Ордоороо хэдэн хүүхэдтэй болохоо мэдэж аваарай!

Эмэгтэй хүний амьдралын хамгийн сайхан зүйл бол хүүхэд байдаг. Бурхны бэлэг болж ирсэн бяцхан хүүхдүүд бол аз жаргалыг түгээгч юм. Харин бүсгүй та өөрийн ордоороо хэдэн хүүхэдтэй, ямар ээж болохоо мэдэж авахыг хүсвэл бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Таныг хэдэн хүүхэдтэй болохыг бид хэлж өгөх болно.  

Ордоороо хэдэн хүүхэдтэй болохоо мэдэж аваарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонины орд: Олон хүүхэдтэй болно

Хонины ордны бүсгүйчүүд олон хүүхэдтэй болж, өнөр өтгөн, аз жаргалтай гэр бүлийг бүтээх болно. Магадгүй та "арай ч дээ" гэж бодож болох ч, хүүхэд төрүүлээд эхэлмэгц илүү олон хүүхэдтэй болохыг хүсэх аж. Та яг л жүжигчин Женнифер Гарнер шиг хүчирхэг, өөртөө итгэлтэй ээж болно. Хэдий олон хүүхэдтэй байлаа ч, улам бүр л үзэсгэлэнтэй сайхан болж, хүүхдүүдийнхээ эерэг энергиэс эрч хүч авна. Хүүхдүүдээ хянаж цагдахаас илүүтэй чөлөөт орон зайг бий болгож, тэдний хүслийг нэн тэргүүнд тавих бөгөөд тэдний хамгийн сайн найз болох юм.

Хонины орд: Олон хүүхэдтэй болно

2 Үхрийн орд: 2 хүүхдийн ээж болно

Та ойролцоо насны хоёр хөөрхөн хүүхэдтэй болох ажээ. Хүүхдүүдээ нүдний цөцгий мэт хайрлаж, тэднийхээ төлөө бүхнийг хийж, цаг ямагт анхаарал халамж тавина. Сайн гэрийн эзэгтэй, мундаг ээж, халамжтай хань байж чадах бөгөөд ажилдаа ч амжилттай байх болно. Нэг ёсондоо таныг супер эмэгтэй гэж нэрлэж болох юм. Ажил, амьдралдаа зэрэг анхаарлаа хандуулж, бүхнийг төгс хийх аж. 

Үхрийн орд: 2 хүүхдийн ээж болно

3 Ихрийн орд: Ихэр хүүхэдтэй болно

Зурхайн толинд таныг ихэр хүүхэдтэй болно гэж буужээ. Гэхдээ энэ нь 100 хувь баталгаатай биш бөгөөд бусад ордуудыг бодвол ихэр хүүхэд төрүүлэх магадлал өндөр юм. Та хүүхдүүдийхээ эрүүл мэндэд анхаарал тавьж, идэж ууж байгаа бүхнийг нь анзаарах бөгөөд нэлээдгүй чанга ээж болж мэднэ. Мэдээж энэ нь хүүхдээ гэх чин сэтгэлтэй нь салшгүй холбоотой. 

Ихрийн орд: Ихэр хүүхэдтэй болно

4 Мэлхийн орд: Олон насны зөрүүтэй 2 хүүхэд

Мэлхийн ордны бүсгүйчүүд, олон насны зөрүүтэй 2 хүүхэдтэй болох магадлал өндөр юм. Мөн тэд халамжтай, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Таны хувьд нөхөр болон хүүхдүүд нь хамгийн үнэтэй зүйлс бөгөөд амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай нэгэн юм. Хүүхдүүд нь олон насны зөрүүтэй тул хоорондоо эвтэй, тун ч ухаалаг байх аж. Мөн та гэр бүлдээ бүхнээ зориулж, үр хүүхдээ аз жаргалтай байлгахын тулд хөдөлмөрлөж, өөрийгөө гаргуунд гаргах нь бий. 

Мэлхийн орд: Олон насны зөрүүтэй 2 хүүхэд

5 Арслангийн орд: 2-4 хүүхэдтэй болно

Та яг л өөртэйгээ адилхан өхөөрдөм, хөөрхөн 2-4 хүүхэдтэй болох аж. Олон хүүхэдтэй болсон хэдий ч, өөрийн гоёмсог, ихэмсэг байдлаа алдахгүй бөгөөд хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой. Гэхдээ зөвхөн өөрийгөө бодоод явахгүй ба хамгийн сайн ээж, халамжит хань ч байж чадна. Олон зүйлсийг нэг дор амжуулах онцгой чадвар танд байгаа. Аз жаргалтай, халуун дулаан уур амьсгалтай гэр бүлтэй болох төдийгүй ажлын амжилт бүтээл ч дүүрэн байх болно. 

Арслангийн орд: 2-4 хүүхэдтэй болно

6 Охины орд: Хожуу олсон ганц хүүхэд

Та өөрийн карьер, амжилтандаа анхаарч явсаар хожуу буюу 25-аас дээш насандаа ганц хүүхэдтэй болох магадлал өндөртэй. Биеэ даасан, өөртөө итгэлтэй бүсгүйчүүд байх бөгөөд амьдралд нь нар гийгүүлэх ганцхан үр байхад хангалттай гэж үзэх нь бий. Тиймдээ ч амьдралаа тогтвортой болгосны дараа хүүхэдтэй болж, аз жаргалыг мэдрэх болно. Мөн хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулж, зөвхөн түүний төлөө амьдрах хүчирхэг эмэгтэй юм. 

Охины орд: Хожуу олсон ганц хүүхэд

7 Жинлүүрийн орд: 2, 4 болон 6 хүүхэд

Жинлүүрийн ордны бүсгүйчүүд тэнцүү байдал, тэгш тоонд дуртай тул 2, 4 болон 6 хүүхэдтэй болно. Хүүхдүүдээ хайраар дутаалгүй өсгөж, хувийн орон зайг нь хүндэтгэх бөгөөд яг л найз шиг нь байж чадна. Олон хүүхэдтэй болсон ч тэднийгээ огт ялгалгүй өсгөж хүмүүжүүлэн, тэдэнд итгэж, маш нээлттэй байхыг эрхэмлэх болно. Гэхдээ та хэт хайнга нэгэн тул, зарим тохиолдолд хүүхдүүддээ бага анхаарал хандуулж мэдэх аюултай. 

Жинлүүрийн орд: 2, 4 болон 6 хүүхэд

8 Хилэнцийн орд: Маш олон хүүхэдтэй болно

Та бүр хөлбөмбөгийн багтай болохуйц тийм олон хүүхэдтэй болно гээд төсөөлдөө. Хилэнцийн ордны бүсгүйчүүд бага байхаасаа л олон хүүхэдтэй болохыг хүсч ирсэн бөгөөд энэ мөрөөдлөө биелүүлж, олон хүүхэд төрүүлж өсгөнө. Та яг л жүжигчин Анжелина Жоли шиг хүүхдүүдийн инээд хөөр, баяр баясал дунд амьдарч, тэднийг жаргалтай төрхийг харж амьдрахыг хүсдэг. Нэг ёсондоо таныг сайхан сэтгэлтэй, өрөвч зөөлөн нэгэн хэлж болох юм. 

Хилэнцийн орд: Маш олон хүүхэдтэй болно

9 Нумын орд: Ганц хүүхэдтэй болно

Магадгүй та ганц хүүхэдтэй болж мэднэ. Олон хүүхэдтэй болохоос илүүтэй өөртэйгээ адилхан ганцхан хүүхэд аз жаргал авчирна гэж үздэг. Учир нь та ажил ихтэй төдийгүй хүүхэд өсгөх нь тийм ч амар биш гэж боддогттой холбоотой. Мөн та эрх чөлөөтэй, өөрийн дураар байхыг хүсдэг тул олон хүүхэд гаргахгүй. Магадгүй эхний хүүхдээ том болмогц нь ахин нэг хүүхэд гаргахыг хүснэ. Үүнээс гадна таны хүүхэд тун ч азтай нэгэн бөгөөд маш их хайр халамж, сайн сайхан бүхэнд эрхэлж өсөх болно. 

Нумын орд: Ганц хүүхэдтэй болно

10 Матрын орд: 3 хүүхэдтэй болно

Та ойролцоо насны 3 хүүхдийг төвөггүй өсгөж чадна. Хүүхдүүдээ сайн асрахын зэрэгцээ гэрийн ажилдаа ч анхаарлаа хандуулж, амжилтанд хүрэх аж. Бүхнийг зохицуулж, амжуулах чадвар хосолсон гайхалтай хүмүүс юм. Хүүхдүүдийнхээ боловсролд илүүтэй анхаарлаа хандуулж, хэт хүчилж, тэднийг дүрэм, журамд барихыг хүсэхгүй. 

Матрын орд: 3 хүүхэдтэй болно

11 Хумхын орд: Ганц хүүхэдтэй болно

Нумын ордныхонтой адил та ч бас ганц хүүхэдтэй болох магадлал өндөр юм. Ганц хүүхдийг юугаар ч дутаахгүй, аз жаргалтай амьдруулах хүсэлтэй бөгөөд ингэснээр ажилдаа ч зориулах цаг зав хангалттай гарна гэж үздэг байна. Мөн хүүхдээ багаас нь зөв хүмүүжилтэй болгож, урлагт дуртай, зөөлөн нэгэн болгоно. 

Хумхын орд: Ганц хүүхэдтэй болно

12 Загасны орд: 5-аас дээш хүүхэдтэй болно

Загасны ордныхон олон хүүхэдтэй болж, тэднээр хүрээлүүлж, амьдрахдаа аз жаргалтай байх болно. 5 болон түүнээс дээш хүүхэдтэй болох нь таны хүсэл бөгөөд үүнийгээ ч биелүүлэх боломжтой. Таны дулаахан ааш зан, өрөвч сэтгэл, ухаалаг байдал хүүхдүүдэд тань залгамжлагдана. Хамгийн гол нь хэт зөөлөн хандаж, тэднийг тоохгүй орхих нь таны алдаа болж мэдэх юм. Тиймээс хүүхдүүддээ анхаарлаа хандуулж байх тал дээр анхаарах хэрэгтэй. 

Загасны орд: 5-аас дээш хүүхэдтэй болно

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()