"Оддын дайн" киноны санаа авсан бодит зүйлс болон үйл явдлууд

Үндэс үгүй бол үр шим үгүй гэхчээр ямар ч уран сайхны, шинжлэх ухааны зөгнөлт зохиолууд бодит амьдралд батлагдсан баримт дээр тулгуурлаж алив сонирхолтой зүйлийг гаргаж, үзэгч олондоо хүртээдэг билээ. Ялангуяа "Оддын дайн"-ыг зохиосон Жорж Лукас (George Lucas) түүхийн хорхойтон байсан учраас бүтээлдээ өөрийн сонирхлын дагуу олон гайхалтай шинжийг шингээж өгсөн аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс танилцуулахаар бэлтгэлээ. 

"Оддын дайн" киноны санаа авсан бодит зүйлс болон үйл явдлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Самурайн хуяг

Дарт Вэйдэр (Darth Vader) хэмээх дүрийн өмсгөлийг самурайн хуягаас сэдэвлэн бүтээжээ. Жорж Лукас ялангуяа алдарт жанжин Датэ Масамүнэгийн хуягийн загварыг гол эх сурвалжаа болгосон аж. 

Мөн аль аль нь хөгжлийн бэрхшээлтэй (Дарт Вэйдэр өрөөсөн гаргүй, Датэ нэг нүдгүй), ээж нь ганцаараа өсгөсөн, тариачин байгаад зэрэг дэвшиж жанжин болсон, чадварлаг тулаанч байсан гээд Дарт Вэйдэр болон Датэ нар олон талаараа адил юм.

Самурайн хуяг

2 Байлдааны онгоц

Жорж Лукас сансрын хөлгүүдийнхээ ихэнх загварыг Дэлхийн 2-р дайнд ашиглагдсан жинхэнэ тулааны онгоцнуудаас санаа авч, дуурайлган хийсэн байна. Жишээ нь "Millenium Falcon"  хөлгийн бүхээг нь Boeing B-29 онгоцныхтой маш адилхан ажээ. 

Мөн "Millenium Falcon"-ий гаргадаг дуу чимээ нь жинхэнэ нисэх онгоцны хөдөлгүүрийнх гэнэ. Оддын дайн киноны дууны найруулагч 70-аад оны дундуур Мохаве цөлд болсон агаарын үзүүлбэрүүдийг үзэж байхдаа кинондоо зориулж, онгоцнуудын дуу чимээг бичиж авсан байна.

Байлдааны онгоц

3 Жинхэнэ дайчин санваартнууд

Оддын дайн дээр гардаг Жедай нарыг ерөнхийдөө Японы самурай дайчид ба Шаолинь лам нараас санаа авч бүтээсэн бөгөөд тэднийг самурай Бушидотой ойролцоо журам, энх тайвныг сахиулах ёс суртахуунтай болгосон аж. Гэвч Жедай нарын улс төрийн оролцоог загалмайтнуудаас сэдэвлэсэн байна. Жедайн адил загалмайтнууд шашны санваартнууд байсан ч цэргийн хүч босгон тухайн үеийн улс төрийн ертөнцөд нөлөөлж байсан юм. Мөн Жедайн нэгэн адил томоохон удирдагчийн гүтгэлгээс болж олноороо цаазлуулсан байдаг. 

Жинхэнэ дайчин санваартнууд

4 Жинхэнэ багш

Йода хэмээх дүр бусдаас илүү ухаантай гэдгээрээ ялгардаг. Тийм ч учраас түүний гадаад төрхийг эрдэмтэн Алберт Эйншэйнтэй адилхан болгосон байх. Жорж өрөөн дэх Эйнштэйний зургийг харж үс, нүд хамар бүр үрчлээсийг нь хүртэл дуурайлгасан байна.

Жинхэнэ багш

5 Жинхэнэ илдний тулаан

Кендо бол Японы уламжлалт илдээр тулалдах урлаг юм. Харин оддын дайн дээрх лазерийн сэлэмний тулааны олон хөдөлгөөнийг энэхүү тулааны урлагаас авсан байна. Гол дүрийн жүжигчин Марк Хамил бүр японд 2 жил амьдарч кендогоор хичээллэсэн аж.

Жинхэнэ илдний тулаан

6 Жинхэнэ эзэнт гүрэн

Оддын дайны 4, 5, 6-р ангиудын үйл явдлыг Ромын бүгд найрамдах улс нуран унаж, оронд нь Ромын эзэнт гүрэн байгуулагдсан түүхээс сэдэвлэн бичсэн юм. Дээрх ангиудад олон гарагууд нэгдсэн ардчилсан холбооны улс нуран унаж, оронд нь Галактикийн эзэнт гүрэн байгуулагддаг. Киноны дүрүүд ихэнхдээ Латин хэлтэй байдаг нь ийм учиртай. Мөн Набүү хэмээх гараг дээрх барилгуудыг ромын үлдэгдэл Безантын эзэнт гүрний архитектураас санаа авч зохиожээ. 

Жинхэнэ эзэнт гүрэн

7 Хатны өмсгөл

"Оддын дайн"-ы нэгдүгээр ангид Анакин Скайуокерын хайрыг татсан Набүү гаригийн хатан хаан Падме Амидалагийн толгойн гоёл, өмсгөл нь Манжийн дарлалын үеийн монгол эхнэрийн гоёлтой тун төстэй. Хувцасны дизайнерууд хатны өмсгөлийг Монгол, Төвдийн хувцасны загвараас санаа авч бүтээсэн болохоо өгүүлжээ. Алдарт жүжигчин Натали Портманы амилуулсан Амидалагийн ууж нь солонгос ханбуг, монгол дээлний холимог гэмээр бол үс нь яах аргагүй халх эхнэрийнхтэй адилхан. 

Хатны өмсгөл

8 Жинхэнэ аав

Оддын дайны гол цөм болсон Люк болон түүний аав Дарт Вэйдэр нарын харилцааг Жорж Лукас өөрийнхөө ааваас сэдэвлэн бичжээ. Жоржийн аав нь хүүгийнхээ кино найруулагч болох хүслийг нь эсэргүүцсэн учраас тэд харилцаагаа тасалсан аж. Аав нь хүүгээ гэр бүлийн бизнесийг авч явахыг хүссэн учраас ийм шийдвэр гаргасан бөгөөд удаан хугацааны дараа Жорж түүнтэй эвлэрсэн гэдэг. 

Жинхэнэ аав

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()