Коронавирусын эсрэг вакцинуудын талаар таны мэдэх ёстой зүйлс

Цар тахал гарснаас хойш бид аль хэдийн нэг жилийг ардаа үджээ. Одоогийн байдлаар дэлхий дээр COVID-19-ийн эсрэг 200 гаруй вакциныг үйлдвэрлэх оролдлого хийж байгаа. Гэвч зах зээлд гарахаас өмнө вакциныг 3 үе шат турших шаардлагатай байдаг бөгөөд ойрын үед  дэлхий даяар худалдаалагдах магадлалтай, хамгийн үр дүнтэй гэж үзэж буй вакциныг танилцуулъя.

Коронавирусын эсрэг вакцинуудын талаар таны мэдэх ёстой зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Pfizer & BioNTech

Америкийн Pfizer болон Германы BioNTech компаниуд хамтарч ковидын эсрэг вакциныг үйлдвэрлэжээ. Уг вакцин нь коронавирусын геномын үндсэн дээр ажилладаг бөгөөд энэ нь хүний биед орсныхоо дараа хамгаалалтын бүрхэвчийг үүсгэдэг байна. Вирустай тулах үед энэхүү геном нь дархлаагаар хариу үзүүлж, тухайн хүнийг вирусээс хамгаалах гэнэ. 11-р сарын эхэн үед  BioNTech болон Pfizer нь тэдний вакцин 90% -ийн үр дүнтэй болохыг хэлж байсан бол саяхан уг вакцин 95%-ийн үр дүнтэй болохыг зарлажээ. 65-аас дээш насны иргэдийн хувьд вакцин нь 94%-ийн үр дүнтэй байсан гэнэ. Гэхдээ нас, хүйс, үндэс угсаанаас үл хамаарч үйлчилгээ нь ижил байгаа аж.

Pfizer & BioNTech

2 Спутник-V

Хоёр бүрэлдэхүүн хэсэг бүхий Ковид-19 –ийн эсрэг вакциныг Оросын Эрүүл Мэндийн яамны харъяа “Н.Ф.Гамалей нь нэрэмжит Микробиологи болон халдварт өвчин судлалын байгууллага” болон “48-р төв шинжлэх ухааны судалгааны байгууллага” хамтарч гаргасан байна.

Одоогийн байдлаар "Спутник V" вакцин туршилтын шатандаа явж байгаа. ОХУ-ын нийт 40 мянган сайн дурын иргэн вакцины туршилтанд хамрагдаж байгаа юм. Үүнээс гадна Беларусь, Арабын Нэгдсэн Эмират улс, Энэтхэг болон Бразилд ч уг туршилт хийгдэж байгаа аж.  Туршилтанд томоохон байгууллагын топ-менежерүүд хүртэл хамрагдсан байна.  Туршилтын үр дүн одоогийн байдлаар 92%-тай байгаа гэнэ.

Спутник-V

3 Moderna

Америкийн биотехнологийн компани нь рибонуклеин хүчил дээр үндэслэж эм бэлдмэл болон вакциныг үйлдвэрлэдэг байна.  Шинэ вакцин гаргахын тулд америкийн эрдэмтэд вирусны генетикийг хуулан авчээ.

Өөрөөр хэлбэл, вакциныг хийлгэсний дараа дархлааны системд гадны уураг орж ирэх үед бие организм эсрэг биетийг бий болгодог байна. Гэвч Moderna нь үнэтэй технологи ашиглан вакцинаа үйлдвэрлэж байгаа учир үнийн хувьд бусад вакцинаас харьцангуй өндөр байх аж.

Moderna

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()