Эрх чөлөөний төлөө ЗХУ-аас зугтаж чадсан хүмүүсийн сэтгэл хөдөлгөм түүхүүд

Зөвлөлтийн иргэн эх орныхоо иргэншлийг тийм ч амархан орхих боломжгүй байсан юм. Хууль ёсны цөөхөн боломжуудын нэг нь гадаадын иргэнтэй гэр бүл болох байв. 1980-аад оны үед ЗХУ-ын бүх иргэдийн дунд жилд ердөө 1-2 мянган визийг олгодог байсан гэнэ. Тиймээс гадаад улсыг зорих хүсэлтэй иргэд хууль зөрчиж эх орноосоо явахаас өөр аргагүй болж байжээ. Ингээд хамгийн өвөрмөц аргаар эх орноосоо дайжсан иргэдийн түүхийг сонирхоцгооё.

Эрх чөлөөний төлөө ЗХУ-аас зугтаж чадсан хүмүүсийн сэтгэл хөдөлгөм түүхүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зугтсан нисгэгчид

1984 онд Анатолий Барсов болон Петр Пирагов нар зөвлөлтийн агаарын хүчний Ту-2 онгоцын чиглэлийг өөрчлөн Австри руу нисч, тэндээ Америкийн элчингээс орогнох байр гаргаж өгөхийг хүссэн юм. АНУ-ын дипломатууд эх орноосоо дүрвэж буй нисгэгчдэд нааштай хариу өгчээ. Ийнхүү зугтсанаас 3 жилийн дараа Пирогов өөртэйгөө ижил дүрвэгч эмэгтэйтэй гэрлэсэн аж.

Харин Барсов ажлын эрэлд гарсан боловч олж чадаагүй бөгөөд улмаар архинд донтжээ. Удалгүй эх орноос нь түүнийг эргэн ирвэл өршөөл үзүүлнэ хэмээн амласан байна. Анатолий эх орон руугаа буцсан ч хэдэн сарын дараа түүнд өршөөл үзүүлэхийн оронд буудан хороосон гэнэ.

Зугтсан нисгэгчид

2 Энэтхэгээр дамжиж АНУ-руу зугтсан нь

1986 онд ЗХУ-аас 25 настай Новосибирскийн иргэн Дмитрий Соколенко зугтсан байна.  Олон арга судалсны эцэст тэрээр аялал жуулчлалын замыг сонгож Энэтхэг улсыг зорихоор шийджээ. Ингэхдээ тэрээр маш олон бичиг баримт цуглуулж, ховор олдох визний эзэн болжээ. Ингээд Соколенко Энэтхэгт газардсаны дараа буудалдаа очоод шөнө болмогц Америкийн элчин рүү зугтаж, хоёр долоо хоногийн турш тэндээ нуугджээ.

Тэр үед НҮБ-ын төлөөлөгчдийн нэг нь жуулчинд тусалж, түүнийг Непал руу явуулжээ. Дараа нь тэрээр Пакистанаар дамжин Франц, Ромд хүрэх үедээ өөртэйгээ ижил татарын дүрвэгсэдтэй таарсан байна. Эцэст нь Соколенко  Нью-Йоркт очин шинэ амьдралаа эхэлжээ. Түүний хамгийн анхны ажил нь Коннектикутад алим хураах байсан юм.

Энэтхэгээр дамжиж АНУ-руу зугтсан нь

3 Улаан усны хувцастай бүсгүй

Лиля Гасинская өсвөр наснаасаа л харь оронд очихыг хүсдэг байжээ. Ингээд зорилгодоо хүрэхийн тулд тэрээр “Леонид Собинов” далайн аяллын усан онгоцонд зөөгчөөр ажилд орсон байна. 1979 оны 1-р сард хөлөг онгоц Сиднейн боомт дээр очиж зогсжээ.

Тэр үед улаан өнгийн усны хувцастай бүсгүй хөлгийн цонхоор үсэрч эрэг рүү сэлж байхыг хүмүүс харсан байна. Албаныхан тэр даруй Гасинскаягийн эрэлд гарсан боловч азаар зөөгч бүсгүйг хамгийн түрүүнд Сиднейн сэтгүүлчид олсон аж. Тэрээр англи хэлний багахан мэдлэгтэй байсан учир замдаа таарсан хүнд өөрийнхөө зорилгыг тайлбарлаж чаджээ.

Сүр дуулиантай мэдээлэл хүргэхийн тулд сэтгүүлчид түүнийг нууж, оронд нь ярилцлага авахаар тохиролцжээ. Гэхдээ ЗХУ-тай харилцаагаа муутгахыг хүсээгүй Австралийн эрх баригчид удаан хугацааны турш түүнд орогнох эрх олгохгүйгээр саатсан аж. Сэтгүүлчидтэй ярилцах үедээ бүсгүй коммунизмыг зөвхөн ухуулга суртал, хуурамч байдал дээр тогтож ард иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг болохыг олон дахин дурдаж байсан аж. Ингээд эцэст нь Лиля Австралийн иргэн болж, өөрийн улаан усны хувцастайгаар төрөл бүрийн сурталчилгааны зураг авалтаас гадна телевизийн шоунд оролцож үзсэн байна.

Улаан усны хувцастай бүсгүй

4 Амь амьдралаараа дэнчин тавьсан бүсгүй

1970 оны 4-р сард Нью-Йоркийн хажуугаар өнгөрч байсан Зөвлөлтийн загасчлалын хөлөг далайн эрэг рүү SOS дохио илгээжээ. Учир нь хөлгийн гишүүн 25 настай зөөгч бүсгүйн амь нас үхлийн ирмэг дээр байсан юм.

Латвийн иргэн Дайна Паленаг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд бүсгүйн биед хүчтэй нөлөө бүхий эм бэлдмэлийн тун хэтэрсэн нь илрэв. Тэрээр ЗХУ-аас зугтахын тулд ийнхүү эм хэрэглэж, улс төрийн орогнол хүсэн хилийн чанадад үлдэх төлөвлөгөөтэй байжээ. Палена Нью-Йоркийн эмнэлэгт хэвтэж, зөвлөлтийн дипломат төлөөлөгчийн газрын хяналтад 7 хоног болсон байна. Ухаан орсныхоо дараа бүсгүй эх орондоо эргэж очихгүй болохоо мэдэгджээ. 

Тэрээр зөвлөлтийн иргэд 24 цагийн турш тусгай албаныхны хяналтад байдаг, улс төрд өөрийн үзэл бодлыг илэрхийлэх эрхгүй, сайн дураараа эвлэлдэн нэгдэх ч эрхгүй болохыг Америкчуудад хэлжээ. Америкийн эрх баригчид 3 долоо хоногийн турш бүсгүйн хүсэлтийг хэлэлцэж, эцэст нь хүлээн зөвшөөрсөн байна. Ингээд тэрээр зөвлөлтийн зөөгч бүсгүйгээс Нью-Жерсигийн худалдагч болжээ.

Амь амьдралаараа дэнчин тавьсан бүсгүй

5 Номхон далайгаар сэлсэн нь

Далай судлаач Станислав Курилов өөрийн багийн хамт дэлхийг тойрон аялах хүсэлтэй байсан боловч зөвлөлтийн дэглэмээс болж түүний энэ мөрөөдөл биелэх боломжгүй байжээ.

Ингээд 1974 онд Стас Номхон Далайгаар аялж байсан өөрийн завинаас үсэрч, амь насаа дэнчин тавин Филиппиний Сиаргао арал хүртэл 100 км орчим сэлжээ. Түүний энэхүү оролдлого хэвлэл мэдээллээр шуугиан тарьж, улмаар Канадад оршин суух эрхтэй болсон аж. Канадад тэр өөрийн пиццаны газар нээж, далай тэнгисийн судалгаагаа үргэлжлүүлсэн юм. Курилов гэрлэснийхээ дараа Израиль руу нүүж, намтар түүхийн тал дээр ажиллах болсон боловч хэдэн жилийн дараа усанд шумбаж байгаад амь насаа алдсан байна.

Номхон далайгаар сэлсэн нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()