"Нэг амьтад мөн гэж үү?" - Хүйс хоорондын ялгаа хамгийн ихтэй 15 амьтан

Амьтдын байгалаас заяасан хүйсний ялгаа буюу диморфизм хэрхэн илэрдгийг харуулсан жишээнүүдтэй танилцацгаая. Сонирхолтой нь хүн төрөлхтний хувьд эсрэг хүйстнээ татах зориулалттай гоёл эмэгтэйчүүдэд илүү байдаг бол амьтдын ертөнцөд эсрэгээрээ буюу ихэвчлэн эрэгчингүүдэд нь гоёмсог төрх заяасан байх юм.

"Нэг амьтад мөн гэж үү?" - Хүйс хоорондын ялгаа хамгийн ихтэй 15 амьтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мандрилл сармагчин

Эрэгчингүүд нь эсрэг хүйстнээсээ бараг хоёр дахин том биетэй, нүүрнийх нь өнгө илүү тод.

Мандрилл сармагчин

2 Гургуул

Эмэгчин нь бороос саарал хүртэл нэг өнгийн зүстэй байхад эрэгчин нь өнгө өнгийн гоёмсог өд сөдтэй.

Гургуул

3 Тогос

Зөвхөн эрэгчин нь гайхамшигтай алагласан сүүлтэй.

Тогос

4 Заан далайн хав

Эрэгчин нь аварга том биетэй, зааных шиг хошуутай.

Заан далайн хав

5 Арслан

Эрслэнд сүрлэг зогдор байдаггүйг та бид мэднэ.

Арслан

6 Уранхажин

Эрэгчин нь тод, гоёмсог өд сөдтэй

Уранхажин

7 Орангутан бич

Эрэгчний шанаа өргөсөж, товойлттой болдог.

Орангутан бич

8 Зэрлэг нугас

Хошууны өнгө нь ялгаатайгаас гадна эрэгчний толгойны өд өвөл, хавар тод ногоон өнгөтэй болдог.

Зэрлэг нугас

9 Халиун буга

Эр буга мэдээж сүрлэг эвэртэйгээрээ ялгаатай.

Халиун буга

10 Энэтхэг заан

Зөвхөн эрэгчин нь соёотой байдаг.

Энэтхэг заан

11 Хандгай

Сүндэс нь биеэр жижиг, эвэргүй байдаг. 

Хандгай

12 Австралийн дууч шувуу

Эрэгчин нь том биетэй, хар хөх өдтэй.

Австралийн дууч шувуу

13 Nephila төрлийн аалз

Эмэгчин нь шар алаг өнгөтэй, эрэгчнээсээ хэд дахин том

Nephila төрлийн аалз

14 Нохой сармагчин

Эрэгчин нь зогдортой, эмэгчнээсээ хоёр дахин том биетэй.

Нохой сармагчин

15 Диваажингийн шувуу

Эрэгчний өд сөд нь маш өнгөлөг, гоёмсог.

Диваажингийн шувуу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()