Шотланд улс эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй болгожээ

Дэлхийн олон улс, оронд санхүүгийн чадамж муугаас шалтгаалан тодорхой бүлгийн иргэд өөрсдийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг авч чаддаггүй бөгөөд үүнээс үүдэж алс хэтдээ эрүүл мэндийн элдэв өвчлөлд өртсөөр байдаг билээ. Тэгвэл Шотланд улсын эрх баригчид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах арга хэмжээг авч эхэлжээ.

Шотланд улс эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй болгожээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Парламентын гишүүн Моника Ленноны санаачилсан ариун цэврийн хэрэглэлийг Шотланд улс даяар үнэгүй болгох тухай хуулийн төслийг Парламентын гишүүд дэмжсэнээр уг хууль батлагдсан байна. Моника Леннон 2016 оноос хойш "Period Poverty"-ийг халах хөтөлбөрийг өнөөг хүртэл 4 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн юм. 

"Period Poverty" нь сарын тэмдгийн үеэр шаардлагатай ариун цэврийн хэрэглэлийг худалдан авах чадваргүй, мөн санхүүгийн бололцоо тааруугаас үүдэж хямд төсөр, чанар муу бүтээгдэхүүн сонгож эрүүл мэндээрээ хохирох зэрэг охид, бүсгүйдэд тулгардаг эдгээр асуудлуудыг арилгах зорилготой аж. 

Ахлах сургуулийн сурагчид, их сургуулийн болон коллежийн оюутнуудаас бүрдсэн 2000 гаруй Шотланд охидын дунд явуулсан судалгаагаар 4 хүн тутмын 1 нь биологийн хэрэгцээт бүтээгдэхүүнээ худалдан авч чаддаггүй болох нь тогтоогдсон байна. 

Ялангуяа дэлхий даяар тархаад байгаа коронавирусний эдийн засагт авчирч буй нөлөөгөөр энэ явдал улам бүр даамжирч байгааг тодотгосон юм. 

Ийнхүү Шотланд улсын үйлчилгээний байгууллагууд, сургуулийн ариун цэврийн өрөө, эмийн сан, залуусын клуб зэрэг олон нийтийн газруудад сарын тэмдгийн хэрэглэлүүдийг үнэ төлбөргүй байрлуулж, эмэгтэйчүүдэд насан туршид нь ариун цэврийн хэрэглэлээр хангамж үзүүлэх болжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()