Хойд Солонгосоос зугтаж яваад баригдсан хүмүүст юу тохиолддог вэ? (Амьд үлдэгчийн дурсамж)

32 настай Скотт Ким дэлхийд хамгийн чанга дэглэмтэй улс бүхий Хойд Солонгосоос 3 удаа оролдсоны эцэст асар их зовлон бэрхшээлийг туулан байж зугтаж чаджээ. Өдгөө Өмнөд Солонгост суурьшиж, хувийн компанитай болон автомашин, галт тэрэгний эд анги борлуулах болсон түүний түүхтэй танилцацгаая.

Хойд Солонгосоос зугтаж яваад баригдсан хүмүүст юу тохиолддог вэ? (Амьд үлдэгчийн дурсамж)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Скотт Ким анх 17-тойдоо буюу 2001 онд ээжтэйгээ ердөө л халуун хоол идэхийн төлөө Хятадын хилийг давах оролдлого хийж байжээ. Кимийн хүүхэд ахуй нас 90-ээд оны Хойд Солонгосын их өлсгөлөнгийн үед өнгөрсөн байна.

Хойд Солонгосоос зугтахдаа хүмүүс ихэвчлэн Түмэн эсвэл Ялу голыг гатлан Хятадад хүрч, улмаар Лаос нэг бол Вьетнамд очдог. Тэндээсээ Тайланд юмуу Камбож руу нэвтэрч Өмнөд Солонгосын Элчин сайдын яамнаас тусламж хүсдэг юм. Ингэхийн тулд дундажаар 5000 доллар шаардагдах ба улс бүрт байгаа "зуучлагч"-дад хөлсийг нь төлөх ёстой болдог.

Тухайн үед Ким болон түүний ээжид ийм их хэмжээний мөнгө байгаагүй тул тэд Хятадад “хараар амьдран”, фермийн ажилчид болцгоосон байна. Харамсалтай нь хөрш нь тэднийг цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр тэднийг албадан нутаг буцааж, Кимийг саатуулах байранд хорьжээ. Тус саатуулах байранд Хойд Солонгосоос зугтаж яваад баригдсан хүмүүсийг байлгаж, дараа нь ямар хорих лагерь луу илгээхээ шийддэг байна.

Хожим нь түүний дурссанаар саатуулах газар байгаа хэн бүхэнтэй яг л адгуус амьтадтай харьцаж байгаа мэтээр ханддаг байсан гэнэ. Өрөөндөө 20-уулаа хоригдоно. Нэг л жорлонтой бөгөөд хэвтэх зай ч байхгүй учир өдөр шөнийн алинд нь ч суугаагаараа байна. Харин хонгилоор дамжин байцаагчийн өрөө рүү  явахдаа яг л нохой шиг 4 хөллөн явдаг байж. Энэ үед нь хуягууд хоригдогчдыг бээлий, таягаар цохино. 

Ойролцоогоор 100 гаруй мянган Хойд Солонгосын иргэн хорих лагерь, хөдөлмөрийн лагерь болон улс төрийн шоронд  хоригдож байгаа гэсэн тооцоо байдаг бөгөөд тэднийг үхтэл нь ажиллуулж, тамлан зовоон, өлсгөж үйлийг нь үздэг гэдэг. 

Хэдийгээр түүний гэрийнх нь ойролцоо, Чонгори хэмээх газар улсдаа хамгийн томд тооцогддог хорих лагерь байдаг байсан ч хүүд аз тохиож, түүнийг нутгийн өмнөд хэсэгт байх өнчин хүүхдүүдийн асрамжийн газар руу илгээжээ.  Утас, интернэтгүй байсан тухайн үед Ким хүү өөрийгөө Хятадад ээжийгээ хайж явсан 15 настай хүү хэмээн худлаа хэлжээ.

Асрамжийн газарт хоригдсоноосоо хойш удалгүй тэрбээр Хятад руу ахин зугтаж чаджээ. Ингээд Ким зүүн хойд Хятадын Хэлон хотын ойролцоох нэгэн фермд ажилд орсон байна.

Өдөр бүр уулан дээр төмс, буурцаг, эрдэнэшиш тарьдаг байсан Ким тэнд л гэдэс цатгалан амьдрал гээчийг анх үзжээ. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилсэнгүй, ээжийгээ хайж явахдаа нэг найзындаа очоод дахиад л хятадын цагдаа нарт баригджээ.

Хоёр дахь удаагаа нутаг буцаагдахдаа түүнд аз дайрсангүй. Энэ удаад түүнийг хорих лагер, дараа нь хөдөлмөрийн лагерт хорьж Ким хэдэн сарын турш түлээний мод цавчиж бэлтгэжээ. Нэг өдөр Ким өөртэй нь хамт ял эдэлж байсан хүмүүс уулын оройд, харин тэр ганцаараа уулын бэлд үлдсэн байгааг анзаарч хар эрчээрээ зугтсаар галт тэргэнд амжиж суун Хятадын нутагт дахин орж иржээ.

Харамсалтай нь тэр хэсэг хугацааны дараа 3 дахь удаагаа баригдаж улс төрийн лагерт хоригджээ. Тэндэхийн нөхцөл байдал ямар байсан талаар Ким дурсаж ч чаддаггүй. 

Гэхдээ тэр бууж өгсөнгүй, зуучлагчаар дамжуулан албан тушаалтнуудыг хахуульдаж чадсанаар Хятадад очих сүүлчийн оролдлогоо хийсэн байдаг. Хятад улсад зуучлагчийн хөлсийг төлж дуусгахаар ажиллаж байсан Ким рүү нэгэн өдөр “Ээж чинь хорт хавдартай болсон. Найдваргүй болсон тул яаралтай ирж уулзана уу” гэж нэгэн хүн Хойд Солонгосоос утсаар ярьжээ.

Ингэж л эх хүү хоёр олон жилийн дараа арай гэж уулзсан байна. Ээжийнх нь найз тэр хоёрт Лаос, Камбожиор дамжин Өмнөд Солонгост хүрэх боломж олгосон хэдий ч бие нь тун муу байсан Кимийн ээж хүүгээ Өмнөд Солонгост хүрч, эрдэм номтой сайн хүн болооорой гэжээ. Ким ч байдал тогтворжсон хойно ээжийгээ тэнд авчирч, бусад хүмүүст туслахаар шийдэв. Харамсалтай нь Ким болон түүнтэй хамт явсан хил давагчдыг Лаост хүрэхээс өмнө түүний ээж насан эцэслэжээ. Ким ээжийнхээ оршуулганд оролцохыг үнэхээр их хүссэн ч нутаг руугаа буцлаа ч ээжийгээ амь оруулж чадахгүй шүү дээ гэж бодон сэтгэлдээ ээжээсээ уучлал хүсч төрсөн нутагтаа эргэж очоогүй ажээ. Ингэж л 6 жилийн дараа Ким Өмнөд Солонгост хөл тавьжээ.

Скотт Ким

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()