ТАНИН МЭДЭХҮЙ

40 нас хүрсэн ч таны ганц бие яваа шалтгаан

Та юуны учир одоог хүртэл ганц бие байна вэ? Сэтгэл судлаач Патрик Лемуан нас насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ганц бие байгаа шалтгааныг судалж, тогтоожээ. Үүнд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл нь тухайн хүний нас байдаг гэнэ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, хүмүүс яагаад ганц бие байдгийн учир шалтгааныг мэдэж авцгаая. 

40 нас хүрсэн ч таны ганц бие яваа шалтгаан Хадгалах

Бидний түгээмэл зүүдэлдэг хар дарсан зүүднүүд ямар утгатай вэ?

Хүн бүр заримдаа ямар нэгэн хар дарсан зүүд зүүдлэж, айдастайгаар сэрдэг билээ. Үүнд шүд унах, хайртай нэгнээ алдах гэх мэт олон төрлийн зүүднүүдийг дурдаж болно. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ хүмүүсийн хамгийн түгээмэл зүүдэлдэг 10 зүүдний тайллыг хүргэхээр бэлтгэлээ. Танд бидний бэлтгэсэн мэдээлэл таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Бидний түгээмэл зүүдэлдэг хар дарсан зүүднүүд ямар утгатай вэ? Хадгалах

Ганц бие байхдаа амжуулах ёстой 7 зүйл

Бидний амьдрал хүнтэй сууж, хүүхэдтэй болсноор маш их өөрчлөгддөг. Урьд нь зөвхөн өөртөө л анхаарч, хамаг цаг заваа зарцуулдаг байсан бол, гэрлэсний дараа бүхэл бүтэн гэр бүлийн гишүүд, үр хүүхдэдээ ихэнх цагаа зориулах хэрэгтэй болдог. Иймд бид та бүхэндээ ганцаараа байхдаа амжуулах ёстой 7 зүйлийг танилцуулж байна.

Ганц бие байхдаа амжуулах ёстой 7 зүйл Хадгалах

Хүүхдээ эрт сургуульд оруулдаг эцэг эхчүүдийн гаргадаг 5 алдаа

Хүн бүр л хүүхдэдээ сайн эцэг эх байж, зөв зүйтэй нэгэн болгож өсгөхийг хичээдэг. Гэвч энэ нь бодож байсан шиг амархан зүйл биш төдийгүй асар их ухаан, ур чадварыг шаарддаг билээ. Зарим эцэг эхчүүд хүүхдээ боловсролтой нэгэн болгох гэсэндээ сургуульд орохоос нь өмнө үсэг тоо зааж, хэт хүчлэх нь бий. Харин энэ нь таны гаргаж байгаа хамгийн том алдаа юм. Ингээд нийт эцэг эхчүүд, ирээдүйд ээж аав болох залуустаа зориулж тус мэдээллийг бэлтгэлээ.

Хүүхдээ эрт сургуульд оруулдаг эцэг эхчүүдийн гаргадаг 5 алдаа Хадгалах

Хайртай хүндээ хэзээ ч хэлж болохгүй 15 үг

Үгээр хүнийг алж бас амьдруулж болно гэж ярьдаг билээ. Энэ нь ч үнэн бөгөөд зарим үед амнаас гарах бодлогогүй үгс хэн нэгний сэтгэлийг сэмлэж, итгэлийг нь үгүй хийх нь бий. Тэр тусмаа хайртай хосууд уур бухимдлаа барьж дийлээгүйн улмаас нэгэндээ хатуу үгсийг чулуудаж, өөрийн эрхгүй гомдоход хүргэдэг байна. Иймд өнөөдөр бид та бүхэндээ хайртай хүндээ хэзээ ч хэлж болохгүй үгсийг дуулгахаар бэлтгэлээ. Та эдгээр үгсийг хайртдаа хэлэхгүй байснаар та хоёрын харилцаа урт удаан хугацаанд үргэлжлэх ач тустай юм.

Хайртай хүндээ хэзээ ч хэлж болохгүй 15 үг Хадгалах

Хятадаас саяхан олдсон гайхалтай 10 олдвор

Үүх түүхээр баялаг Хятад улсын хувьд археологичдын хамгийн ихээр очдог газруудын нэг билээ. Учир нь энд өнгөрсөн цаг хугацаанд оршин тогтнож байсан улс үндэстэн, ан амьтдын нууцлаг олдворууд одоог хүртэл байсаар байгаа юм. Иймд та бүхэндээ Хятадаас сүүлийн хэдэн жилийн дотор олдоод буй хамгийн гайхалтай, өвөрмөц олдворуудыг сонирхуулахаар бэлтгэлээ. 

Хятадаас саяхан олдсон гайхалтай 10 олдвор Хадгалах

Амьдралаа хэрхэн эерэгээр өөрчлөх вэ?

Хүн бүр аз жаргалтай, баяр хөөртэй, амжилт бүтээлээр дүүрэн амьдрахыг хүсдэг билээ. Харин бид үүний тулд юу хийх ёстойгоо мэдэхгүй байх нь бий. Тэгвэл амьдралаа хэрхэн эерэг тал руу нь өөрчлөх вэ? Асуултын хариулт болгож, бид та бүхэнд амьдралдаа дагаж мөрдвөл зохих 100 дүрмийг хүргэе! Та эдгээрийг хэрэгжүүлснээр,  таны амьдралд өөрчлөлт гарна гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Амьдралаа хэрхэн эерэгээр өөрчлөх вэ? Хадгалах

Бид яагаад ядуу сэтгэлгээнээс салахгүй байна вэ?

Баян эсвэл ядуу байх тухай та яг одоо толгойдоо тунгаан бодоорой. Ямар хүнийг баян, ямар хүнийг ядуу гэх вэ? Та магадгүй хэтэвчиндээ их мөнгөтэй хүнийг баян хэмээн бодож байхыг үгүйсгэхгүй. Учир нь маш олон хүмүүс хүнийг хэтэвчээр нь дүгнэдэг. Баян хүмүүсийн мөнгөний хэтэвч, толгойн дахь бодол нь хүртэл баян байдаг гэж үү? Магадгүй мөнгөөр хүний үзэл бодол, ололт амжилт гээд бүхнийг авч болох ч, зүрх сэтгэлийг авч болохгүй болов уу. Ингээд та бүхнийг хэсэгхэн ч болов сонирхолтой мэдээллээр аялуулъя.

Бид яагаад ядуу сэтгэлгээнээс салахгүй байна вэ? Хадгалах

Ордоороо хэдэн хүүхэдтэй болохоо мэдэж аваарай!

Эмэгтэй хүний амьдралын хамгийн сайхан зүйл бол хүүхэд байдаг. Бурхны бэлэг болж ирсэн бяцхан хүүхдүүд бол аз жаргалыг түгээгч юм. Харин бүсгүй та өөрийн ордоороо хэдэн хүүхэдтэй, ямар ээж болохоо мэдэж авахыг хүсвэл бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Таныг хэдэн хүүхэдтэй болохыг бид хэлж өгөх болно.  

Ордоороо хэдэн хүүхэдтэй болохоо мэдэж аваарай! Хадгалах

Эрчүүдийн нүднээс далд хийдэг утгагүй зүйлс

Бид эрчүүдийг ихэвчлэн гэр бүл, амьдралаа авч явах ёстой, үүрэг хариуцлага ихтэй, дуу цөөтэй, буйр суурьтай хүмүүс гэж ойлгож, дүгнэдэг билээ. Гэвч тэд ч гэсэн, хүүхэд шиг гэнэн томоогүй зан гаргаж, ганцаараа байх үедээ хэний ч санаанд оромгүй, хачирхалтай зүйлсийг хийдэг ажээ. Та тэдгээр зүйлсийн заримыг нь хараад, нүдэндээ ч итгэхгүй байж мэдэх юм. Ингээд хамтдаа эрчүүдийн ганцаараа байхдаа нууцаар хийдэг 10 зүйлсийг мэдэж авцгаая.

Эрчүүдийн нүднээс далд хийдэг утгагүй зүйлс Хадгалах

Төрсөн өдрөөрөө хувийн амьдралаа шинжээрэй!

Та өөрийн төрсөн өдрийн тусламжтайгаар нуугдсан авьяас, хувь тавилан, ирээдүйн төөргөө харах боломжтой. Ингэхдээ та төрсөн өдрөө цифр тус бүрээр нь нэмнэ. Хэрвээ та 5-р сарын 25-нд төрсөн бол 5+2+5=12 гээд, гарсан хариуг ахин хооронд нь нэмж, 1+2=3 гэж хариуг гаргана. Одоо үүн дээрээ 2017 оны цифрүүдийн нийлбэр болсон 2+0+1+7=10 тоог нэмээрэй. Ингэснээр 3+10=13, 1+3=4 гэж эцсийн хариу гарах болно. Та харин тоонд тохирох тайлбарыг сонирхьё. 

Төрсөн өдрөөрөө хувийн амьдралаа шинжээрэй! Хадгалах

Бид юунаас болж бүтэлгүйтдэг вэ?

Хүн бүр ганц л амьдрах насандаа бусдаас дутагдаж гачигдах зүйлгүй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрахыг хүсдгээс гадна, өмнөө тавьсан зорилгодоо хүрч, амжилтын оргилд гарахыг эрмэлздэг билээ. Гэвч заримдаа яаж ч хичээж, мэрийсэн амжилтанд хүрч чадахгүй байх нь бий. Энэ нь дараах шалтгаануудтай салшгүй холбоотой бөгөөд эдгээр нь ололт амжилтаас үргэлж хойш татаж байдаг байна. Ингээд хамтдаа биднийг бүтэлгүйтэхэд хүргэдэг хамгийн түгээмэл 15 шалтгааныг мэдэж авцгаая.

Бид юунаас болж бүтэлгүйтдэг вэ? Хадгалах