Монголын хамгийн сүрлэг шувуу, "ясаар хооллогч" ёлын тухай сонирхолтой 10 баримт

Ёл шувууг өөрөөр Ооч Ёл ч гэдэг. Ёл нь Харцагынхан овгийн шувуу бөгөөд Gypaetus төрлийн ганц төлөөлөгч юм. Тэд Европын өмнөд хэсэг, Африк, Ази, Энэтхэг, Төвд, Монголд өндөр, уулархаг газар нутагладаг бөгөөд саяхан Альпийн нуруунд аваачиж суурьшуулсан боловч одоо ч ховор хэвээр байна. Өнөөдөр та бүхэнд энэхүү шувууны тухай сониролтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Монголын хамгийн сүрлэг шувуу, "ясаар хооллогч" ёлын тухай сонирхолтой 10 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ламмергейер гэдэг нь герман хэлээр "хурганы тас" гэсэн утгатай

Энэхүү шувууны англи нэрийг Ламмергейер гэдэг. Ёл шувуу нь хурга, тугал, тэр байтугай хүний хүүхэд авч нисдэг гэж ярьдаг учраас муу нэртэй болжээ. Гэхдээ ёлыг амьд хүмүүст халдаж байсан гэдгийг батлах хангалттай баримт байхгүй.

Ламмергейер гэдэг нь герман хэлээр "хурганы тас" гэсэн утгатай

2 Ясаар хооллогч

Ёл шувууны хоолны 80 хувь нь амьтны яс, чөмөгөөс бүрддэг. Түүний ходоодны хүчил нь ойролцоогоор 1 рН байдаг тул хатуу зүйлсийг 24 цагийн дотор шингээж чаддаг байна. Ёл нь амьтны сэг олсон даруйдаа өндрөөс том хад чулуун дээр унагаж, ясыг бутлан жижиглэдэг. Яснаас гадна жижиг гүрвэл, мэлхий идэх дуртай.

3 Өөрийгөө буддаг

Ёлын олон төрөл байдаг бөгөөд цагаанаас эхлээд улбар шар-улаан хүртэл янз бүрийн өнгөтэй байдаг. Зарим төрлийн ёл нь өд сөдөө зос ихтэй шороогоор будан улаан өнгөтэй болгож, илүү сүрлэг харагддаг байна.

Ингэхийн тулд зостой шороог сарвуугаараа бужигнуулж, дараа нь хошуугаараа өд сөдөө улаан туяатай болох хүртэл нэг цаг орчим "буддаг" байна. Тэд бас намрын навч, улаан мод гэх мэт бусад улаан зүйлд татагддаг. Хүний гар дээр өссөн ёл хүртэл өөрийгөө ингэж буддагаас харвал энэ нь байгалиас заяасан зөн бололтой.

Өөрийгөө буддаг

4 Өндрийн хаан

Ёл шувуу 1700 м-ээс дээш өндөрт үүрээ засдаг. Хаврын эхэн сард үүрээ хүн амьтан хүрэхэд бэрх хад, тавцан дээр бут, бургасны мөчрөөр засч хагдарсан өвс, яс, эсгийний өөдөс, нэхий, ноосоор дэвсгэр хийнэ. 

Ёл нь бусад жигүүртэээс хамгийн өндөрт буюу 7500 метрийн өндөрт нисч чадахаас гадна алсын хараа нь их сайн хөгжсөн шувуу билээ.

Өндрийн хаан

5 Улбар шар өнгө нь нэр төрийн бэлгэдэл

Эрдэмтэд ёл шувуудын нас, зиндаа нь өнгөнөөс шууд хамааралтай болохыг анзаарчээ. Улбар шар өнгийн өнгийг дээд зиндааны тэмдэг гэж үздэг. Тухайн ёлын өд хэр их будагтай байна төдий чинээгээр цаг зав, будах зүйлтэй байна гэсэн үг. Хамгийн тод өнгөтэй шувууд хамгийн их газар нутаг, хүрээлэн буй орчныхоо талаар мэдлэгтэй байдаг.

Улбар шар өнгө нь нэр төрийн бэлгэдэл

6 Ганцхан хостой

Ёл шувуу нь ихэвчлэн нэг хостой байдаг бөгөөд жилд нэг удаа үржилд ордог. Заримдаа, ялангуяа Испани, Францын зарим нутагт амьдардаг ганц бие ёлууд өөр хостой нэгдэж, гурвалсан харилцаа үүсгэдэг байна. Эмэгчингүүд нь хоёр дахь хамтрагчаа хүлээж авдаг бөгөөд энэ нь үр удмаа үлдээх боломжийг нэмэгдүүлж, газар нутгийн эрх мэдлийг хоёр дахин нэмэгдүүлдэг. Шувууд ихэвчлэн гурваас илүү өндөг гаргадаггүй тул илүү хурдан үржих бүх боломжийг ашигладаг.

Ганцхан хостой

7 Тасын хамгийн эртний төрөл

Ёлын биеийн урт 95-125 см, далавчаа дэлгэхэд 3 м орчим болдог бөгөөд биеийн жин ойролцоогоор 4.5-7.5 кг байдаг ажээ. Нас бие гүйцсэн нь бор шаргал толгой, биетэй, хар ооч сахалтай.

Тасын хамгийн эртний төрөл

8 45 хүртэл насалдаг

Хүний хараанд байхдаа ёл 45 нас хүртэл наслах боломжтой. Харин зэрлэг ёлын дундаж наслалт ердөө 21.4 жил юм.

45 хүртэл насалдаг

9 Хэт их агнаснаас болж устах дөхсөн

Ёл шувуу нялх хүүхдийг авч явна гэдгээс айсан эцэг эхчүүд тэдгээрийг үгүй болох аюулд ортол нь агнаж устгасан бөгөөд 1990-ээд он гэхэд Зүүн Европын ихэнх нутгаас ёл шувууг бүрмөсөн устгасан гэдэг.

Хэт их агнаснаас болж устах дөхсөн

10 Анхааралтай байхад илүүдэхгүй

Грек жүжгийн зохиолч Эсхилус өөрийгөө удахгүй үхнэ гэдгийг мэдэрч эхэлжээ. Тэрээр дээрээс нь ямар нэг зүйл унаж амиа алдана гэж зүүдэлсэн тул ихэнх цагаа гадаа өнгөрүүлэх болов. Харамсалтай нь том шувуу (ёл байх магадлалтай) гөлгөр халзан толгойг нь чулуу гэж андуураад, дээр нь яст мэлхий унагасан учраас Эсхилус тэр даруй нас барсан байна.

Анхааралтай байхад илүүдэхгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()