Эрүүл амьдрахад туслах зүйлс

Зөв хоолны дэглэм барьж, биеийн тамираар хичээллэх нь зөвхөн жин хасаад, төгс сайхан галбиртай болохын эхлэл биш бөгөөд мөн эрүүл амьдрах замыг тань чиглүүлж өгч байгаа хэрэг билээ. Гэхдээ заавал хатуу хоолны дэглэм барихгүйгээр эрүүл амьдрахад туслах хэд хэдэн зүйл бас байдаг гэнэ. Дараах зөвлөгөөнүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлснээр та эрүүл амьдрахад нэг алхам ойртож байна гэсэн үг юм. Хэрэгжүүлээд үзээрэй.

Эрүүл амьдрахад туслах зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Чанартай шилнээс, цэвэр, шүүгдсэн усыг байнга ууж байгаарай.

2

Боломжтой бол хүнсний ногоогоо өөрсдөө тарьж ургуулах нь таны биед илүү тустай. 

3

Хэрвээ та хоолны дэглэм барьж чаддагүй бол фаст-фуд болон химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхад л хангалттай. 

4

Нүдэндээ хэт их ачаалал өгөхгүйн тулд, 20 минут тутам 6 метрийн зайд буй зүйл рүү 20 секундын турш хараарай. 

5

Нарны хамгаалалттай тос байнга түрхэх нь арьсыг тань эрт хөгшрөхөөс хамгаална. 

6

Хэрвээ та фаст-фудгүй байж чадахгүй бол ядаж хүүхдийн порцыг нь захиалж байгаарай. 

7

Хялбар, хурдан хоолыг битүү чанагчинд хийх нь цагийг тань хэмнээд зогсохгүй ресторан, фаст-фудын хоолноос идэхээс сэргийлэх болов уу. Учир нь маш хялбар арга замаар та өөрийн гараар хүссэн хоолоо хийчих нь шүү дээ. 

8

Хэрвээ та биед муу зүйл идэхээр шийдсэн бол юуны түрүүнд стакан ус хажуудаа аваарай. Үүний дараа идэхийг хүссэн зүйлээсээ нэг хазаад араас нь балга ус уу. 1-2 минутын дараа идэхийг хүссэн зүйлээ дахиад хазаарай. 

9

Таны биеийн амин дэм хангалттай байгаа гэдэгт итгэлтэй бус байвал урьдчилан амин дэм хэрэглэх нь илүү тохиромжтой. 

10

Өглөө бүр 10 суулт, 10 суниалт хийж бай. Энэ нь таныг жин нэмэхээс бага ч болов урьдчилан сэргийлэх болно. 

11

Хэрвээ та хар кофег ямар нэгэн сүү, элсэн чихэргүйгээр уудаг бол таны унтсан эсүүдийг тань кофе сэргээж өгч чадна.

12

Өрөө бүртээ жижигхэн гантелтай байвал гарны булчингаа хөгжүүлэхэд амар байх болов уу. Зүгээр суухаар, зүлгэж суу гэдэг үг байдаг даа. 

13

Жимсний шүүс шахагчийг байнга ашиглах нь турах гэж буй хүмүүсийн хамгийн дотны хэрэглээ болов уу. 

14

Долоон минутын энэ дасгалыг ядаж өнжөөд нэг хийж байвал тустай байх болно. 

15

Хэрэглэж буй хоол бүр чинь шинэхэн, эсвэл хагас боловсруулсан хүнсний ногоо агуулсан байх хэрэгтэй. Ийнхүү хэрэглэсэн тохиолдолд та хурдан өлсөхгүй. 

16

Хийжүүлсэн ундаа болон чихэртэй ундааг бага зэргийн хийжүүлсэн усаар солиод үзээрэй. Дараа нь бага багаар цэвэр усанд шилжих нь зүйтэй. 

17

Унтахынхаа өмнө 5-10 минут сунгалт, дасгал хийх нь таныг тайван унтаж амрахад тус болно. 

18

Хүйтэн шүршүүрт орж сураарай. Маш их ядарсан үед хүйтэн шүршүүрт орох нь таныг сэргээх бөгөөд угаалгын өрөөнд өнгөрүүлэх хугацаа тань бага байх болно шүү дээ.

19

Мөн хүнсний ногоог боломжоороо сайн хэрэглэж байгаарай. 

20

Жижиг тавганд ид. 

21

Өгзөгнийхөө булчинг чангалаад 3 секунд болоод 3 секунд суллаад дахин чангал. Ийм байдлаар өдөрт 10-15 удаа хийх нь давсагны үйл ажиллагааг сайжруулна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()