Сонирхолтой утга, бэлгэдэл бүхий төрийн далбаатай орнууд

Мандан бадрахын бэлгэдэл улаан, мөнх тэнгэрийн хөх өнгөөр хосолсон алтан соёмбот төрийн далбааныхаа утга учрыг бид сурагч байхаасаа эхлэн мэддэг болсон билээ. Тэгвэл бусад улс орны төрийн далбааны өнгө, дүрслэлийн утга учрыг дараах нийтлэлээс уншиж, танин мэдэхүйн сандаа нэмэрлээрэй.

Сонирхолтой утга, бэлгэдэл бүхий төрийн далбаатай орнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өмнөд Африк

  • Хар, ногоон, шар өнгө нь Нельсон Манделагийн нам, харин цагаан, хөх өнгө нь Европын колоничлолын бэлгэдэл
  • "Y" үсэг шиг судал нь олон үндэстэн ястан нийтээрээ нэгэн зүгт хөгжихийн бэлгэдэл.

Өмнөд Африк

2 БНСУ

  • Голын дугуй нь арга билгийн ухаан
  • Гадна зураасууд нь тэнгэр, газар, ус, галыг бэлгэднэ

БНСУ

3 Аргентин

  • Цэнхэр зураас нь Аргентины цэлмэг тэнгэр, цагаан нь Андын нурууны цас
  • Голын нар нь эртний Инк түмний нарны бурхан

Аргентин

4 Хятад

Хятадын улаан далбаан дээрх том од нь мэдээж Коммунист намыг бэлгэддэг. Харин түүнийг тойрсон жижиг дөрвөн одын утга учрыг дараах байдлаар тайлбарлаж болно.

1. Хятадын нийгмийн 4 анги: хөдөлмөрчид, тариачид, сэхээтнүүд, арми

2. Хятадын 4 гол үндэстэн: Хан, Төвд, Манж, Уйгур

3. Хятадын захиргаанд нэгдсэн 4 нутаг: Манжуур, Өвөр Монгол, Төвд, Шинжаан

4. БНХАУ-ыг байгуулахад оролцсон бусад 4 нам

Хятад

5 Бангладеш

  • Улаан нар - Өглөөний наран, тусгаар тогтнолын төлөө ард түмний урсгасан цус
  • Ногоон дэвсгэр - Үржил шимтэй нутаг

Бангладеш

6 Австри

Загалмайтны гуравдугаар аян дайны үед Австрийн гүн 5-р Леопольдын цагаан хувцас бүснээс бусад хэсэгтээ бүхэлдээ цусаар будагдсан байсан нь яваандаа төрийн далбаа болжээ.

Австри

7 Франц

Хөх, цагаан, улаан: Францын хувьсгалын үеийн уриа болох "эрх чөлөө, тэгш байдал, ахан дүүсийн барилдлага"-ын өнгө

Франц

8 Бахрейн

  • Таван сэртэнтэй цагаан зураас нь Исламын шашны таван тулгуур багана
  • Улаан дэвсгэр нь Персийн булангийн бэлгэдэл

Бахрейн

9 Энэтхэг

  • Улбар шар өнгө нь Хиндү шашин, ногоон нь Исламын шашин, цагаан нь шашин хоорондын энх тайван
  • Голын дугуй нь амьдралын зогсошгүй хүрд 

Энэтхэг

10 Непал

Улаан өнгийн хоёр гурвалжин нь Гималайн нуруу болон Хиндү, Буддын шашны хослолыг илэрхийлнэ.

Непал

11 Бразил

  • Ногоон дэвсгэр нь Амазоны ширэнгэн ой, шар ромб нь алтны нөөц, Бразилын хөрс, хөх дугуй нь Рио-де-Жанейрогийн шөнийн тэнгэр.
  • Голдоо "дэг журам ба хөгжил" гэсэн бичигтэй

Бразил

12 Грек

  • Цагаан, цэнхэр зураас нь Ελευθερία ή Θάνατος (эрх чөлөө эсвэл үхэл) гэсэн үгийн есөн эгшгийг бэлгэднэ. Мөн Грекийн цэнхэр далай, цагаан давлагааг илэрхийлдэг.
  • Загалмай нь Дорнын үнэн алдартны шашны бэлгэдэл.

Грек

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()