Дэлхийг удирддаг гэгдэх "Чөлөөт Масончууд"-ын тухай 15 нууц

Төрийн эрхийг булаан авах, бөөнөөр нь алж устгах, эдийн засгийг хямраах гэх мэт дэлхийн хэмжээний асуудлуудад буруутгагддаг нууц бүлгэмүүдийн нэг бол "Чөлөөт Масончууд" юм. Тэд хэдэн мянган жил оршин тогтнож ирсэн улс үндэстнүүдээс дутахааргүй өөрсдийн гэсэн баялаг соёл, дотоод дүрэм журамтай аж.  Ингээд "Чөлөөт Масончууд"-ын талаарх цөөн хэдэн нууцыг дэлгэе.

Дэлхийг удирддаг гэгдэх "Чөлөөт Масончууд"-ын тухай 15 нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Чөлөөт Масончууд бидний боддог шиг тийм ч нууцлаг биш

Хүмүүс Масончуудыг нууцлалын өндөр зэрэгт ажилладаг, аймшигт бүлгэм гэж боддог. Гэсэн ч бид энд тэдний тухай бичиж, та уншиж байна. Үүгээр зогсохгүй тэд википедиа хуудастай бөгөөд тэндээ өөрсдийн мэдээллийг оруулсан байдаг. Мөн Чөлөөт Масончуудын бүрэлдэхүүнд байсан хүмүүс туршлагаа хуваалцаж, тэнд юу хийдэг байснаа олонд дэлгэсэн байх нь ч бий.  Николас Кэйжийн тоглосон “Үндэсний баялаг” кинон дээр тэдний тухай өгүүлдгийг санаж байгаа биз дээ?

Чөлөөт Масончууд бидний боддог шиг тийм ч нууцлаг биш

2 Алдартай Чөлөөт Масончууд

Өөр өөр цаг үед амьдарч байсан олон алдартай Чөлөөт Масончууд байдаг. Тэдний дундаас хамгийн алдартай нь гэвэл Бенжамин Франклин тэргүүтэй АНУ-ын үе үеийн 15 ерөнхийлөгч,  зохиолч Оскар Уайльд, сагсан бөмбөгч Шакил О'нил, Скотти Пиппин, боксчин "Sugar Ray" Робинсон, Жэк Демпси нар байдаг. Зарим хүмүүс бүр Холливудыг Чөлөөт Масончууд бий болгосон гэж маргадаг байна. Учир нь Холливудын алдарт кино продюсер Сесил ДеМилл, "Universal "студийн үүсгэн байгуулагч Карл Лэммл, жүжигчин Том Хэнкс нарыг Чөлөөт Масончуудын нэг байсан гэж үзпэг юм.

Алдартай Чөлөөт Масончууд

3 Чөлөөт Масоны өнөөгийн байдал

Масоны нийгэмлэг нь одоо ч идэвхтэй үйл ажиллагаатай байгаа бөгөөд урьдынхаасаа нэг их өөрчлөгдөөгүй аж. Хэзээ ч өөрчлөгдөөгүй бас цаашдаа ч өөрчлөгдөхгүй нэг зүйл нь тэдний ах дүүгийн барилдлага юм. 

Масоны нийгэмлэгт цөөн хэдэн эмэгтэйчүүд байдаг ч, дийлэнх олонхи нь эрэгтэйчүүд. Гэвч сүүлийн хэдэн жил тус нийгэмлэг нилээд олон гишүүнээ алдсан бөгөөд энэ нь тэд нийтийн анхаарлыг ихээр татах болсонтой холбоотой аж.

Цөвүүн, эргэлзээтэй цаг үед хүмүүс өөрсдөөсөө том зүйлийн нэг хэсэг байхыг хүсдэг нь хүн төрөлхтний байгалийн чанар юм. Ингэснээрээ тэд амьдралд хэзээ ч ганцаардахгүй гэдэгт итгэдэг. Тийм ч учраас Масончууд оршин тогтносоор байна гэж үздэг.

Чөлөөт Масоны өнөөгийн байдал

4 Америк болон Европын Чөлөөт Масончуудын ялгаа

Бид энэ нийтлэлд америкийн Масончуудын тухай хангалттай их бичнэ. Тиймээс энд европын Масончуудын тухай мэдээллийг голчлон өгөх нь зүйтэй болов уу. Масончуудыг хоёр ангилдаг ба нэг нь “байнгын”, нөгөө нь “эх газрын” гэж ангилдаг. Тэд анхандаа нэг бүхэл байгууллага байсан ч, 1800-аад оны үед задарчээ. Үүний хамгийн гол шалтгаан нь арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй холбоотой байв. Учир нь Америкийн Иргэний дайны дараа Чөлөөт Масончууд арьс өнгө, шашин шүтлэг ялгалгүйгээр бүх хүмүүст нээлттэй гишүүнчлэлтэй болсон нь зарим гишүүдэд таалагдаагүй байна. Мөн тэд Чөлөөт Масоны гишүүн болохын тулд заавал шашин шүтлэгийг харгалзах ёстой гэдэг дээр хоорондоо маргалджээ. Эдгээр зөрчлүүдээс болон хоёр хуваагдсан байна. "Эх газрын" Масончууд нь католикчуудаас голчлон бүрддэг бөгөөд АНУ-ын Масончуудын нийгэмлэгээс тусдаа харьяалагдах болсон байна.

Америк болон Европын Чөлөөт Масончуудын ялгаа

5 Чөлөөт Масончуудын байрладаг газар

Чөлөөт Масончуудын байрладаг газар нь хаа сайгүй байдаг бөгөөд та хүсвэл Гүүглээс хайгаад олсон ч болно. Гэвч Масончуудын цугладаг гол зүрх болсон газар нь нууцлаг, хаалттай байдаг. Тэдний цугладаг газар дандаа барилгууд байдаггүй бөгөөд зарим тохиолдолд сүм хийд байх нь ч бий. Тэд улсын, мужийн түвшинд өөр өөр удирдлагуудтай байдаг. Харин нийтлэг нэг зүйл нь тэд шинэ гишүүн элсүүлэхдээ хэзээд нээлттэй байдаг аж.

Чөлөөт Масончуудын байрладаг газар

6 Масончуудын бэлгэдэл

Чөлөөт Массончуудын бэлгэдэл нь хүмүүст нилээн танил санагдах болов уу. Зурган дээрх луужингаас эхлээд тэмдэгт бүр тодорхой утга санаа агуулдаг ба тэдгээр нь өөр өөрийн ёс суртахууны сургаалтай байдаг аж. Тэд өөрсдийн цугладаг зарим байр, сууцандаа энэхүү бэлгэдэлийн тэмдэгттэй самбар байрлуулдаг байна. Ингэж тэд "Дээд хүн"-ийг шүтэж, түүнд анхаарлаа хандуулах зорилготой ажээ.

Масончуудын бэлгэдэл

7 Ёгт утга

Дээр дурьдсанчлан Чөлөөт Масончууд өөрсдийнх нь шүтдэг дээд хүнийг энэ хорвоо дэлхийг бүтээсэн гэж үздэг. Энэ бол тэдний сэтгэхүйд уламжлалт шашин нь зонхилох нөлөө үзүүлдэгийн гол шалтгаан юм. Мөн дээр дурьдсан тэдний бэлгэдлийн цаана ёгт утга “нуугдаж” байдаг. Тэдгээр нь өөр нэг түүхийг ярихад хэрэглэгддэг түүх бөгөөд бүх зүйл маш гүн гүнзгий бэлгэдэл, агуулгатай байдаг. Ёгт түүх нь өөрөө маш төвөгтэй санааг хүмүүст энгийн, хөгжилтэй байдлаар хүргэдэгээрээ онцлог. Хэрэв та анзаарвал Есүсийн хэлсэн сургаалийн ихэнх нь тодорхой төрлийн ёгт үлгэр байдаг. Мөн үүнийг өөрийн нууцаа хүмүүст ойлгоход хэцүү, далд санаагаар илэрхийлэхэд ашигладаг байна.

Ёгт утга

8 Элсэхийн тулд юу шаардагдах вэ?

Чөлөөт Масоны нууц байгууллагад элсэхийн тулд, мөн тэдний нэг байхын тулд тавигдах үндсэн 8 шаардлага байдаг аж. Тухайлбал, нэр төртэй, 18-аас дээш настай, дээд хүчинд итгэн шүтдэг гэх мэт. Гэхдээ энэ нь заавал Христийн шашинтай байх ёстой гэсэн үг биш бөгөөд зүгээр л ямар нэгэн шүтлэгтэй байхад хангалттай аж. Өөр нэг гол зүйл бол та өөрийн хүсэлтээр Чөлөөт Масончууд руу очих юм. Тэд зөвхөн өөрсдийнх нь нийгмийн нэг хэсэг байхыг чин сэтгэлээсээ хүссэн хүмүүсийг л хүлээн авдаг байна.

Элсэхийн тулд юу шаардагдах вэ?

9 Чөлөөт Масончууд болон Ерөнхийлөгчид

Таныг итгэх үгүйг мэдэхгүй ч Чөлөөт Масон байсан нь батлагдсан АНУ-ын 15 Ерөнхийлөгч байдаг аж. Тэдгээр нь, Жорж Вашингтон, Жеймс Монро, Эндрю Жексон, Жеймс К. Полк, Жеймс Буканан, Эндрю Жонсон, Жеймс Гарфильд, Уиллиам МкКинли, Теодоре Рузвельт, Уиллиам Ховард Тафт, Уоррен Хардинг, Франклин Д. Рузвельт, Харри С. Труман, Жералд Форд нар аж. Энэ тоонд Бенжамин Франклин, Пол Ривер зэрэг үндэслэгчид ороогүй юм. Дээр Чөлөөт Масон байсан 14 Ерөнхийлөгчийг дурьдсан бол 15 дахь нь 1849 оны 3-р сарын 4-нд ганцхан өдөр Ерөнхийлөгч байсан Давид Райс Аччисон юм байна. 

Чөлөөт Масончууд болон Ерөнхийлөгчид

10 Хуйвалдааны онол

Чөлөөт Масончуудын талаар маш олон хуйвалдааны онол, ташаа ойлголт байдаг. Тэднээс гол хоёрыг нь дурдъя. Юун түрүүнд Масончууд өөрсдийн гэсэн шашинтай гэж хүмүүс үздэг. Гэвч тийм биш бөгөөд тус нийгэмлэг өөр өөр шашин шүтдэг хүмүүсээс бүрддэг байна. Харин хоёр дахь нь Чөлөөт Масончууд адилхан зэрэг дэв, байр суурьтай, нэг удирдагчтай гэх цуу байдаг. Гэвч бодит байдал дээр тэд ижил нэртэй, өөр өөр байгууллагуудад харьяалагдаж, өөр удирдагчтай байдаг бөгөөд тэдний уламжлал ч заавал адилхан байх албагүй аж.

Хуйвалдааны онол

11 "Иллюминати" бүлгэм

Маш олон хүмүүс "Иллюминати" бүлгэм, Масоны бүлгэм хоёрыг нэг гэж үздэг нь ташаа ойлголт юм. Зарим хүмүүс энэ хоёр нийгэмлэгийг хоорондоо холбоотой гэж маргадаг ч нотолгоо олдоогүй байна. Тэгээд ч өдгөө "Иллюминати" оршин тогтнохоо больсон гэж үздэг. Мөн Чөлөөт Масончуудын ялгаа нь тэд илүү бодитой бөгөөд буяны үйлс хийхээр нэгдсэн ахан дүүсийн харилцаатай юм. Үүнээс гадна тэд бусад хэн хэнээс илүү эрх тэгш байдлыг эрхэмлэдэг байгууллага аж. Харин "Иллюминати" болон Массончуудын төстэй цорын ганц зүйл нь тэд аль аль нь дэлхийг эзлэхийг хүсдэг, эсвэл аль хэдийн эзэлчихсэн байгууллагууд хэмээн маргааны бай болдогоороо л адил юм.

"Иллюминати" бүлгэм

12 Чөлөөт Масончууд тийм ч амар хууртагдахгүй

Хэрэв та Чөлөөт Массончуудын дунд орж, тэдний нууцад нэвтрэхийг хүсч байгаа бол дахин нэг бодоод үзээрэй. Учир нь тэд танд тийм ч амар хууртахгүй бөгөөд өөрсдийн нууцыг хадгалж үлдэхийн тулд хуурамч уламжлал зохион, таныг төөрөгдүүлж дөнгөнө. Жишээ нь, хэрэв та онлайнаар Масончуудын мэндчилгээний зан үйлийг олж мэдээд тэдэнтэй уулзахдаа ашиглавал, тэд таныг шууд л мэднэ. Учир нь тэдний жинхэнэ мэндчилгээ өөр байдаг. Гэвч энэ нь Масончуудын нэг болох эсвэл тэдний нэгтэй уулзах нь маш хэцүү гэсэн үг биш юм. Зүгээр л дүр эсгэхийн оронд, тэдний нэг болохыг үнэн сэтгэлээсээ хүсч буйгаа илтгэхэд л болно.

Чөлөөт Масончууд тийм ч амар хууртагдахгүй

13 Чөлөөт Масончууд бие биенээ хамгаалдаг

Чөлөөт Масончууд бие биенээ гэсэн сэтгэлээрээ алдартай. Тэд улс орныхоо хуулийг дагаж мөрдөхөөс илүү ах дүүгийнхээ холбоог үнэлдэг. Тиймдээ ч тэд бие биеийнхээ эсрэг мэдүүлэг өгөх, гэрчлэх тохиолдол маш цөөн байдаг байна. 

Чөлөөт Масончууд бие биенээ хамгаалдаг

14 Нар болон Чөлөөт Масончууд

Чөлөөт Массончууд нарыг ихэд билэгшээдэг. Тиймдээ ч хүмүүс Масончуудын хүч чадлын нууц нь нар гэж үзэх нь ч бий. Масончуудын бэлгэдлийн сүлдэн дээр нар маш томоор дүрслэгдсэн байдаг. Энэ нь тэдний хувьд ер бусын утга санаатай аж. Тухайлбал, нар, сар хоёр нь бидний амьдралд тохиолддог эсрэг тэсрэгийн хослол юм. Нар, сар нь тэнгэрт ижил хэмжээтэй харагддаг. Мэдээж бодит байдал дээр адилхан хэмжээтэй биш ч, бидний нүдэнд, бидний өнцгөөс адил. Нөгөөтэйгүүр, тэд хорвоогийн нэг хоногийг шөнө, өдрөөр нь хувааж “эзэмшдэг” ч гэж хэлж болно. Тиймээс Массончуудын хувьд нар, сар хоёр нь эрэгтэй, эмэгтэй хүн бөгөөд бид нарны тал, сарны тал хэмээн хоёр хуваагддаг гэж үздэг байна. Энэ мэт маш сонирхолтой бэлгэдэлтэй байдаг аж.

Нар болон Чөлөөт Масончууд

15 Бурханд итгэ

Тэдний нэг болохын тулд шүтлэгтэй байх хэрэгтэй гэдгийг дээр дурьдсан. Энэ бол тэдний үндсэн дүрмийн нэг юм. Тиймээс бурхан байхгүй гэж үгүйсгэдэг атейстууд, эсвэл бурхан байдгийг батлах боломжгүй гэж үздэг агностик хүмүүс тэдний нэг болох боломжгүй аж. Тэр ч байтугай Масончуудын гишүүн байх үедээ бурханд итгэх итгэл үнэмшлээ алдсан хүмүүс  тус нийгэмлэгийг орхихоос аргагүйд хүрдэг байна. Гэвч зарим цөөн тооны Массончууд шүтлэггүй хүн элсэхийг зөвшөөрдөг аж. Учир нь тэд өөрсдөө рационал шинжтэй тул шашин шүтдэг эсэх нь тэдний хувьд тийм ч том асуудал болохгүй гэж үздэг байна. Мөн тэд Иудейгээс эхлээд бүх шашинд хүлцэнгүй ханддаг. 

Чөлөөт Масоны нийгэмлэг сонирхол татахуйц зүйл ихтэй бөгөөд тэдний сургаал болон тэднээс суралцах зүйл маш их. Гэвч юун түрүүнд аль нь жинхэнэ үнэн, аль нь хуурамч цуурхал гэдгийг таньж мэдэх нь чухал юм.

Бурханд итгэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()