Хүүхдээ эрт сургуульд оруулдаг эцэг эхчүүдийн гаргадаг 5 алдаа

Хүн бүр л хүүхдэдээ сайн эцэг эх байж, зөв зүйтэй нэгэн болгож өсгөхийг хичээдэг. Гэвч энэ нь бодож байсан шиг амархан зүйл биш төдийгүй асар их ухаан, ур чадварыг шаарддаг билээ. Зарим эцэг эхчүүд хүүхдээ боловсролтой нэгэн болгох гэсэндээ сургуульд орохоос нь өмнө үсэг тоо зааж, хэт хүчлэх нь бий. Харин энэ нь таны гаргаж байгаа хамгийн том алдаа юм. Ингээд нийт эцэг эхчүүд, ирээдүйд ээж аав болох залуустаа зориулж тус мэдээллийг бэлтгэлээ.

Хүүхдээ эрт сургуульд оруулдаг эцэг эхчүүдийн гаргадаг 5 алдаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхдэдээ үсэг, тоо зааж өгөх

Хүүхдийн оюуны хөгжил нь хийсвэр ертөнц, логик сэтгэлгээнээс улбаатай хэмээдэг. Тэдэнд үсэг тоо харуулж, хичээл заахаас илүүтэй, бодит амьдралын жишээн дээр тулгуурлаж, хөгжилтэй, анхаарал татсан байдлаар заах хэрэгтэй. Хүүхдэд үсэг заахдаа дүрсийг нь харуулж, дуурайлгаж бичүүлснээр, энэ тэдний тархинд автоматаар хадгалагдах боловч, ямар ч ойлголт суудаггүй.

Ямар аргаар сургах вэ?

  • Аливааг харж тогтоох, задлан бодох чадварыг нь хөгжүүлэх: Жишээлбэл та хүүхдээ дагуулан амьтны хүрээлэн орж, тэдэнд төрөл бүрийн амьтад, цэцэг навчсыг харуулан, тайлбарлаж, тоолуулах хэрэгтэй. Тухайн амьтдын нэрийг цээжилж, юутай адилхан харагдаж байгааг нь асуугаарай.
  • Төсөөлөн бодох чадварыг нь нэмэгдүүлэх: Хүүхдэдээ үлгэр уншиж өгөн, зураг харуулж, хамтдаа цааш зохиох хэрэгтэй. Ингэснээр хүүхдийн аливааг төсөөлөн бодох, логик сэтгэлгээ хөгждөг.

Хүүхдэдээ үсэг, тоо зааж өгөх

2 Уншиж бичихийг заах

Тэдний тархи дэс дарааллаар хөгжиж байдаг. Эхлээд тэд танин мэдэхүйгээ хөгжүүлж, сэтгэлгээгээ сайжруулсны үндсэн дээр, уншиж бичиж сурдаг. Хүүхдийг шууд л уншуулж, бичүүлж хэрхэвч болохгүй. 

Ямар аргаар сургах вэ?

  • Тоглоом тоглох: Түүнийг ганцааранг нь орхиж, тоглуулах хэрэгтэй.
  • Биеийн тамираар хичээллүүлэх: Хүүхдээ биеийн тамираар хичээллүүлж, идэвхтэй байлгаарай. Тэд олон зүйлсийг үзэж харснаар сэтгэх хүрээ нь тэлж, уншиж сурахад бэлэн болно. 

Уншиж бичихийг заах

3 Хүүхдийн боловсролд анхаарлаа хандуулах

Та хүүхдээ ухаалаг нэгэн болгохын тулд, байнга ширээний ард суулгаж, хичээл хийлгэх гэж зүтгэх хэрэггүй. Энэ нь эсрэгээрээ тэднийг залхааж, ядрааж мэднэ. Хүүхдийг хэт их хичээл хийлгэснээр толгой нь өвдөж, юу ч ойлгохоо болин, хичээлдээ дургүй болох аюултай.

Ямар аргаар сургах вэ?

  • Эрх чөлөөтэй байлгаж, шинэ зүйлстэй танилцуул: Та хүүхдэдээ үргэлж "болохгүй, үгүй" гэж хэлэх хэрэггүй. Харин үүний оронд түүнийг зоргоор нь орхиж, аливаа зүйлсийг таньж мэдэхэд нь туслаарай. Шалбааганд тоглож, хувцсаа бохирдуулж, шороон дээр хөрвөөсөн ч гэсэн, зөнгөөр нь орхи. Тэд өөрсдөө бүхнийг биеэр мэдэрч, олон зүйлсийг мэдэж авах болно.
  • Дарамт, шахалт үзүүлэх хэрэггүй: Байнга л хичээл, хичээл гэж үглэхээ болих хэрэгтэй. Тэдний тархийг амрааж, ганц өдөр ч болов салхинд гаргаж, хүссэнээр нь тоглуулаарай. 

Хүүхдийн боловсролд анхаарлаа хандуулах

4 Хүүхдээ бусадтай бүү харьцуул

Хүүхдээ бусадтай харьцуулж, их зүйл шаардах нь таны хийж байгаа хамгийн том алдаа юм. Үүнээс болж хүүхэд сэтгэл гутралд орох, өөрийгөө дутуу үнэлж, гутранги үзэлтэй болох аюултай.

Ямар аргаар сургах вэ?

  • Дэмжих: Та үргэлж хүүхдэдээ хичнээн хайртай болохоо илэрхийлж байгаарай. Хайранд өссөн хүүхэд хэзээ ч замаа алдаж, хатуу, ухаангүй нэгэн болдоггүй. 
  • Хүүхэдтэйгээ хөгжилдөх: Яг л хүүхдийнхээ найз мэт харьцаж, ямар ч хаалтгүй ярилцаж байгаарай.

Хүүхдээ бусадтай бүү харьцуул

5 Том зүйлсийг хүсч, шамдуулах хэрэггүй

Хэт их хичээлдээ анхаарлаа хандуулж, өөр зүйлсийг мэдрэхээ больсон хүүхдүүд амьдрал дээр гараад алдах нь бий. Харин тэдэнд хичээлээс илүү хүн чанар, биеэ авч явах чадвар хэрэгтэйг сануулаарай.

Ямар аргаар сургах вэ?

  • Биеэ даахад нь туслах: Хүүхдэдээ хувцсаа хэрхэн өмсөж, хоолоо яаж идэх болон хүмүүстэй харилцах гэхчлэн өдөр тутмын амьдралд тулгарах энгийн зүйлсийг зааж өгөөрэй.
  • Тоглоом тоглох: Тэдэнтэй хамт тоглож, сонирхолтой зүйлс хийснээр хүүхдийн сэтгэн бодох чадвар хөгждөг байна. 

Том зүйлсийг хүсч, шамдуулах хэрэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()