Хамгийн урт насалдаг 10 нохойны үүлдэр

Хүний хамгийн сайн анд маань эзэнтэйгээ урт удаан хамт байдаггүй нь харамсалтай. Харьцуулвал бидний нэг нас нэмэх нь нохойны 4-5 нас нэмэхтэй хугацааны хувьд тэнцүү бөгөөд ямар ч нохой 10 жил амьдраад хорвоогийн жамаар хөгширнө. Нохойг урт удаан амьдруулахад мэдээж эзний арчилгаа, амьдралынх нь чанар нөлөөлөхөөс гадна бас нэг чухал хүчин зүйл нь тухайн нохойны үүлдэр байдаг. Энэ үүднээс та бүхэнд дундаж наслалт хамгийн их 10 нохойны үүлдрийг танилцуулж байна.

Хамгийн урт насалдаг 10 нохойны үүлдэр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Мальт хав (Maltese)

Энэ үүлдрийн эм нь эрээсээ нэг жилээр удаан амьдрах хандлагатай ч ерөнхийдөө тэдэнд генетикийн гаралтай өвчин тусах нь ховор. 

Дундаж наслалт: 15 жил

Мальт хав (Maltese)

9 Бигл (Beagle)

АНУ-ын Виржиниад амьдарч байсан Butch нэртэй бигл 2009 онд 27 насандаа үхсэн нь энэхүү үүлдэр дундаа хамгийн урт насалсанд тооцогддог.

Дундаж наслалт: 15 жил

Бигл (Beagle)

8 Австралийн хоньч нохой

Мал хариулах төрөлхийн авьяастай, ухаалаг, эрч хүчтэй энэхүү нохой нь жагсаалтад орсон бусад үүлдрээс хамаагүй том биетэйгээрээ ялгарна.

Дундаж наслалт: 15 жил

Австралийн хоньч нохой

7 Ши-цу

Төвдөөс гаралтай, Хятадын Мин улсын үед дээдсийн нохой байсан энэхүү хав нь бусад жижиг биетэй нохдын адил урт насалдаг.

Дундаж наслалт: 15 жил

Ши-цу

6 Лхасын апсо

1939 онд энэхүү үүлдрийн нэгэн нохой 29 нас хүрээд үхэж байжээ. Танихгүй хүнд таагүй ханддаг тул гэр орны сайн хамгаалагч болж чаддаг.

Дундаж наслалт: 15 жил

Лхасын апсо

5 Кокапү (Cockapoo)

Кокапү үүлдэр нь спаниель болон пудль үүлдрийн эрлийз юм. Хэдий спаниель нохойн дундаж наслалт 10-14 жил байдаг ч пудль удмаа "дууриаж" урт настай болжээ.

Дундаж наслалт: 16 жил

Кокапү (Cockapoo)

4 Ирландын Жэк Рассель терьер

Маш эрч хүчтэй, хөдөлгөөнтэй байдал нь энэхүү үүлдрийн урт наслалтын шалтгаан байж болох юм.

Дундаж наслалт: 16 жил

Ирландын Жэк Рассель терьер

3 Пудль

Пудль нохойн бүхий л үүлдэр, эрлийзүүд нь урт насалдгаараа онцлог.

Дундаж наслалт: 16 жил

Пудль

2 Чиуауа

Биеэрээ магадгүй хамгийн жижиг ч амьдрах хугацаагаараа бүхий л нохдоос илүү болохыг та мэдэх байх. Аливаа генийн өвчлөлөөс хамгаалах дархлаа сайн хөгжсөн байдаг нь үүний шалтгаан байх боломжтой.

Дундаж наслалт: 17 жил

Чиуауа

1 Шинэ Гвинейн динго

Дэлхийн хамгийн ховор үүлдрүүдийн нэг тул хүмүүст төдийлөн танигдаагүй байх нь аргагүй. Номхон далайн Шинэ Гвинейн аралд үүссэн энэхүү нохой нь дуулж байгаа юм шиг улидгаараа онцлог. Өдгөө дэлхий дээр ердөө 100 толгой үлджээ.

Дундаж наслалт: 18 жил

Шинэ Гвинейн динго

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()