үзэгдэлд нүүрээ бараг бүхэлд нь халхалсан байдаг тул ихэнх хүмүүс түүнийг таниагүй юм.

Кэйт Бланшетт (Cate Blanchett) - "Hot Fuzz"

3 Паул Маккартни (Paul McCartney) - "Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales"

Дуучин Паул Маккартни далайн дээрэмчин болж хувирсан бөгөөд нүүрийг нь дэндүү хувиргасан учраас хүмүүс мөн таниагүй байна. 

Паул Маккартни (Paul McCartney) - "Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales"

4 Дональд Трамп (Donald Trump) - "Home Alone 2"

Киноны гол дүр Кевин Трампаас зүг чиг асуудаг юм.

Дональд Трамп (Donald Trump) - "Home Alone 2"

5 Мэт Дэмон (Matt Damon) - "Thor: Ragnarok"

Мэтт Дэймон Thor кинонд Локигийн жүжигт тоглодог эрийн дүрийг бүтээжээ. 

Мэт Дэмон (Matt Damon) - "Thor: Ragnarok"

6 Мэт Дэмон (Matt Damon) - "Eurotrip"

Мөн тэрээр "Eurotrip" киноны гол дүрийн найз бүсгүйг хулгайлдаг залуугийн дүрд тоглосон юм. 

Мэт Дэмон (Matt Damon) - "Eurotrip"

7 Том Круз (Tom Cruise) - "Austin Powers: Goldmember"

Энэхүү кинонд Круз өөрөө Остин Пауэрсийн дүрд тоглодог. Крузаас гадна Гвинет Пэлтроу, Кевин Спейси, Дэнни Девито, Стивен Спилберг нар хальт гараад өнгөрдөг. 

Том Круз (Tom Cruise) - "Austin Powers: Goldmember"

8 Илон Маск (Elon Musk) - "Iron Man 2"

Тэрбумтан Илон Маск "Iron Man 2" кинон дээр өөрийнхөө дүрд тоглодог юм. Түүний зарим зан чанарыг Тони Старкийн дүрд суулгаж өгсөн хэмээн кино бүтээгчид мэдээлсэн байдаг. Үүнээс гадна Илон SpaceX компанийнхаа байранд зураг авалт хийхийг зөвшөөрсөн байна. 

Илон Маск (Elon Musk) - "Iron Man 2"

9 Даниэл Крэйг (Daniel Craig) - "Star Wars: The Force Awakens"

Даниэл Крэйг Оддын дайн дээр гардаг ч үргэлж дуулгатай байдаг тул хэн ч таниагүй юм. 

Даниэл Крэйг (Daniel Craig) - "Star Wars: The Force Awakens"

10 Майкл Жексон (Micheal Jackson) - "Men in Black 2"

Майкл Жексон "Men in Black 2" кинон дээр нууц ажилтны дүр бүтээдэг. 

Майкл Жексон (Micheal Jackson) - "Men in Black 2"

11 Мадонна (Madonna) - "Die Another Day"

Мадонна 20 дахь Жэймс Бондын киноны дууг дуулсан төдийгүй, кинонд жижиг дүр бүтээгээд амжсан байна. 

Мадонна (Madonna) - "Die Another Day"

12 Билл Мурэй (Bill Murray) - "Zombieland"

Билл Мурэй "Zombieland" кинон дээр зомбинуудтай ертөнцөд амьд үлдсэн цөөн хүмүүсийн нэг болж гардаг. 

Билл Мурэй (Bill Murray) - "Zombieland"

13 Брэд Питт (Brad Pitt) - "Deadpool 2"

Брэд Питт үл үзэгчдэгч хүний дүрд тоглодог бөгөөд цахилгаанд цохиулж байхад нь түүний царай хормын төдийд ил гардаг аж. Тэрээр энэ дүрийнхээ хөлсөнд өөрийн хүслээр 1 аяга кофе авсан гэнэ. 

Брэд Питт (Brad Pitt) - "Deadpool 2"

14 Жефф Безос (Jeff Bezos) - "Star Trek: Infinity"

Амазоныг үндэслэгч Жефф Безос нь "Star Trek" цувралыг эртнээс шүтэн биширдэг байжээ. Тиймээс тэрээр нэг ангид нь харь гарагийн хүний дүрийг бүтээсэн байна. 

Жефф Безос (Jeff Bezos) - "Star Trek: Infinity"

15 Майк Тайсон (Mike Tyson) - "The Hangover"

Майк Тайсон энэ кинон дээр өөрийнхөө дүрийг бүтээдэг. Киноны гол дүрүүд түүний барыг хулгайлсан учраас тэрээр өөрийн биеэр хулгайч этгээдүүдийг хайж ирдэг аж. 

Майк Тайсон (Mike Tyson) - "The Hangover"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()