Жуулчид очихоос ч айдаг дэлхийн хамгийн аюултай омгууд

Эртний омгийнхны талаар бид юу мэддэг вэ? Өөрийн биеийн зарим хэсгийг ямар нэг зүйлээр халхалсан эсвэл нүцгэн явдаг, жадаар ан гөрөө хийдэг гэхээс өөр зүйл мэдэх бил үү. Тэгвэл эртний зарим отог омгийнхон маш ууртай, зэрлэг балмад хүмүүс байжээ. Эдгээр зэрлэг балмад омгийнхон тухайн цагийнхаа нийгэмшсэн хүмүүсийг өөрсдөдөө  огт ойртуулдаггүй байсан гэнэ.  Дэлхий дээрх хамгийн аюултай омгийнхонтой танилцацгаая.

Жуулчид очихоос ч айдаг дэлхийн хамгийн аюултай омгууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Энгийн баатрууд: Маори

Өнгөрсөн: Эдгээр омгийнхны нэрийг орчуулбал “энгийн” гэсэн утгатай.  Омгийнхны онцлог тал нь тэд нүүрэн дээрээ шивээс хийлгэдэг юм. Өнгөрсөнд энэ нь ямар нэгэн утга агуулдаг байсан бол XIX зуун Шинэ зеландчуудын хувьд “толгой цуглуулах” үе болжээ.  Ялсан дайсныхаа толгойг газар нутагтаа авчирч, цом мэт хадгалдаг байсан гэнэ. Тэр ч бүү хэл дайснаа иддэг байсан бөгөөд энэ аргаар тэд дайсныхаа хүчийг авч чадна гэдэгтээ итгэлтэй байжээ.

Энгийн баатрууд: Маори

Одоо: Маори омгийнхныг хүчтэй, зоригтой, дайчин, өөрийн гэсэн үзэл бодолтой гэж үздэг байна. Одоо маори омгийнхон өөрийн төрөлх хэлийг мэддэггүй бөгөөд соёлт хүн төрөлхтөнтэй аль хэдийнэ уусан нийгэмшсэн аж. Гэхдээ одоог хүртэл уламжлал болгож, шивээсээ хийсээр л байгаа. Хамгийн гол нь шивээсийг “ухи” хэмээх зүйлээр хийдэг бөгөөд сорви үлдээх зорилготой тул маш их өвддөг аж. Мэдээж тэд өрсөлдөгчийнхөө толгойг цуглуулахаа больсон гэнэ лээ.

2 Шивээсний төлөө толгой авах: Даяки

Өнгөрсөн: Даякичууд гэдэг бол аль нэг омгийнхон биш харин Малайз, Индонез болон Брунейд хамаарах Калимантан арлын уугуул иргэд юм. Энэхүү арал дээр 200 орчим омгийнхон байсан бөгөөд тэд бүгд хэл, соёл иргэншил, уламжлалаараа ялгаатай байжээ. Хөвгүүн жинхэнэ эр хүн болохын тулд өрсөлдөгчийнхөө толгойг авчрах ёстой байсан гэнэ. Ийнхүү авчирсан толгой бүрийнхээ тоогоор цээж, хүзүү болон алган дээрээ од хэлбэртэй шивээс хийлгэдэг байжээ. Гэхдээ зарим нь дайсныхаа толгойг авчралгүй “хууль бус”-аар шивээстэй болдог байсан гэнэ.

Шивээсний төлөө толгой авах: Даяки

Одоо:  Дайсныхаа толгойг авчрах уламжлал аль хэдийнэ өнгөрсөнд үлдсэн бөгөөд одоо зэрлэг гахай агнадаг болжээ. Гэхдээ шивээс хийх уламжлал нь хэвээр үлдсэн аж. Шивээсний тусламжтайгаар даякичууд нэг нэгнээ ямар хөдөлмөр эрхэлдгийг нь мэдэж чадна. Үүнээс гадна энэ нь нийгмийн түвшинг тодорхойлдог байна. Ихэнхдээ мөрнөөс хүйс хүртэл, тааз, бэлхүүс хавьцаа параллель шивээс хийдэг аж. Энэхүү олон шивээс нь нас барсны дараа ариун голыг гатлахад туслах бөгөөд голыг гаталснаар нас барагсдын диваажингийн тосгонд очих гэнэ.  Их олон шивээстэй байвал голыг гаталж чадна, харин бага байвал Патан аварга загасны аманд орох магадлалтай.

3 Толгойны арьсаар хийсэн бэлэг дурсгалын зүйл: Хиваро

Өнгөрсөн: Өнгөрсөн зууны дунд үе хүртэл энэ омгийнхон дайсныхаа толгойг авахаас гадна, арьсаар нь цанцу нэртэй бэлэг дурсгалын зүйл хийдэг байжээ. Цанцуг хэдэн мянган долларын үнээр худалдан авах боломжтой байсан гэнэ. Энэхүү хачирхалтай, аймшигтай бэлэг дурсгалын зүйлийг Европын цуглуулагчид маш их сонирхон худалдаж авдаг байжээ.

Цанцу хийнэ гэдэг нь бүхэл бүтэн шинжлэх ухаан аж. Дайсны толгойн дотор талд зүсэлт хийж арьсыг үстэй нь хамт салгаж авдаг гэнэ. Гавал яс нь ямар ч хэрэггүй тул шууд хаядаг байсан бөгөөд салгаж авсан арьсаа халуун усанд хийж, буцалгасны дараа хөргөнө. Дараа нь арьсан дотор халуун элс хийнэ. Халууны нөлөөнөөс болж арьс нь атгын чинээтэй болтлоо жижгэрдэг байна. Ингээд дотор нь модон саваа хийж, тэр чигт нь нүүрсээр буддаг байжээ. Ингээд цанцу бэлэн боллоо.

Толгойны арьсаар хийсэн бэлэг дурсгалын зүйл: Хиваро

Одоо: Орчин үед цанцу хийхээ больсон. Хиварочууд орчин үеийн амьдралд дасан зохицсон хэдий ч уламжлалаа хадгалж үлдсэн цөөн тооны хүмүүс бий. Хэдийгээр одоо тэд дайснаа агнахаа больсон ч өндөр үнэ төлж, цанцу хийлгэж болно гэсэн ам дамжсан яриа байдаг. Эквадорт одоо хүртэл хуванцраар хийсэн хүний толгойг худалдаалдаг гэнэ шүү.

4 Хөршөө сүрдүүлэх масаи

Өнгөрсөн: XIX зууны үед масаичууд Зүүн Африкт амьдарч байсан колоничлогчидтой эв зүйгээ олж чадахгүй байсан гэнэ. Энэ омгийнхон европчуудтай төдийгүй бусад омгийнхонтой мал аж ахуйгаасаа болж үргэлж тэмцэлддэг байжээ. Тэд хөрш кикуйя омгийнхныгоо маш их дарамталдаг байсан учир хөршүүд нь тэднээс зугтан уулын орой дээрээ сууцаа барих болсон гэдэг. Харин саяхныг хүртэл масаи омгийнхон өөрийн нутаг дэвсгэрт бусад омгийнхныг алхахыг хориглодог байжээ. Мөн тэд өөрсдийн газар нутаг дээр тэсрэх бөмбөг нууцаар тавьсан аж. Гишгэсэн хүн дэлбэрч амь насаа алдах нь ойлгомжтой.

Хөршөө сүрдүүлэх масаи

Одоо: Хэдийгээр масаичууд соёл иргэншлээр хүрээлэгдэж, Африкийн алдартай омгуудын нэг болсон боловч одоог хүртэл зэрлэг, балмад ёс заншилтай гэнэ. Бусад омгийнхонтой байнга тэрсэлддэгээс болж эрчүүд нь амь эрсдэх нь түгээмэл учир тэдний дунд олон эхнэртэй байх журам үйлчилдэг. Гэхдээ хамгийн аймшигтай нь эхнэр болох эмэгтэй нь биедээ заавал зүссэн сорвитой байх ёстой бөгөөд хэрвээ сорвигүй байвал хямд үнээр авах, эсвэл тэр бүсгүйтэй огтхон ч хүн гэрлэдэггүй байна. Эрчүүдийг ч бас ийн зүсэхдээ өвчин намдаагч огт хэрэглэдэггүй аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()