ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Оройд нь хүний мөр гараагүй, дэлхийн хамгийн сүрдэм уулс

Манай гариг дээр өдгөө хүний хөл хүрээгүй газар ховор үлдсэнээс ихэнхийг нь уулын оргилууд эзэлнэ. Тэдгээрт хамгийн туршлагатай авирагчид хүртэл гарахаасаа эмээдэг болохыг та мэдэх үү? Түүнчлэн анхны авиралтаас нь хойш ахиж хэн ч авирч зүрхлээгүй дархлагдсан ноён оргилууд байдаг гэнэ шүү. Ингээд тэдгээр хамгийн аюултай уулсын талаарх мэдээлэлтэй хамтдаа танилцацгаая.

Оройд нь хүний мөр гараагүй, дэлхийн хамгийн сүрдэм уулс Хадгалах

"28 настай хүүхэд" - Дэлхийн хамгийн жижигхэн бүсгүйтэй танилц...

Энэтхэгийн 28 настай оюутан бүсгүй Жиоти Амге (Jyoti Amge) нь дэлхий дээр амьд байгаа хүмүүсээс хамгийн жижигхэн эмэгтэйгээр шалгарч, Гиннесийн номонд багтсан билээ. Түүний биеийн өндөр нь 62.8 см юм байна. Гиннесийн амжилтын номын шалгалтын коммиссийнхны албан ёсны баталгаажуулах үйл явц нь түүний төрсөн өдөртэй давхацжээ. Ингээд энэ дэлхий дээр амьд байгаа бүх эмэгтэйчүүдийн дундаас хамгийн жижигхэн биетэй нь болох Жиоти Амге-тай дэлгэрэнгүй танилцацгаая.

"28 настай хүүхэд" - Дэлхийн хамгийн жижигхэн бүсгүйтэй танилц... Хадгалах

Далайд живсэн нь тодорхой болсон дэлхийн 8 дахь тив дээр хэн амьдарч байсан бэ?

Сүүлийн жилүүдэд дэлхий дээр өөр нэг тив оршин байсан гэдэг онолыг дэвшүүлэх эрдэмтдийн тоо нэмэгдсээр байгаа билээ. Тиймээс судлаачид тэрхүү сураггүй болсон тивийн геологийн давхаргыг илүү идэвхтэй судалж, шинэ нээлт хийхийг оролдож эхлээд байна. Үүний үр дүнд живж үгүй болсон тэрхүү тивийн оршин суугчдын чулуужсан үлдэгдэл олдсон аж. 

Далайд живсэн нь тодорхой болсон дэлхийн 8 дахь тив дээр хэн амьдарч байсан бэ? Хадгалах

Хүн төрөлхтөн эдгээр 10 амьтангүйгээр дэлхийд оршин тогтнох боломжгүй...

Байгаль дээрх бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой бөгөөд бусад нь үгүй бол ихэнх организм амьд үлдэж чадахгүй. Энэ нь хүн төрөлхтөнд ч хамаатай болохоор хүрээлэн буй орчныг хамгаалах олон байгууллагууд өдгөө бий болжээ. Гэхдээ цөөн тооны амьтад манай гаригийн оршин тогтнох боломжийг "хариу нэхэлгүйгээр" хангаж байдаг. Ингээд та бүхэнд хүн төрөлхтний амьд явах гол хүчин зүйл болсон 10 амьтныг танилцуулж байна.

Хүн төрөлхтөн эдгээр 10 амьтангүйгээр дэлхийд оршин тогтнох боломжгүй... Хадгалах

Яагаад Индонезийн арлууд дээрх бүхий л амьтад нисч чаддаг вэ?

Нисдэг амьтан гэвэл та бидний санаанд хамгийн түрүүнд жигүүртнүүд орж ирэх нь эргэлзээгүй юм. Гэвч зөвхөн шувууны ангийнхан газраас хөндийрч, нисэж чаддаг биш аж. Тэднээс гадна нисдэг шавж, нисдэг могой, нисдэг мэлхий, 220 гаруй төрлийн сарьсан багваахай, тэр бүү хэл 19 төрлийн нисдэг олби оготно хүртэл байдаг бөгөөд эдгээр нь бараг бүгд шахуу Индонезид төвлөрдөг байна. Олон мянган жижиг арлаас бүрдэх энэ улсын байгаль, цаг уурын онцлог дээрх амьтдад амьдралын хамгийн таатай орчныг бүрдүүлж өгдөг аж.

Яагаад Индонезийн арлууд дээрх бүхий л амьтад нисч чаддаг вэ? Хадгалах

Устахын ирмэг дээр буй дэлхийн 6 үндэстэн

Дэлхий дээр өөр өөрсдийн соёл, зан заншил, итгэл үнэмшилтэй 4 мянга орчим үндэстэн, ард түмэн байдаг. Тэд тус бүрдээ амьдралын хэв маяг, бусдаас ялгарах онцлог болсон уламжлалтай. Харин тэдний зарим нь бүх талаараа цэцэглэн хөгжиж байхад зарим нь мөхлийн ирмэгт тулж иржээ. Өнөөдөр та бүхэнд эртний амьдралын хэв маягаа өнөөг хүртэл хадгалан ирж чадсан боловч ойрын ирээдүйд устаж болзошгүй 6 ард түмний талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Устахын ирмэг дээр буй дэлхийн 6 үндэстэн Хадгалах

Байгалийн 5 дахь хүч гэж байдгийг эрдэмтэд тогтоожээ

Эрдэмтэд шинэ судалгаагаар атомын өчүүхэн бөөмс нь физикийн одоогийн байгаа хуулиудыг зөрчиж байгааг илрүүлсэн бөгөөд үүний нөлөөгөөр байгалийг бүрдүүлэгч тав дахь хүч бий хэмээн үзэх болжээ. Саяхныг хүртэл энгийн алхмаас эхлээд пуужинг сансарт хөөргөх хүртэлх үйлдэлд нөлөөлдөг байгалийн дөрвөн хүч байдаг гэж үзсээр ирсэн юм. Гэвч шинэ баримтууд нь физикийн хуулиудын талаар цоо шинэ ойлголтыг нээж чадах байгалийн тав дахь хүчин зүйл оршин байгааг харуулж байна.

Байгалийн 5 дахь хүч гэж байдгийг эрдэмтэд тогтоожээ Хадгалах

Дэлхийн хамгийн аюултай вирус бол хүн төрөлхтөн...

Хөндлөнгийн өнцгөөс харахад хүн төрөлхтний бий болгосон суурин газар, барилга байшин сүндэрлэсэн томоохон хотууд үнэндээ манай гараг дээр зөвхөн хөнөөл учруулах хавдар шиг харагддаг. Ингээд харвал хүн төрөлхтөн эх дэлхийн хувьд вирус шиг хор хөнөөлтэй амьтад юм. Түүгээр ч үл барам цаг хугацаа өнгөрөх тусам дэлхийн хүн амын тоо нэмэгдсэнээр байгальд үзүүлэх бохирдлын хэмжээг ч нэмж байна. Үүнийг дагаад хүн төрөлхтөн бид үнэхээр дэлхийн вирус мөн үү гэсэн асуулт гарч ирнэ. 

Дэлхийн хамгийн аюултай вирус бол хүн төрөлхтөн... Хадгалах

"Алслагдсан диваажин" Исланд улсын тухай сонирхолтой баримтууд

Исланд бол хойд Европт орших, 350 гаруй мянган хүн амтай арлын улс бөгөөд ард иргэд нь өөр хоорондоо улсынхаа албан ёсны хэл болох Исланд хэлээр ярьдаг байна. Дэлхийн дийлэнх улсуудыг бодоход харьцангуй цөөн хүн амтай энэ улсын нийслэл болох Рейкьявик нь Исландын хамгийн их оршин суугчтай хот гэдгээрээ манай улсын нийслэлтэй төстэй юм. Өнөөдөр та бүхэнд энэхүү гайхалтай байгаль, сонирхолтой уламжлал, баялаг түүхтэй улсын талаар хамгийн сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

"Алслагдсан диваажин" Исланд улсын тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Үлэг гүрвэлүүд мөхсөн өдөр яг юу болсныг эрдэмтэд олж тогтоожээ

Үлэг гүрвэлүүд энэ дэлхий дээр үгүй болсон мөч гэхээр бидэнд энд тэндгүй солир унаж, галав юүлж байгаа дүр зураг төсөөлөгддөг. Магадгүй зарим үлэг гүрвэл солирт өртөж устахад хүрсэн байж болох ч эрдэмтдийн саяхан олж тогтоосноор ихэнх амьд амьтад бидний боддогоос тэс өөр шалтгаанаар үхсэн гэнэ. Тэгвэл яг юунаас болж тэдгээр амьтад мөхсөн хэрэг вэ? 

Үлэг гүрвэлүүд мөхсөн өдөр яг юу болсныг эрдэмтэд олж тогтоожээ Хадгалах

Хорвоо ертөнцийн тухай итгэмээргүй боловч үнэн баримтууд

Бидний амьдарч буй орчлон хорвоо, дэлхий ертөнц гэдэг нууц нь тайлагдашгүй гэмээр итгэхийн аргагүй зүйлсээр дүүрэн билээ. Бид зарим тохиолдолд хүн төрөлхтнийг юу ч ахин гайхшруулж чадахгүй мэт байдаг ч бидний буруу гэдгийг батлах зүйлс түүхийн уртад маш олон гарч ирдэг. Бид та бүхэнд үүнтэй адил хэний ч мэддэггүй итгэмээргүй баримтуудыг хүргэж байна. 

Хорвоо ертөнцийн тухай итгэмээргүй боловч үнэн баримтууд Хадгалах

Гэмгүй төрхтэй ч хүнд маш аюултай 15 амьтан

Ямар ч амьтан энэ дэлхийн зэрлэг байгаль дээрх ширүүн тэмцэлд эсэн мэнд тэсэж үлдэхийн тулд олон  өөрсдийгөө хамгаалах ямарваа нэгэн чадвар суусан байдаг. Туулай, хэрэм зэрэг гаднаас нь харахад өхөөрдөм, хөөрхөн амьтад ч хүртэл цагаа тулахад өрсөлдөгчдөө хор хүргэж чаддаг болохыг та мэдэх үү? Ингээд та бүхэнд гэмгүй төрхтэй боловч хамгийн аюултай амьтдын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Гэмгүй төрхтэй ч хүнд маш аюултай 15 амьтан Хадгалах