СААК БАРИМТ

Байкер эр нэг цагийн дотор мотоциклоосоо унаж, хөлөндөө буудуулж, машинд дайруулж, цагдаад баригджээ

Хэн нэгэн хүн өөрийгөө азгүй гэж бодож явдаг бол түүнд ямар нэг шалтгаан байгаа болоод тэр байх. Харин бид та бүхэнд Америкийн нэгэн байкер залууд тохиолдсон хүндхэн явдлыг хүргэж байна. Золгүй гэмээр энэ явдал ганцхан цагийн дотор болж өнгөрсөн бөгөөд хэн бүхний бүхий л амьдралдаа ч туулж үзэхээргүй бүхнийг уг эр нэг дор бүгдийг нь мэдэрсэн юм. 

Байкер эр нэг цагийн дотор мотоциклоосоо унаж, хөлөндөө буудуулж, машинд дайруулж, цагдаад баригджээ Хадгалах

Шотланд улс эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй болгожээ

Дэлхийн олон улс, оронд санхүүгийн чадамж муугаас шалтгаалан тодорхой бүлгийн иргэд өөрсдийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг авч чаддаггүй бөгөөд үүнээс үүдэж алс хэтдээ эрүүл мэндийн элдэв өвчлөлд өртсөөр байдаг билээ. Тэгвэл Шотланд улсын эрх баригчид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах арга хэмжээг авч эхэлжээ.

Шотланд улс эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй болгожээ Хадгалах

Зөвхөн Турк улсад харж болох сонирхолтой зүйлс

БНТУ-д зөөлнөөр ээх нар, далай тэнгис, тансаг арал гээд сэтгэл хангалуун сайхан амрахад зориулагдсан бүх зүйл бий. Үүнээс гадна энэ орон нийтэч, зочломтгой ард түмнээрээ алдартай. Тиймээс ч нэг л удаа Турк улсаар аялсан жуулчин энэ оронд эргэлт буцалтгүй дурладаг гэнэ. Ингээд бид танд Туркийн талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.

Зөвхөн Турк улсад харж болох сонирхолтой зүйлс Хадгалах

Америк охин далайн эрэг дээрээс "толгойгүй цогцос" олоод цагдаа дуудтал...

АНУ-ын нэгэн байгууллагын сайн дурын ажилтан далайн эргийн цагаан элсэн дээрээс замаг, хясаагаар бүрхэгдсэн толгойгүй цогцсыг олж харсан байна. Цочирдож балмагдсан тэрээр шууд л цагдаагийн газарт дуудлага өгчээ.

Америк охин далайн эрэг дээрээс "толгойгүй цогцос" олоод цагдаа дуудтал... Хадгалах

Бидний төсөөлдөг хачирхалтай үхэх аргуудыг эрдэмтэд тайлбарлажээ

Хэрэв та дэлхийн төв рүү очиж, эсвэл нейтрон од дээр унавал юу болох вэ? Марианагийн шуудууны ёроолд буувал хүн юу мэдрэх бол? Физикч Пол Дохерти, шинжлэх ухааны зөгнөлт зохиолч Коди Кассиди нар алдарт "Reddit" сүлжээний форумд оролцож, үхлийн хамгийн адгийн аргуудыг хайсан ажлынхаа талаар ярьжээ...

Бидний төсөөлдөг хачирхалтай үхэх аргуудыг эрдэмтэд тайлбарлажээ Хадгалах

Коронавирусын эсрэг вакцинуудын талаар таны мэдэх ёстой зүйлс

Цар тахал гарснаас хойш бид аль хэдийн нэг жилийг ардаа үджээ. Одоогийн байдлаар дэлхий дээр COVID-19-ийн эсрэг 200 гаруй вакциныг үйлдвэрлэх оролдлого хийж байгаа. Гэвч зах зээлд гарахаас өмнө вакциныг 3 үе шат турших шаардлагатай байдаг бөгөөд ойрын үед  дэлхий даяар худалдаалагдах магадлалтай, хамгийн үр дүнтэй гэж үзэж буй вакциныг танилцуулъя.

Коронавирусын эсрэг вакцинуудын талаар таны мэдэх ёстой зүйлс Хадгалах

Эрх чөлөөний төлөө ЗХУ-аас зугтаж чадсан хүмүүсийн сэтгэл хөдөлгөм түүхүүд

Зөвлөлтийн иргэн эх орныхоо иргэншлийг тийм ч амархан орхих боломжгүй байсан юм. Хууль ёсны цөөхөн боломжуудын нэг нь гадаадын иргэнтэй гэр бүл болох байв. 1980-аад оны үед ЗХУ-ын бүх иргэдийн дунд жилд ердөө 1-2 мянган визийг олгодог байсан гэнэ. Тиймээс гадаад улсыг зорих хүсэлтэй иргэд хууль зөрчиж эх орноосоо явахаас өөр аргагүй болж байжээ. Ингээд хамгийн өвөрмөц аргаар эх орноосоо дайжсан иргэдийн түүхийг сонирхоцгооё.

Эрх чөлөөний төлөө ЗХУ-аас зугтаж чадсан хүмүүсийн сэтгэл хөдөлгөм түүхүүд Хадгалах

Хамгийн сонирхолтой дүрэмт хувцас бүхий орон орны хүндэт харуулууд

Цэрэг армийн хувцаслалт гэдэг консерватив байх нь түгээмэл бөгөөд хүндэт харуулын дүрэмт хувцсанд тухайн орны өнгөрсөн түүх тэр чигтээ агуулагдсан мэт байдаг шүү дээ. Энэ мэтчилэн улс орон бүр өөрийн соёл, уламжлалыг хүндэт харуулын хувцсандаа багтаасан байдаг ажээ.

Хамгийн сонирхолтой дүрэмт хувцас бүхий орон орны хүндэт харуулууд Хадгалах

Хүн төрөлхтний хамгийн удаан тэмцэж буй 5 өвчин

300 жилийн өмнө Иберийн хойгийг сүйрүүлж байсан сахуу татран өвчин 2015 онд Испанид дахин бүртгэгдсэн байна. Анагаах ухааны хөгжил нь олон аймшигт өвчнөөс ангижрах боломжийг бидэнд олгосон боловч заримдаа эдгээр нь дахин гарч ирэх тохиолдлууд их байдаг. Энэ нь хамгийн өндөр хөгжилтэй орнуудад ч тохиолддог юм. 

Хүн төрөлхтний хамгийн удаан тэмцэж буй 5 өвчин Хадгалах

Төрөлхийн умайгүй бүсгүйн хүүхэдтэй болж чадсан сэтгэл хөдөлгөм түүх

Китти Каннингэм (Kitty Cunningham) оношоо мэдэх үедээ ердөө 16 настай байсан байна. Охин яагаад сарын тэмдгээ эхлэхгүй байгаа талаараа санаа зовж, үзлэг шинжилгээнд хамрагдахаар шийджээ. Тэрбээр эмэгтэй Майер-Рокитанский-Кустер-Хаузерын синдром (MRKH) хэмээх ховор өвчтэй байсан бөгөөд энэ өвчний улмаас умай хөгждөггүй аж. Китти-г өсөж томрох тусам хэзээ ч хүүхэд төрүүлж чадахгүй гэсэн бодол зовоож эхэлжээ. Гэсэн хэдий ч хувь заяа түүнд ээж болох боломжийг олгосон байна. 

Төрөлхийн умайгүй бүсгүйн хүүхэдтэй болж чадсан сэтгэл хөдөлгөм түүх Хадгалах

Энэ оны хамгийн том археологийн нээлт - Египетийн эртний худгаас илрүүлсэн олдворууд

Археологчид "Саккара некрополис" хэмээх дурсгалт газраас 100 гаруй бүрэн бүтэн авс, 40 баримлыг илрүүлсэн болохыг Египетийн Аялал жуулчлал, археологийн яам зарлажээ. Энэ бүх баялаг нь эртний гурван худагт малтлага хийх явцад илэрсэн байна. 

Энэ оны хамгийн том археологийн нээлт - Египетийн эртний худгаас илрүүлсэн олдворууд Хадгалах

Хүн төрөлхтний дотоод мөн чанарыг ил болгосон сэтгэлзүйн 10 туршилт

Сэтгэл зүйн туршилт гэдэг нь өөрийнхөө шинэ, содон талыг нээн илрүүлэх, цаашлаад өөрийгөө болон өрөөлийн оюун санааг ойлгож, уучлахад дөхөм болгох тустай юм. Харин хүн төрөлхтний дараах сэтгэл зүйн туршилт, судалгаанууд таныг алмайруулж мэдэх юм. 

Хүн төрөлхтний дотоод мөн чанарыг ил болгосон сэтгэлзүйн 10 туршилт Хадгалах