ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

21-р зуунд нээгдсэн хамгийн сонирхолтой 10 амьтан

Бид төдийгөөс өдийг хүртэл мэдээн дээрээс жилд хэчнээн төрлийн амьтад устаж үгүй болж байгаа тухай байнга сонсож, дэлхий нийтээрээ харамсаж халагласаар өнөөг хүрсэн билээ. Харин хүн төрөлхтөн эсрэгээрээ шинэ төрлийн амьтдыг нээсээр байгаа ч тэдний талаарх мэдээлэл зөвхөн шинжлэх ухааны сэтгүүлүүд дээр л хэвлэгдэж, түмэн олны сонорт төдийлөн хүрч чаддаггүй нь харамсалтай. Энэ үүднээс та бүхэнд 21-р зуунд нээгдсэн хамгийн сонирхолтой амьтдын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

21-р зуунд нээгдсэн хамгийн сонирхолтой 10 амьтан Хадгалах

Дөрвөн километр зузаан мөсөн доорх балар эртний ертөнц - Антарктидын Восток нуурын нууц

Дэлхийн хамгийн том нууруудын нэг нь Антарктид тивд, 4 км зузаан мөсөн хучлага доор бий. Оросын судлаачдын анх олсон Восток хэмээх энэхүү нуур нь гаднах ертөнцөөс хэдэн сая жилийн турш тусгаарлагдан оршсон цэнгэг усны асар том сан юм. Нуурын усанд өмнө нь судлагдах байтугай харагдаж ч байгаагүй организмууд амьдардгийг илрүүлснээрээ Восток нуурын өрөмдлөгө нь өнгөрсөн зууны хамгийн том ололтуудын нэгт тооцогддог.

Дөрвөн километр зузаан мөсөн доорх балар эртний ертөнц - Антарктидын Восток нуурын нууц Хадгалах

Заан ороо нь орсон үедээ хэрхэн "таван хөлтэй араатан" болдог вэ?

Дэлхий ертөнцөд оршин байгаа амьтан бүр нэг нэгнээсээ ялгарах өөрсдийн гэсэн онцлог шинж чанартай байдаг. Хүн төрөлхтөн хэл яриагаараа бусад төрлийн амьтдаас ялгардаг бол хуурай газрын хамгийн том амьтан гэгддэг заан юугаараа бусдаас онцгой  вэ гэдэг асуултад ихэнх хүн түүний биеийн хэмжээг хэлэх байх. Өнөөдөр бид та бүхэнд энэ аварга амьтны талаарх "нууц" баримтуудыг хүргэж байна.

Заан ороо нь орсон үедээ хэрхэн "таван хөлтэй араатан" болдог вэ? Хадгалах

Дааврын өөрчлөлтөөс болж эмэгтэй хүний гаргадаг хачирхалтай 10 үйлдэл

Бүсгүй хүний тайлбарлашгүй зан араншинд нөлөөлдөг гол хүчин зүйл нь даавар гэдгийг тогтоогоод багагүй хугацаа өнгөрчээ. Шалтгаангүй нулимс, дүнсгэр байдал, гэнэтийн сандрал эсвэл эрч хүч зэрэг нь хүний бие дэх бодисуудаас ихээхэн хамаардаг аж. Ийм ч учраас ичимхий охин гэнэт "муу охин" болох, амжилттай бизнес эрхлэгч хатагтай амьдралын уран зоригоо алдах зэрэг өөрчлөлтүүд гардаг байна. 

Дааврын өөрчлөлтөөс болж эмэгтэй хүний гаргадаг хачирхалтай 10 үйлдэл Хадгалах

Дэлхийн хамгийн хатуужилтай ард түмэн хаана амьдардаг вэ?

Нэг улсын иргэд ч өөр хоорондоо тэсвэр тэвчээр, оюуны чадамж, нөөц бололцоо, мэдлэг боловсролоороо харилцан адилгүй байдаг учир өөр өөр улс, үндэстэн хоорондоо тодорхой хэмжээгээр онцгойрох ялгаа, давуу болон сул тал гарч ирэх нь мэдээж юм. Гэхдээ бүх нийтээрээ ямар ч асуудлыг шүд зуун даваад гарч чаддаг ард түмэн гэж үнэхээр байдаг ажээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээр хамгийн тэвчээртэй ард түмнээс танилцуулахаар бэлтгэлээ. 

Дэлхийн хамгийн хатуужилтай ард түмэн хаана амьдардаг вэ? Хадгалах

Сонирхолтой утга, бэлгэдэл бүхий төрийн далбаатай орнууд

Мандан бадрахын бэлгэдэл улаан, мөнх тэнгэрийн хөх өнгөөр хосолсон алтан соёмбот төрийн далбааныхаа утга учрыг бид сурагч байхаасаа эхлэн мэддэг болсон билээ. Тэгвэл бусад улс орны төрийн далбааны өнгө, дүрслэлийн утга учрыг дараах нийтлэлээс уншиж, танин мэдэхүйн сандаа нэмэрлээрэй.

Сонирхолтой утга, бэлгэдэл бүхий төрийн далбаатай орнууд Хадгалах

Хүний хамгийн ойрын төрөл шимпанзе ч бас гоёл чимэглэлд дуртай болж таарчээ

Хүн төрөлхтөн өнөөг хүртэл соёл урлаг, загвар, гоо сайхан, уламжлалт хэв маяг зэргийг зөвхөн оюун ухаант хүнд хамаатуулан ойлгодог байсан. Гэвч хэсэгхэн хугацааны өмнө Science Mag-д хэвлэгдсэн судалгааны ажлын дүгнэлт хүн төрөлхтний итггэл үнэмшлийг орвонгоор нь өөрчилсөн хэрэг болжээ. Үүний нэгэн жишээ нь шимпанзенуудын дунд илэрсэн бөгөөд тэд нэг нэгээ дуурайн, өөр хоорондоо тренд үүсгэдэг нь тодорхой болсон байна. 

Хүний хамгийн ойрын төрөл шимпанзе ч бас гоёл чимэглэлд дуртай болж таарчээ Хадгалах

Дэлхийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн 6 дайн

Томоохон гүрнүүд өөрсдийн нөлөөг ихэсгэхийн тулд бусадтай үргэлж дайн хийж байдаг. Гэвч зарим тохиолдолд тэрхүү дайн нь хэтэрхий өргөн цаг хүрээг хамарснаас болж эхлүүлсэн хүмүүсийн үр удам нь үргэлжлүүлдэг байна. Энэ мэтээр хэдэн зууны туршид улс орнууд нэг зүйлийн төлөө тэмцэлддэг аж. 

Дэлхийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн 6 дайн Хадгалах

Загасны аман дотор амьдарч, хэлийг нь орлодог аймшигт шимэгч

Дэлхий дээрх хачин сонин амьтдыг бүгдийг нь тодорхойлж, тоочно гэвэл бараг барагдахгүй аж. Шинжлэх ухаанд албан ёсоор "Cymothoa exigua" гэж нэрлэгддэг нэгэн төрлийн шимэгч амьтан нь загасны аманд орж, хэлийг нь идээд дараа нь байрыг нь эзэлдэг паразит юм. Амьд амьтны хэлийг бага багаар тасалж, хэлний оронд орж насан туршдаа аманд нь амьдардаг шимэгч хорхой гэхээр аймшгийн түүх шиг сонсогдож байгаа биз? Энэ "аймшгийн" амьтныг саяхан Өмнөд Африкийн нэгэн оюутан олж илрүүлжээ.

Загасны аман дотор амьдарч, хэлийг нь орлодог аймшигт шимэгч Хадгалах

Хүүхдэд ээжийнх нь ээжийн нөлөө яагаад их байдаг вэ?

Бага насандаа эмээгийн гар дээр эрхэлж өссөн хүмүүс хорвоо дэлхийг бүхэлдээ аюулгүй, тайван гэж итгэсэн байдаг. Гэхдээ эцгийн болон эхийн талын эмээ нар ач, зээ нартаа өөр өөр нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар баталжээ. Эрдэмтэд хүүхдүүдийг эмээгээсээ анхаарал халамж, хайр энэрлээс гадна чухам юуг өвлөн авдаг болохыг тодруулсан байна. 

Хүүхдэд ээжийнх нь ээжийн нөлөө яагаад их байдаг вэ? Хадгалах

Хамгийн урт насалдаг 10 нохойны үүлдэр

Хүний хамгийн сайн анд маань эзэнтэйгээ урт удаан хамт байдаггүй нь харамсалтай. Харьцуулвал бидний нэг нас нэмэх нь нохойны 4-5 нас нэмэхтэй хугацааны хувьд тэнцүү бөгөөд ямар ч нохой 10 жил амьдраад хорвоогийн жамаар хөгширнө. Нохойг урт удаан амьдруулахад мэдээж эзний арчилгаа, амьдралынх нь чанар нөлөөлөхөөс гадна бас нэг чухал хүчин зүйл нь тухайн нохойны үүлдэр байдаг. Энэ үүднээс та бүхэнд дундаж наслалт хамгийн их 10 нохойны үүлдрийг танилцуулж байна.

Хамгийн урт насалдаг 10 нохойны үүлдэр Хадгалах

Ялааны талаарх та бидний мэдэхгүй 10 нууц

Хүн төрөлхтөнд ямар ч гэм хийгээгүй хэрнээ л хүмүүсийн дургүйг хамгийн их хүргэдэг шавжуудын нэг нь яахын аргагүй ялаа мөн байх. Бид хэдийгээр ялаануудын хийдэг олон үйлдлийг харсаар мэддэг болсон ч тэдгээрийг цаадах учрыг тэр бүр ойлгодоггүй. Энэ үүднээс та бүхэнд ялааны тухай хачирхалтай баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Ялааны талаарх та бидний мэдэхгүй 10 нууц Хадгалах