Та бид байгаль орчноо ингэж хамгаалж чадна!

Хүн төрөлхтөн бид байгаль дэлхийгээ бохирдуулсаар байгаа нь гашуун үнэн билээ. Хэдийгээр үүнтэй тэмцэхээр асар олон том төслүүд хэрэгжиж байгаа ч тэд үр дүнгээ өгч эхлэх болоогүй байгаа. Магадгүй та өөрийгөө юу ч хийж чадахгүй гэж бодож байж магадгүй. Энэ үүднээс та бүхэнд байгаль орчноо хамгаалах энгийн аргуудыг хүргэж байна. 

Та бид байгаль орчноо ингэж хамгаалж чадна!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүнсний хэрэглээгээ хязгаарла

Хүнсний үйлдвэрлэл бол байгальд хамгийн хөнөөлтэй салбаруудын нэг юм. Тиймээс та идэж хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний тоо болон хэмжээг бууруулах тал дээр анхаараарай. 

Хүнсний хэрэглээгээ хязгаарла

2 Байгаль хамгаалах талаар мэдлэгээ дээшлүүлэх

Далайд дусал нэмэр гэдгээр та ямар нэг хүвь хүн болон Засгийн газрын хэрэгжүүлж буй байгальд ээлтэй төсөлд бага ч болов хувь нэмрээ оруулахаа бүү мартаарай. 

Байгаль хамгаалах талаар мэдлэгээ дээшлүүлэх

3 Усны зохистой хэрэглээ

Дэлхийн дулаарлыг хамгийн ихээр амсаж буй бүс нутагт манай орон ордог. Иймд та бүхэн шүд ам, үсээ угаахдаа усаа түр хаах, шүршүүрт удаан ордог бол түүнийгээ багасгаж хэдхэн минут зарцуулах хэрэгтэй. Тэгснээр, та ус хэмнэхээс гадна мөн эрчим хүчийг хэмнэн, төлбөр тооцоо ч багасах болно.

Усны зохистой хэрэглээ

4 Мод тарьцгаая!

Орчноо тохижуулан мод тарих  ажлыг өөрөө өөрөөсөө эхэлцгээе. Та цонхныхоо өмнө мод, бут тариарай. Үр хүүхэд тань тарьсан модыг услан арчилж байгаль эхтэй харилцаж сурах болно. Бусдыг бас энэ үйл хэрэгтэй уриалан дуудаарай.

Мод тарьцгаая!

5 Өөрсдөө хийцгээе!

  • Хоол, хүнс: Аль болох бэлэн хоолноос татгалзаж өөрсдөө хоолоо хийж сураарай!
  • Арчилгааны бүтээгдэхүүн: Арьс, үс гээд бараг бүх гоо сайхны бүтээгдэхүүнийг гэрийн нөхцөлд хийж болдгийг санаарай!
  • Цэвэрлэгээний бүтээгдэхүүн: Цонх, тавилга, хивс хивсэнцэр гээд бүх зүйлийг цэвэрлэж болох бодисыг хүнсний сода болон уксус найруулан гаргаж авч болно. 

Өөрсдөө хийцгээе!

6 Орчин тойрноо хайрла

Аалз, зөгий гэх мэтийн амьтадын алахгүй байх, амьтны үүр бэлдэх, амьтад хооллох, шавьжны хор хэрэглэхгүй байх зэрэг нь таны орчин тойрныг эрүүл байлгана. 

Орчин тойрноо хайрла

7 Бордоо хэрэглэ

Ганцхан ногоо тарьж байгаа хүмүүс гэлтгүй бид бүгдээрээ бордоо хэрэглэх цаг иржээ. Та идэлгүй үлдээсэн хүнсний бүтээгдэхүүнээ хаяхын оронд цуглуулан эргэн тойрны ногоон байгууламжаа бордох бүрэн боломжтой. 

Бордоо хэрэглэ

8 Бага хэрэглэж бага хаяцгаая!

Хуучин хувцсаа хаялгүй юм арчих, олон машинаар бус нэг л машинаар аялах, хэрэгтэй хэрэггүй юм цуглуулахгүй байх зэргээр та хэмнэлттэй амьдарснаар байгаль орчин төдийгүй эдийн засгаа сайжруулж чадна. 

Бага хэрэглэж бага хаяцгаая!

9 Олон дахин ашиглагдах уутыг хэрэглэцгээе!

Даавуун уут хэрэглэх нь маш зөв сонголт. Учир нь та нэг удаа худалдан аваад дахин дахин хэрэглэх боломжтой. Энэ нь бат бөх, мөнгө хэмнэдэг учраас олон ашиглагдах тор ашиглаарай. 

Олон дахин ашиглагдах уутыг хэрэглэцгээе!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()