Гол дүр, эсрэг дүрийн алийг нь ч гайхалтай амилуулж чаддаг 25 жүжигчин

Кино ертөнцөд нэг төрлийн дүрд тоглож гаршсан учраас түүгээрээ үзэгчдэд танигдсан олон жүжигчин байдаг билээ. Тэгвэл мөн ямар ч дүрийг гайхалтай, чадварлаг бүтээж чаддаг бөгөөд тэр чинээгээрээ эрэлттэй болсон уран бүтээлчид байх аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр жүжигчдийг тодруулсныг хүргэж байна.

Гол дүр, эсрэг дүрийн алийг нь ч гайхалтай амилуулж чаддаг 25 жүжигчин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Иан Маккеллен (Ian McKellen)

Иан Маккеллен жүжигчний карьерынхаа 60 жилийн хугацаанд 120 гаруй киноны дүрд тогложээ. Хамгийн гайхалтай нь тэрээр "Бөгжний эзэн"-ий Гэндальф, "Х-men" ертөнцийн гол хорон санаатнуудын нэг болох Магнетто гэсэн эсрэг тэсрэг хоёр дүр бүтээсэн билээ. 

Иан Маккеллен (Ian McKellen)

2 Хелена Боннем Картер (Helena Bonham Carter)

Дүрүүдэд хөрвөх чадвар сайтай, авъяаслаг жүжигчний цар хүрээ үнэхээр хязгааргүй. Түүнийг үзэгчид Харри Поттер дээр гардаг муу санаатан Беллатрикс Лестранжийн дүр, "King's Speech" киноны сайхан сэтгэлтэй хатан хаан Элизабетийн дүрийг бүтээснээр нь хамгийн сайн мэддэг.

Хелена Боннем Картер (Helena Bonham Carter)

3 Девид Теннант (David Tennant)

Шотланд гаралтай жүжигчин Девид "Doctor Who" цувралын гол дүрийн сайхан сэтгэлт харь гарагийн хүний дүрийг бүтээснээрээ нэрд гарсан. Тэгвэл тэрээр саяхан "Jessica Jones" цувралын хорон санаатны дүрийг мөн тун чадварлаг бүтээсэн байна. 

Девид Теннант (David Tennant)

4 Хьюго Уивинг (Hugo Weaving)

Тун өвөрмөц төрхтэй энэ жүжигчин содон дүрүүдийг амьдруулах чадалтай билээ. Түүгээр ч барахгүй тэрээр нүд ирмэхийн зуур сайн болоод муу санаатан болж хувирч чаддаг. 

Хьюго Уивинг (Hugo Weaving)

5 Гэри Олдман (Gary Oldman)

Ямар ч дүрд бүрэн хувирах чадалтай Гэри Олдман энэ цаг үеийн шилдэг жүжигчдийн нэг юм. Тэрээр ихэвчлэн муу санаатны дүрд тоглодог ч заримдаа Готам хотын цагдаагийн комиссар Жеймс Гордон зэрэг эерэг дүрүүдийг  ч тун чадварлаг бүтээдэг билээ. 

Гэри Олдман (Gary Oldman)

6 Кристоф Вальц (Christoph Waltz)

Австри гаралтай жүжигчин Кристоф Вальц найруулагч Квентин Тарантиногийн 2 бүтээлд тоглосноор нь хүмүүс сайн мэддэг. Тэрээр эхнийх дээр нь туйлын харгис нацист офицерийн дүрийг бүтээж оскарын шагнал хүртсэн. Дараа нь харин баатарлаг шүдний эмчийн дүрд тоглож, дахин оскарын шагналд нэр дэвшсэн байна. 

Кристоф Вальц (Christoph Waltz)

7 Хит Лежер (Heath Ledger)

Хит Лежер "A Knight's Tale" зэрэг кинонуудын царайлаг гол дүрийг бүтээж байсан юм. Харин "The Dark Knight" киноны хорон санаат Жокерын дүрийг нь мэдэхгүй хүн үгүй биз. 

Хит Лежер (Heath Ledger)

8 Энтони Хопкинс (Anthony Hopkins)

Энтони Хопкинсыг хүмүүс цуврал алуурчин Ханнибал Лектерийн дүрээр нь маш сайн мэддэг. Тэгвэл тэрээр мөн Торын эцэг тэргүүтэй хэд хэдэн эерэг дүр бүтээсэн байдаг. 

Энтони Хопкинс (Anthony Hopkins)

9 Ральф Финнес (Ralph Fiennes)

Ральф Финнес ямар ч уран бүтээлийн дүрийг төвөггүй бүтээж чаддаг юм. Тийм ч учраас нэг кинонд гурван өөр хүн болж тоглосон байх. 

Ральф Финнес (Ralph Fiennes)

10 Мерил Стрийп (Meryl Streep)

Түүнийг “ манай үеийн шилдэг жүжигчин” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь ч цаанаа учиртай. Тэрээр “Мамма Миа!” мюзикл киноны дур булаам Доннад тоглож, хүмүүсийн сэтгэлийг татаж чадсан бол “Прада өмссөн чөтгөр” киноны хахир хүйтэн зантай Миранда Пристлигийн дүрээрээ олон хүний зэвүүг хүргэсэн байдаг. 

Мерил Стрийп (Meryl Streep)

11 Кристиан Бэйл (Christian Bale)

Кристиан Бэйл шиг дүрдээ орохын тулд маш их бэлтгэл базааж, хичээл зүтгэл гаргадаг жүжигчин цөөхөн бий. Тийм ч учраас Бэтмэний дүрээрээ хүмүүст хүндлэгдсэн тэрээр цурвал алуурчны дүрээрээ ч хүмүүсийн сэтгэлд хүрч чадсан байх. 

Кристиан Бэйл (Christian Bale)

12 Жо Пеши (Joe Pesci)

Хүүхдийн кинон дээр гардаг муу залуугаас эхлүүлээд шударга өмгөөлөгчийн дүрийг хүртэл бүтээж чаддаг энэ жүжигчинд бүтээж чадахгүй дүр гэж байхгүй. 

Жо Пеши (Joe Pesci)

13 Жонни Депп (Johnny Depp)

Тун өвөрмөц зан төрхтэй Жонни Депп үзэгчдийг өөртөө татах болон айлгахын аль алиныг нь төгс гүйцэтгэж чаддаг. 

Жонни Депп (Johnny Depp)

14 Жек Никольсон (Jack Nicholson)

Никольсон нь сайхан сэтгэлтэй хүнээс мангас болж хувирахыг хэнээс ч илүү чадна. Жишээ татвал, түүний  "Shining" киноны Жек Торранс, "Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг" киноны Рандал Макмерфи зэрэг дүрийг дурьдаж болно. 

Жек Никольсон (Jack Nicholson)

15 Шарлиз Терон (Charlize Theron)

Шарлиз Тероныг "Mad Max: Fury Road" дээр дайчин эмэгтэйн дүрээр нь хүмүүс түүнийг таних болсон. Гэхдээ тэрээр "Monster" кинон дээр цуврал алуурчны дүрийг маш чадварлагаар бүтээж, оскарын шагнал авсан билээ. 

Шарлиз Терон (Charlize Theron)

16 Люси Лиу (Lucy Liu)

Люси Лиу үргэлж хүчирхэг эмэгтэйн дүрийг бүтээдэг. Гэхдээ тэдгээр дүрүүд нь харгис алуурчин эвсэл шударга дайчин байх нь олонтаа.

Люси Лиу (Lucy Liu)

17 Крис Эванс (Chris Evans)

Крис Эвансыг үзэгчид Ахмад Америкийн дүрээр хамгийн сайн мэддэг. Гэхдээ тэрээр "Knives Out" кинон дээр хүний дургүй хүргэсэн хорон санаатны дүрийг ядах юмгүй бүтээсэн билээ. 

Крис Эванс (Chris Evans)

18 Том Харди (Tom Hardy)

Том Харди нүүрний хувирлаараа ч жүжиглэж чаддаг. Магадгүй тийм учраас "Mad Max: Fury Road"-ийн Макс, "Dark Knight Rises" кинонууд дээр баг зүүсэн байх. 

Том Харди (Tom Hardy)

19 Уилл Смит (Will Smith)

Уилл Смит шиг үзэгчдийг өөртөө татаж чаддаг жүжигчид ховор. Тиймээс ч эерэг талын болон сөрөг талын дүрд тоглосон ч гэсэн хүмүүс түүний талд ордог байх. 

Уилл Смит (Will Smith)

20 Анжелина Жоли (Angelina Jolie)

Анжелина Жолигийн хувьд сайн, муу дүрийг алийг нь бүтээх нь огт хамаагүй. Дүр ямар байхаас үл хамаарч хүмүүс түүний гоо үзэсгэлэн болоод ур чадварт нь эрхгүй татагддаг. 

Анжелина Жоли (Angelina Jolie)

21 Брэд Питт (Brad Pitt)

Царайлаг Питт амьдралынхаа туршид "Troy"-н Ахиллес гэх мэт баатарлаг дүрд ямар ч асуудалгүй хувирч чадсаар ирсэн. Гэхдээ "Fight Club"-ыг үзэх юм бол түүнийг зүгээр ч нэг царайлаг эр биш, ямар авъяастай жүжигчин болохыг ойлгоно.

Брэд Питт (Brad Pitt)

22 Майк Майрс (Mike Myers)

Инээдмийн жүжигчин Майк Майрс нэг кинон дээр гол баатар болон хорон санаатны дүрийг нэгэн зэрэг бүтээсэн гэхээр ямар сайн хувирдаг болох нь ойлгомжтой. 

Майк Майрс (Mike Myers)

23 Рэйчл Маккадамс (Rachel McAdams)

Рэйчл Маккадамс гол дүрд нь тоглосон "Mean Girls" болон "The Notebook" гэсэн 2 кино 2004 онд зэрэг нээлтээ хийсэн юм. Тэрээр "The Notebook" дээр хайртыгаа хүлээсэн дур булаам бүсгүй, харин нөгөө дээр нь ахлах сургуулийн өөдгүй охины дүрийг бүтээсэн бөгөөд аль алинд нь хэнээс ч илүү хувирсан юм. 

Рэйчл Маккадамс (Rachel McAdams)

24 Арнольд Шварцнеггер (Arnold Schwarzenegger)

"Terminator" цувралын эхний анги дээр алуурчин, дараагийнх дээр нь хамгаалагч роботын дүрд тоглосон Арнольд Шварцнеггер эерэг болон сөрөг дүрийг ядах зүйлгүй бүтээж чадна гэдгээ харуулсан билээ. 

Арнольд Шварцнеггер (Arnold Schwarzenegger)

25 Деми Мур (Demi Moore)

"Charlie's Angels: Full Throttle" гэх мэт кинонууд дээр Деми Мур хорон санаатны дүрийг нэг биш удаа бүтээсэн юм. Харин "Ghost" болон "LOL" зэрэг киноны эерэг дүрүүдээр нь хүмүүс түүнийг хамгийн сайн мэддэг билээ. 

Деми Мур (Demi Moore)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()