ТАНИН МЭДЭХҮЙ

Улсуудын хил сансраас хэрхэн харагддаг вэ?

Хэрэв та дэлхийн улс хоорондын хил гэдэг зүгээр л нэг газрын зураг дээрх зураас төдий зүйл гэж боддог бол та эндүүрч байна. Хууль ёсоор бол эдгээр нь хөрш орнуудын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр бий болсон бөгөөд дийлэнх тохиолдолд гарц бүрийг хатуу хянадаг. Тиймээс дэлхийн олон олон хилийн зурвасын тусламжтай улс орнуудын газар нутаг, хүн амын нягтрал, тэр бүү хэл хөгжил цэцэглэлтэд ч илт ялгаа харагдах боломжтой. 

Улсуудын хил сансраас хэрхэн харагддаг вэ? Хадгалах

Монголын хамгийн сүрлэг шувуу, "ясаар хооллогч" ёлын тухай сонирхолтой 10 баримт

Ёл шувууг өөрөөр Ооч Ёл ч гэдэг. Ёл нь Харцагынхан овгийн шувуу бөгөөд Gypaetus төрлийн ганц төлөөлөгч юм. Тэд Европын өмнөд хэсэг, Африк, Ази, Энэтхэг, Төвд, Монголд өндөр, уулархаг газар нутагладаг бөгөөд саяхан Альпийн нуруунд аваачиж суурьшуулсан боловч одоо ч ховор хэвээр байна. Өнөөдөр та бүхэнд энэхүү шувууны тухай сониролтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Монголын хамгийн сүрлэг шувуу, "ясаар хооллогч" ёлын тухай сонирхолтой 10 баримт Хадгалах

Байгалийн дайсангүйн улмаас багагүй хохирол учруулдаг "түрэмгийлэгч" амьтан, ургамлууд

Хэдийгээр дэлхий дээрх амьд бодгалиуд өөр хоорондоо эв түнжинтэй оршин байдаг ч зарим нэг нь бусдаасаа илүү хурдан өсөж, үржих чадвартай байдаг учраас орчин тойрноо эзэрхийлж эхэлдэг. Санаатай болон санамсаргүйгээр шинэ газар нутагшуулсан амьтад экологийн гинжин хэлхээнд багтдаггүй, байгалийн дайсангүй болдог учир тоо толгой нь хурдацтай өснө. Ийнхүү тухайн нутгийн уугуул амьтад нь идэх хоол, хоргодох газаргүй болдог байна. Өнөөдөр та бүхэнд тэдгээр түрэмгий амьдын тухай мэдээллиийг хүргэхээр бэлтгэлээ.

Байгалийн дайсангүйн улмаас багагүй хохирол учруулдаг "түрэмгийлэгч" амьтан, ургамлууд Хадгалах

"Болгоомж хэзээд илүүдэхгүй" - Хүнийг үхэлд хүргэдэг хамгийн энгийн 10 шалтгаан

Төрсний эцэст үхнэ гэдэг бидний амьдралын жам ёсны явдал билээ.  Хүн бүр өөр өөрийн гэсэн замналаар амьд ахуй насаа өнгөрүүлдэг бөгөөд хорвоог орхих цаг хугацаа нь ч харилцан адилгүй байх нь бий. Зарим нэг нь зуу насалж, ач зээ нараа тойруулан сэтгэл хангалуун амьсгал хураадаг бол харамсалтай нь өөр нэг нь зуурдын шалтгаанаар хорвоогоос хальдаг. Ингээд хүн төрөлхтний амиа алддаг хамгийн энгийн шалтгаануудыг сонирхоцгооё. 

"Болгоомж хэзээд илүүдэхгүй" - Хүнийг үхэлд хүргэдэг хамгийн энгийн 10 шалтгаан Хадгалах

Дэлхийн 1-р дайны үед шимпанзе агнаж идсэн цэргүүдээс ДОХ өвчин анх тархсан уу?

Канадын эрдэмтэд ДОХ-ын гарал үүслийг шимпанзе агнасан цэргүүдээс улбаатай гэж үзжээ. Тэд Дэлхийн нэгдүгээр дайны үед өлсгөлөнд нэрвэгдсэн байв. 1916 онд Камерунд байсан цэргүүд "шимпанзе агнаж идэж байсан цэргүүд цусыг нь өөрсдийн шархандаа хүргэснээс үүссэн байх магадлалтай" гэжээ.

Дэлхийн 1-р дайны үед шимпанзе агнаж идсэн цэргүүдээс ДОХ өвчин анх тархсан уу? Хадгалах

Нялх хүүхэд яагаад мяраалдаг вэ?

Нялх хүүхэд бумбагар, булцгар байх хөөрхөн гэх үзэл хаа газрын  хүмүүсийн дунд түгээмэл тархсан байдаг. Мэдээж ихэнх хүүхэд өсөж том болох явцдаа мяраагаа гээдэг ч зарим хүмүүс монголчуудын хэлдгээр "унаган мах"-аа хадгалж үлдэх нь бий. Тэгвэл мяраа яагаад үүсдэг, ямар учиртай зүйл болох талаар Пенсильванийн их сургуулийн профессор, антропологич Морган Хок (Morgan Hoke)-ийн бичсэн нийтлэлийг хүргэж байна. 

Нялх хүүхэд яагаад мяраалдаг вэ? Хадгалах

Лам нарын ур ухааныг шингээсэн элсэн "мандал" хэрхэн бүтдэг вэ?

Мандал бол орчлон ертөнцийг илэрхийлсэн, түүний доторх өөр өөр хэсэг нь Бурханы шашны сургаалын олон өөр талуудыг харуулах нарийн бүтэц бүхий дугуй хэлбэрийн дүрслэл юм. Хэдэн мянган жилийн өмнө Хиндү болон Буддын шашны гүнзгий түвшний бясалгалын тодорхой бүтээлүүдэд хэрэглэгдэх байдлаар Энэтхэгт анх үүссэн мандлыг өнгө өнгийн элсээр бүтээдэг байна.

Лам нарын ур ухааныг шингээсэн элсэн "мандал" хэрхэн бүтдэг вэ? Хадгалах

"Нэг амьтад мөн гэж үү?" - Хүйс хоорондын ялгаа хамгийн ихтэй 15 амьтан

Амьтдын байгалаас заяасан хүйсний ялгаа буюу диморфизм хэрхэн илэрдгийг харуулсан жишээнүүдтэй танилцацгаая. Сонирхолтой нь хүн төрөлхтний хувьд эсрэг хүйстнээ татах зориулалттай гоёл эмэгтэйчүүдэд илүү байдаг бол амьтдын ертөнцөд эсрэгээрээ буюу ихэвчлэн эрэгчингүүдэд нь гоёмсог төрх заяасан байх юм.

"Нэг амьтад мөн гэж үү?" - Хүйс хоорондын ялгаа хамгийн ихтэй 15 амьтан Хадгалах

Дэлхий дээр нэгэнт үгүй болсон агуу гайхамшгууд

Дэлхий дээр гайхамшиг гэж хэлэгдэхээр бүтээлүүд цөөн байдаг ч тэр бүрийг хадгалж үлдэнэ гэдэг тийм ч амар биш. Цаг хугацаа, хүний алдаатай үйлдэл, атгаг санаа агуулсан нэгний уршгаар тэдгээр бүтээлүүд нүд ирмэхийн зуур үгүй болох нь ч бий. Энэ үүднээс алдагдсан гайхамшгуудын талаар та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ.

Дэлхий дээр нэгэнт үгүй болсон агуу гайхамшгууд Хадгалах

Сахарын цөлийн их элсэн дор юу байгаа вэ?

Сахар бол дэлхийн хамгийн алдартай цөл юм. Хэчнээн дэлхий даяар алдартай гэдгээс үл хамаарч энэ газарт эрдэмтдийн нээж, судлахыг хичээдэг олон нууц чимээ аниргүй оршсоор буй. Энэ үүднээс та бүхэнд энэхүү гайхалтай цөлийн талаарх баримтуудыг хүргэж байна.

Сахарын цөлийн их элсэн дор юу байгаа вэ? Хадгалах

Дэлхийн хамгийн өндөр амьтны зовлонт амьдрал

Анааш бол дэлхийн хамгийн өндөр амьтан бөгөөд зарим тохиолдолд тэдний хүзүү 2 метр урттай болох нь бий. Харамсалтай нь үүнээс болж тэдний амьдралд маш том хүндрэл үүсдгийг олон хүмүүс мэддэггүй.

Дэлхийн хамгийн өндөр амьтны зовлонт амьдрал Хадгалах

Амьдралын өртөг хамгийн багатай дэлхийн 10 хот

The Economist Intelligence Unit (EIU) жил бүр амьдрах өртөг зардлыг тооцсон 2 тайлан гаргадаг билээ. Тэд уламжлал ёсоор өргөн цар хүрээг хамарсан судалгаа явуулсны дараа дэлхийн ажиллаж, амьдрахад хамгийн үнэтэй болон хямд хотуудын жагсаалтыг гаргажээ. Үүнд нийт 133 орон багтсан бөгөөд жагсаалтад дээгүүр жагсах Лондон, Нью-Йорк зэрэг дэлхийн санхүүгийн гол төвүүд өндөр өртөгтэй бүсэд зүй ёсоор багтдаг. Гэхдээ дэлхийн хамгийн хямд, зардал багатай хотуудад  эдийн засгийн чадамж тааруу улсууд багтсан байлаа. 

Амьдралын өртөг хамгийн багатай дэлхийн 10 хот Хадгалах