Хятадаас саяхан олдсон гайхалтай 10 олдвор

Үүх түүхээр баялаг Хятад улсын хувьд археологичдын хамгийн ихээр очдог газруудын нэг билээ. Учир нь энд өнгөрсөн цаг хугацаанд оршин тогтнож байсан улс үндэстэн, ан амьтдын нууцлаг олдворууд одоог хүртэл байсаар байгаа юм. Иймд та бүхэндээ Хятадаас сүүлийн хэдэн жилийн дотор олдоод буй хамгийн гайхалтай, өвөрмөц олдворуудыг сонирхуулахаар бэлтгэлээ. 

Хятадаас саяхан олдсон гайхалтай 10 олдвор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ниндерталь хүний гавал

Хятадын Хенан аймагт орших Линжинь гэх газраас 7 жилийн зайтай буюу 2007 болон 2014 онуудад хоёр гавал олдсон нь нэг хэсэгтээ хүмүүсийг гайхшралд оруулаад байсан билээ. Эрдэмтдийн үзэж буйгаар эдгээр гавлууд нь Ниндерталь хүмүүсийнх байх бүрэн боломжтой гэнэ. 

Өөрөөр хэлбэл, дээрх гавлуудын бүтэц, хэлбэр хэмжээ нь оюун ухаант хүмүүсийнхтэй яг ижилхэн байсан аж. Харин чихний сувгийн хувьд арай илүү зузаан байсан бөгөөд Ниндерталь хүмүүс нь Евро-Азийн бүс нутгаар амьдарч байсан гэж үздэг байна. 

Гэвч хэсэг эрдэмтдийн хувьд дээрх гавлуудыг Ниндерталь хүмүүсийнх гэхээсээ илүү "Денисованчууд"-ынх байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Тэдний хэлж байгаагаар гавлууд ойролцоогоор 105.000-.125.000 жилийн настай бөгөөд эрдэмтэд "DNA"-ийг нь сайтар судалж байгаа аж. 

Ниндерталь хүний гавал

2 Буддагийн аварга том хөшөө

2016 онд Нанчень гэх газрын Хоньменийн далангаас 10 метр өндөр Буддагийн хөшөөг олжээ. Уг хөшөөг эхэндээ археологичид мэддэггүй байсан бөгөөд далангийн ус багасах үед буддагийн нүүр бага багаар гарч ирсэн байна. Хөшөөний нийт урт нь 10 метр боловч, зөвхөн буддагийн өндөр 3.8 метр гэнэ.

Эрдэмтдийн үзэж буйгаар уг хөшөөг 1368-1644 оны хооронд оршин тогтнож байсан Мин гүрний үед барьж, байгуулсан байх боломжтой бөгөөд 165 м/кв газрыг хамарсан нүсэр том хөшөө юм. 

Жианши болон Фужиан голын дунд орших уг газрыг түүхэнд Шиаоши хэмээн нэрлэдэг байжээ. Энэ газар их хэмжээний үер буусан учраас буддагийн хөшөөг олон зуун жилийн турш далдалсан байх боломжтой гэж судлаачид үзсэн байна.

Буддагийн аварга том хөшөө

3 Хааны бунхан

Хятадын ихэнх хаадууд баян чинээлэг, тансаг амьдралтай байсан тухай түүх сударт бичигдсэн үлдсэн байдаг. Тэдгээр хаадын нэг бол Лиү Фей бөгөөд тэрээр НТӨ /нийтийн тооллын өмнөх/ 128 онд таалал төгсөх хүртлээ Жианьдүгийн эзэнт гүрнийг захирч байсан ажээ. Археологичид 2009-2011 оны хооронд түүний бунханыг олж илрүүлсэн бөгөөд ойролцоох газраас нь 11 шарил, төрөл бүрийн зэр зэвсэг, эвдэрсэн сүйх тэрэг болон 10.000 төрлийн түүхийн үнэт дурсгалыг олсон байна. 

Гэвч харамсалтай нь тэдгээр зүйлсийн ихэнх нь эвдэрч хэмхэрсэн байсан бөгөөд археологичид болгоомжтой авах гэж багагүй хугацааг зарцуулжээ. 

Хааны бунхан

4 Түүхийн бичээс

Хятадын Шинлинийн уулархаг газраар зуны улиралд хамгийн их бороо ордог байна. Тэгвэл археологичид уг газарт судалгааны ажил хийгээд, явж байх үедээ борооны тусламжтайгаар Даюугийн агуйд бичсэн зүйлсийг олж харж чаджээ.

Эрдэмтэд тэдгээр бичээсийг 1528-1894 оны хооронд хамааруулж ойлгож байгаа бөгөөд утга санаа нь бороо орохыг бурхнаас гуйж байгаа тухай байсан гэнэ. Тэр үед амьдарч байсан хүмүүс уг бичээсийг агуй дотор чулуугаар сийлэн бичжээ.

Уг Даюугийн агуй дээр бичсэн бичээс нь Тань, Юуань болон Мин гүрний үед хамааралтай гэж судлаачид үзэж байгаа юм. 

Түүхийн бичээс

5 Эртний хаадын үнэт эрдэнэс

Хятадад байдаг ихэнх гол мөрнүүд алт, эрдэнэсээр хучигдсан байдаг гэж ярих нь бий. Тэдгээрийн нэг нь Минжиань гол бөгөөд тэртээх олон зуун жилийн өмнө Хятадын нэгэн хаан 100 завин дээр дүүрэн алт ачиж, одоогийн Сичуань аймаг руу явж байсан аж. Тэдний замд дайснууд гэнэт гарч ирж, ширүүн тулаан болсон бөгөөд ихэнх завь доош хөмөрч, ачиж явсан алт, эрдэнэс гол руу асгарсан гэдэг.

Энэ түүх нь үнэн бөгөөд одоогоос 12 жилийн өмнө археологичид Минжиань голын сав газар малтлаг хийж байх үедээ 7 ширхэг мөнгөн ембүү олсон байна. Гэтэл тэд ембүү олдсон газраас холгүйхэн буюу ойролцоогоор 10 мянган км/кв газарт төрөл бүрийн алт, эрдэнэс, ембүү, зоосон мөнгө байгааг олж харжээ. Мөн хүрлээр хийсэн зэвсэгнүүд байсан аж. Түүх сударт уг тулааныг 1368-1644 оны хооронд болсон байх магадлалтай хэмээн бичсэн байдаг. 

Эртний хаадын үнэт эрдэнэс

6 Сонирхолтой тоглоом

Хятадын Шиньжоу хот нь эртний түүхэн дурсгалт газрууд болон үнэт олдворуудаараа алдартай газар билээ. Тэгвэл 2004 онд энэ газраас 2300 жилийн настай булш олдож байжээ.

Хамгийн хачирхалтай нь уг булшин дотор "Бо" эсвэл "Лиүбо" гэж нэрлэгддэг тоглоомыг тоглоод сууж буй хоёр хүнийг дүрсэлсэн хөшөө байсан гэнэ. 

Уг тоглоомыг тэртээх 1500 жилийн өмнөөс эхлэн хүмүүс тоглохоо больсон гэж ярьдаг хэдий ч, ямар учиртай, яаж тоглодог байсан тухай олж мэдэхээр эрдэмтэд хичээнгүйлэн судалж байгаа аж. 

Сонирхолтой тоглоом

7 Тэмээн полоны гарал үүсэл

Поло спорт анх одоогоос 2600 жилийн өмнө Персийн эзэнт гүрэнд үүссэн гэж үздэг боловч, эрдэмтэд Хятадаас полоны цохиур болон бөмбөгийг олсон байна. 

Тэдгээр олдворуудыг Янхайгийн бунханаас олсон бөгөөд энэ нь 2400-2800 жилийн настай байх магадлалтай гэнэ. Түүнчлэн түүх сударт Тан /618-907/, Хан /202-221/ гүрнүүдийн үед урт цохиурын тусламжтай 3 бөмбөгийг нүхэнд хийж, нааддаг байсан хэмээн бичигдэн үлджээ.

Тэр ч бүү хэл, тухайн үед уг спортыг сайн тоглож чаддаг хүмүүсийг Сүбейши гэж нэрлэдэг байжээ. Хожим тэдгээр хүмүүсийг Торгоны зам барихад хүчээр дайчилж байсан гэж ярих нь ч бий. 

Тэмээн полоны гарал үүсэл

8 Олон хүмүүсийн бунхан

Хятадын Хубей аймаг дахь Заоянь гэх газраас НТӨ 770-476 оны хооронд амьдарч, аж торниж байсан хүмүүсийн 28 бунханыг археологичид олжээ. Түүнчлэн тэдэнтэй хамт 98 морины араг яс олдсон байна. Эдгээр олдворууд нь ойролцоогоор 2800 жилийн настай байх магадлалтай гэнэ.

Тэднийг бүгдийг үхэснийх нь дараа шатааж, булшилсан болох нь тогтоогдсон бөгөөд заримынх нь бунхан дотроос хөгжмийн зэвсгүүд хүртэл олдсон аж. 

Олон хүмүүсийн бунхан

9 Нэхмэлийн машин

Хан гүрний хувьд торгоор төрөл бүрийн хувцас нэхэж, Евро-Ази болон Ромын эзэнт гүрнүүдэд арилжаалж байсан тухай түүх сударт бичигдэн үлдсэн байх нь бий. Тэгвэл 2013 онд Ченьду гэх газраас 50 орчим настай эмэгтэйн бунхан олдсон байна. Бунхан дотор түүний хөшөө байснаас гадна, эвдэрч хэмхэрсэн нэхмэлийн машин байжээ. 

Мөн ойролцоох газраас нийт 4 нэхмэлийн томоохон суурь машиныг олж илрүүлсэн байна. Үүнээс харахад Хятадууд хамгийн анх технологийн хувьсал хийж байсан нь харагдаж байгаа юм.

Нэхмэлийн машин

10 Цэнхэр мангас

2013 онд археологичид нэгэн бунханыг олсон нь хоосон байсан бөгөөд авсан дээр нь морь сийлж, чамин урласан байсан гэнэ. Тэдний үзэж буйгаар энэхүү олдвор нь 1400 жилийн настайгаас гадна, "Цэнхэр мангас"-ын бунхан байх магадлалтай гэж үзжээ.

"Цэнхэр мангас" нь салхины эзэн бөгөөд тэрээр үргэлж нүцгэн гүйж явдаг, аймшгийн царайтай бодгаль байсан хэмээн түүх сударт бичигдэн үлдсэн аж. Зарим судлаачдын үзэж буйгаар түүний сүнс биеийг нь авч одсон учраас бунхан нь хоосон байгаа хэмээн үзэх нь ч бий.

Цэнхэр мангас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()