Ирээдүйд хууль бус болох 7 зүйл

Ирээдүйг урьдчилан таамаглах хэцүү, ялангуяа шинэ технологи өдөр бүр гарч ирдэг болсон өнөө үед алсын хараатай байна гэдэг өмнөхөөс ч хүнд болсон. Гэхдээ урьдчилан таамаглах боломжтой зүйлсийн нэг нь мэдээж хууль дүрэм юм. Цаг хугацаа өнгөрөх тусам нийгэм, тэр дундаа улс төрийн ертөнцөд шинэ хандлагууд ар араасаа цувран гарч ирдэг. Энэ үүднээс та бүхэнд ирээдүйд хууль бус болох зүйлсийн талаар хүргэж байна.

Ирээдүйд хууль бус болох 7 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Автомат жолоодлогогүй машин

Ихэнх осол аваар жолоочийн хариуцлага алдсанаас үүдэлтэй байдаг. Замын хөдөлгөөний дүрмийг сайн мэдээгүй, согтуугаар жолооны ард суусан, эсвэл зүгээр л замын саад тотгорыг анзаараагүй нэгнээс болж осол аваар гарах нь дийлэнх. Өнөө үед автомат жолоодлогын технологи хурдацтай хөгжиж байгаа тул хэдэн арван жилийн дараа жолооны хүрд нь зөвхөн онцгой байдлын үед л ашиглагддаг болно гэж тооцоолж байна.

Автомат жолоодлоготой машин тусгай замаар л явдаг учраас түүнээс гадуурх замаар явах нь хууль бус үйлдэлд тооцогдоно. Өөрөөр хэлбэл хууль зөрчин зугтаж буй хүн л автомат жолоодлогын замаас гарч өөрөө машинаа жолоодож явах аж.

Автомат жолоодлогогүй машин

2 Бэлэн мөнгө

Бэлэн мөнгөний эсрэг том тэмцэл өрнөж байна. Бодит байдал дээр бэлэн мөнгөөр ​​өгсөн авилга, хууль бус барааны худалдан авалтыг хянах нь боломжгүй зүйл юм. Тиймээс бэлэн мөнгөний гүйлгээг бүрэн хориглохгүй ч тодорхой хэмжээнд хязгаарлаж эхлэх гэнэ. Энэ нь нэг талаараа мөнгөний урсгалыг хянахад тусалж, хээл хахуулийг хурдан илрүүлэх боломжийг олгох тул сайн хэрэг. Гэхдээ бүх мөнгийг цахим хэрэглээнд шилжүүлснээр төр иргэдийнхээ мөнгийг эзэмшдэг болох сул талтай.

Бэлэн мөнгө

3 Мод бэлтгэл

Хүн төрөлхтөн 50 жилийн өмнөөс ой модыг их хэмжээгээр огтлох нь байгаль орчныг ихээр доройтуулахад хүргэнэ гэж ярьж эхэлсэн. Гэхдээ одоог хүртэл ойг нөхөн сэргээх ажилд нэг их анхаарал хандуулахгүй хэвээр. Энэ маягаар бол хэдэн арван жилийн дараа сансраас харвал дэлхий дээр том ой олдохооргүй болохоор байна. Тиймээс ойрын ирээдүйд нэг жижиг модыг тайрахад хүртэл хэдэн жилийн хорих ял оногдох хуультай болох гэнэ.

Мод бэлтгэл

4 Түлш

50 жилийн дараа гэхэд том хөдөлгүүртэй жийп машин худалдаж авах боломжгүй болох аж. Нүүрс болон газрын тосны хэрэглээ байгаль орчинд маш их хохирол учруулж байгаа учраас хэдэн арван жилийн дараа хуулиар хориглогдож, харин байгалийн хий зэрэг хор хөнөөл багатай эрчим хүчний эх үүсвэрээр солигдох гэнэ. Дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинууд нь зөвхөн томоохон компаниудад ашиглахыг зөвшөөрөх бөгөөд тэдгээрт утааны цэвэршүүлэлтийн өндөр стандарт тогтоох болно.

Түлш

5 Тамхи татах

Одоо ч гэсэн ихэнх улсад тамхи татах газар олоход хэцүү билээ. Үүний цаадах учрыг ойлгоход тун амархан. Хүмүүс дам тамхидалтын уршгаар илүү хорддог учир олон нийтийн газар тамхи татахын эсрэг хууль гарсан. Гэхдээ хэдхэн жилийн өмнө гэхэд олон улсын түвшинд тамхины эсрэг нухацтай тэмцэнэ гэж хэн ч бодож байсангүй. Тамхи жил бүр хэдэн сая хүний ​​амийг авч, тамхины үйлдвэр байгаль орчинд маш том хохирол учруулж байгаа. Тамхины иш нь манай гарагийн нийт хог хаягдлын 30-40 хувийг эзэлдэг учраас ирээдүйд тамхины эсрэг илүү олон хууль тогтоол гарах нь мэдээж.

Тамхи татах

6 ​ Нэг гэр бүлд нэгээс олон хүүхэд

НҮБ-ын урьдчилсан тооцоогоор 2100 он гэхэд дэлхий дээр 11 тэрбум хүн амьдардаг болох аж. Хэрэв та эдгээр хүмүүсийг бүгдийг нь цуглуулаад Европт байрлуулбал тус бүрт нь арван метр квадрат талбай ноогдоно. Газар нутгаас гадна тийм их хүнийг тэжээх хоол хүнсний асуудал гарч ирэх нь мэдээж. Тиймээс ирээдүйд улс орнууд хүн амаа хянахын тулд Хятадын "нэг гэр бүл-нэг хүүхэд"-ийн бодлоготой төстэй хууль баталж магадгүй юм. Хоёр дахь хүүхэд төрүүлэх нь зөвхөн ховор тохиолдолд л зөвшөөрөгдөх бөгөөд хууль зөрчвөл хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болзошгүй.

​ Нэг гэр бүлд нэгээс олон хүүхэд

7 Хог

Одоо зарим улс оронд, жишээ нь Японд хогоо буруу ангилсан тохиолдолд торгууль оногддог болжээ. Манай улсад бүх хогоо хуучин аргаар буюу нэг газарт бөөгнүүлж хаядаг. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй бөгөөд 21-р зууны дунд үе гэхэд хог хаягдлыг ангилалгүй хамт хаяхыг хориглосон хуулиуд батлагдах болно. Хэрэв та хогийн саваар дүүрэн муудсан хоол, хуванцар, шилээ нийлүүлж хаяж байхдаа баригдвал танд их хэмжээний торгууль ноогдуулах болно. Давтан зөрчил гаргасан бол тухайн иргэнийг албадан хөдөлмөр хийлгэх боломжтой.

Хог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()