Өвөл хүүхдээ салхилуулахдаа юуг анхаарах ёстой вэ?

2017-11-12, 16:29
16,387

Хүүхдээ эрүүл байлгах нь ээжүүдийн хамгийн том үүрэг бас санаа зовдог зүйл нь байдаг. Ялангуяа хүйтний улиралд хүүхдийг ханиад, томуу хүргэхгүй байх нь чухал бөгөөд үүнээс сэргийлэхийн тулд үргэлж гэртээ байлгах бус тогтмол салхилуулах юм. Гэхдээ залуу ээжүүд энэ тал дээр төдийлөн мэдлэг, туршлага бага учраас салхилуулахдаа хүүхдээ дааруулж, ханиад тусгах тохиолдол байдаг. Иймд өвлийн улирал хүүхдээ салхилуулахдаа анхаарах 5 зүйлийг танилцуулъя. 

Өвөл хүүхдээ салхилуулахдаа юуг анхаарах ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зөөлөн даавуу

Зарим ээжүүд хүүхдэдээ хэтэрхий олон хувцас давхарлаж өмсүүлдэг ба энэ нь хүнд, бас хөдөлгөөнд саад болдог учраас хүүхдийг ядрааж улмаар хөлөргөж, хатгаа авах аюулыг дагуулдаг. Үүний оронд хүүхдэдээ зөөлөн даавуун болон ноолууран материалтай цамц  өмсгөх эсвэл гадуур хувцасных нь дотуур даавуу нөмрүүлэх хэрэгтэй. Учир нь эдгээр төрлийн материалууд чийг сайн шингээдэг ба агаар сайн нэвтрүүлдэг, хамгийн гол нь хөнгөн байдаг.

Зөөлөн даавуу

2 Гадуур хувцас

Хүүхдийн гадуур хувцас, куртик доод хэсгээрээ аль болох өргөн мөн урт байх хэрэгтэй бөгөөд богино куртик өмссөн хүүхэд үсэрч, гүйх үед гэдэс, нуруу хэсэг рүү нь их хэмжээний хүйтэн салхи ордог гэнэ. Түүнчлэн куртик аль болох хөнгөн, хүүхдийн бие саад болохгүй байх хэрэгтэйг санаарай.

Гадуур хувцас

3 Малгай

Судалгаанаас үзэхэд биеийн бусад хэсэг хэдий дулаан байсан ч толгой хэсэг даарвал та биеийнхээ дулааныг 50 хувиар алддаг гэнэ. Энэ нь толгойн хэсэгт байдаг олон тооны цусны судастай холбоотой бөгөөд толгой даарах нь хөл, гар даарахын шалтгаан болдог. Ялангуяа хүүхдийн гавлын яс насанд хүрсэн хүнийхээс нимгэн байдаг болохоор тэд илүү хурдан даарах магадлалтай байдаг. Иймд хүүхдийнхээ толгойг сайн дулаалах хэрэгтэй шүү.

Малгай

4 Ороолт

Хүний биеийн хүзүү хэсэг даарахдаа маш хурдан байдаг ба хүзүү даарснаас болж хоолой үрэвсэх, сөөх гэх зэрэг эмгэг үүсэх аюултай. Мөн хүүхдэдээ ороолт зүүхдээ амыг нь таглаж зүүх нь маш буруу гэнэ. Учир нь хүний амнаас гарах халуун амьсгалаас болж ороолт чийгтэй болох бөгөөд уг чийг нь мөн л амьсгалаар дамжиж амны хөндий цаашлаад хоолой, уушги руу ордог. Энэ нь бидний сайн мэдэх ханиад, томууны суурь болдог. 

Ороолт

5 Гутал

Хүүхдэдээ хөлийг нь барьсан бариун оймс өмсүүлэх нь маш буруу ба энэ төрлийн оймс хөлний судсыг хавчиж, улмаар цусны эргэлтийг удаашруулдаг. Цусны эргэлт удаашрах нь хүүхдийн хөл дулаанаа авах хамгийн том шалтгаан болно. Иймд аль болох зөөлөн оймс сонгож өмсүүлээрэй.

Гутал

Үүнээс гадна юун дээр анхаарах ёстой тухай туршлагаасаа хуваалцаарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()