Ялааны талаарх та бидний мэдэхгүй 10 нууц

Хүн төрөлхтөнд ямар ч гэм хийгээгүй хэрнээ л хүмүүсийн дургүйг хамгийн их хүргэдэг шавжуудын нэг нь яахын аргагүй ялаа мөн байх. Бид хэдийгээр ялаануудын хийдэг олон үйлдлийг харсаар мэддэг болсон ч тэдгээрийг цаадах учрыг тэр бүр ойлгодоггүй. Энэ үүднээс та бүхэнд ялааны тухай хачирхалтай баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Ялааны талаарх та бидний мэдэхгүй 10 нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ялаа яагаад "гараа үрдэг" вэ?

Ялааг харах бүрт гараа үрж байдаг шүү дээ. Тэд үнэндээ ямар нэг зүйл төлөвлөж, хэрэгжүүлэхээр зэхэж байгаа хэрэг биш, харин гар хөл гээд бүх мөчнүүдээ үрж цэвэрлэж байгаа юм. Хаа хамаагүй газарт хүрсээр амархан бохирддог учраас тэр юмсанж.

Ялаа хөлөөрөө дамжуулж бүх зүйлийг мэдэрдэг бөгөөд тухайн зүйлийг идэж болох болохгүйг нь ингэж ялгадаг гэнэ. Тиймээс цэвэрхэн байх нь тэдний хувьд үхэл амьдралыг шийдэх асуудал юм. 

Ялаа яагаад "гараа үрдэг" вэ?

2 Цэвэрч амьтан

Тэд жижиг хэмжээтэй учраас тоос тоосонцорт амархан бүрхэгддэг. Өмнө нь хэлсэнчлэн бохир ялаа хоолоо олж чадахгүй учраас өөрсдийгөө хором бүр цэвэрлэдэг байна. Тэр мөчнүүдээ төдийгүй, бүх бие, далавч, нүдээ хүртэл цэвэрлэдэг. 

Цэвэрч амьтан

3 Бүх биеэрээ амт мэдэрдэг

Судалгаагаар ялаа нь хүн шиг гашуун, чихэрлэг амтыг мэдэрч чаддаг болохыг тогтоожээ. Харин биднээс ялгаатай нь ялаа хөл, далавч гээд бүх биеэрээ амт мэдэрдэг. Та гараараа пицца бариад л амтыг нь мэдэрч байна гээд төсөөлөөд үз дээ.

Бүх биеэрээ амт мэдэрдэг

4 Амт тоодоггүй

Тэд амт мэдэрдэг ч гэсэн сайхан, муухай амт гэж ялгаж чадахгүй. Хэрвээ ялгаж мэдэрдэг байсан бол ялаа хог идэхгүй. Тэд зүгээр л тухайн зүйлийг идэж болох, болохгүйг л ялгадаг гэнэ. 

Амт тоодоггүй

5 Хэдэн мянган төрөл бий

1000 юмуу 2000 ч биш нийтдээ 150,000 төрлийн ялаа байдгийг судалгаагаар тогтоосон байна. Жигүүртэн амьтад гэхэд ердөө л 18,000 төрөл байдаг.

Хэдэн мянган төрөл бий

6 Тэд тийм ч хурдан биш

Ялааны ардаас хөөцөлдөхөд тэд ядах юмгүй хурдан алга болж чаддаг. Гэхдээ тэд хурдандаа биш, харин огцом чиглэлээ өөрчилж чаддаг учраас хүнээс бултаж чаддаг байна. Ялааны дундаж хурд нь 7 км/ц бөгөөд энэ нь хүний алхах хурдтай тэнцүү юм. Харин соно хамгийн хурдан нисдэг шавж бөгөөд 56 км/ц хүртэл хурдалдаг. 

Тэд тийм ч хурдан биш

7 Ялаа аюулыг урьдчилан харж чадна

Тэд тийм ч хурдан биш боловч маш сайн хараатай. Хүний нүд гэрлээр дамжуулж байж эргэн тойрны дүрсийг тархи руу мэдээлэл болгон явуулдаг бол ялааны хувьд дүрсийг хүнээс хэд дахин хурдан мэдээлэл болгон хүлээж авдаг. Тиймээс л тэд юунаас ч хамаагүй бултаж чаддаг байна. Өөрөөр хэлбэл, ялаа хүний хөдөлгөөнийг удаашруулсан дүрс үзэж байгаа юм шиг хүлээн авдаг. 

Ялаа аюулыг урьдчилан харж чадна

8 Тэд бүх чиглэлд харж чадна

Ялааны нүд хэдэн зуун жижиг хэсгүүдээс бүрддэг бөгөөд тэдгээрийн ачаар 360 градуст байгаа бүгдийг алдалгүй харж чаддаг гэнэ.

Тэд бүх чиглэлд харж чадна

9 Хаана ч наалдаж чадна

Бид тэднийг хаана ч хамаагүй наалдаж явж байгааг харсаар байгаад дасчихсан. Гэхдээ ийм чадвартай болохын тулд маш их зүйл туулсан юм. Ялаа нь пульвилл гэж нэрлэгддэг наалдамхай сарвуутай бөгөөд энэ нь ямар ч гадаргуу дээр наалдах боломжийг олгодог. 

Хаана ч наалдаж чадна

10 Огт ялаагүй болох нь ашиггүй

Ялаа заримдаа тэвчихийн аргагүй төвөгтэй байдаг хэдий ч дэлхий ертөнцөд зайлшгүй оршин байх шаардлагатай юм. Тэд ургамлыг тоосжуулж, төрөл бүрийн хог хаягдлийг идэж дуусгадаг. Хөгжилтэй нь, тэднээс өөр ийм бохир ажлыг хийх амьтан энэ дэлхий дээр байхгүй. Хэрэв ялаа байхгүй болчихвол дэлхий дээр ямар их хог гарч ирэхийг төсөөлөхөд ч бэрх юм. 

Огт ялаагүй болох нь ашиггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()