Хүн төрөлхтний хамгийн удаан тэмцэж буй 5 өвчин

300 жилийн өмнө Иберийн хойгийг сүйрүүлж байсан сахуу татран өвчин 2015 онд Испанид дахин бүртгэгдсэн байна. Анагаах ухааны хөгжил нь олон аймшигт өвчнөөс ангижрах боломжийг бидэнд олгосон боловч заримдаа эдгээр нь дахин гарч ирэх тохиолдлууд их байдаг. Энэ нь хамгийн өндөр хөгжилтэй орнуудад ч тохиолддог юм. 

Хүн төрөлхтний хамгийн удаан тэмцэж буй 5 өвчин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тэмбүү (Syphilis)

Саяхан Америкийн Лас Вегас хотод тэмбүүгийн томоохоэ дэгдэлт гарч байсан. Энэ бол нарийн төвөгтэй, олон үе шаттай бактерийн халдвар юм.

15-р зуунд Америк тивийг нээсэн Европын далайчид энэ өвчнийг анх авчирснаас хойш дэлхий даяар тархаж, хамгийн олон хүний аминд хүрсэн өвчнүүдийн нэг болсон байна.

Тэмбүү (Syphilis)

Гуравдагч тэмбүүгийн ул мөр бүхий хүний ​​толгойн дүрс

1905 онд Германы амьтан судлаач Фриц Ричард Шаудинн, арьс өнгөний эмч Эрик Хоффман нар тэмбүү өвчний шалтгааныг цайвар трепонем (treponema pallidum) хэмээх нянгаар үүсгэгддэг гэдгийг олж нээжээ. 

Үүнээс 23 жилийн дараа буюу 1928 онд Лондонгийн эрдэмтэн Александр Флеминг пенициллинийг нээсэн юм. Ийнхүү 1943 онд Америкийн, Нью Иорк дахь Тэнгисийн цэргийн эмнэлэгт ажилладаг 3 эмч тэмбүү өвчтэй 4 өвчтөнг пенициллинээр эмчилснээр өнөөг хүртэл тэмбүү өвчний гол эмчилгээ болсоор иржээ. ​

Хэрэв тэмбүү тусаад эмчилгээ хийхгүй бол тухайн хүн булчингаа хянах чадваргүй болох, зөнөх, тууралт гарах, сохрох, цаашлаад үхэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

2 Сахуу (Diphtheria)

2015 онд Испанид сүүлийн 28 жилийн хугацаанд сахуу өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн байна.

Хохирогч нь Каталонийн найман настай хүү байжээ. Түүний эцэг эх нь хүүхдэдээ вакцин хийлгээгүй байснаас үүдсэн аж.

Сахуу нь 300 жилийн өмнө Иберийн хойгийг сүйрүүлж байжээ. 1980 оноос өмнө жил бүр нэг сая гаруй тохиолдол бүртгэгддэг байв. Уг өвчин нь шууд хавьтлаар болон агаарын замаар дамжин халдварладаг. Бактери нь хорт бодис агуулдаг бөгөөд амьсгалын булчингийн саажилт үүсгэж, агаарын замыг хаадаг байна.

Сахуу (Diphtheria)

Сахуугаар хүзүү хавагнасан байгаа байдал

3 Хижиг (Typhus)

Хижиг ханиад нь халуурах, ерөнхий хордлогын шинж тэмдэг, тунгалгийн системийн гэмтэл гэх мэт шинж тэмдгүүдээр илэрдэг амь насанд аюултай бактерийн халдвар юм.

Өнөөг хүртэл дэлхий даяар 16-30 сая тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд 600 мянга орчим хүн үүнээс болж нас барсан байна.

Энэ өвчин нь хөгжиж буй орнуудад эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүн амын нягтрал ихтэй бүсэд тархдаг. Хижиг өвчний халдвар нь ихэвчлэн бохирдсон хоол хүнс эсвэл усаар дамжин биед нэвтэрдэг. Өвчний шинж тэмдэг: халуурах, хэвлийгээр өвдөх, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг юм. 

Хижиг (Typhus)

4 Тарваган тахал

Тарваган тахал бол халуурах, хэвлийгээр өвдөх, тунгалгийн булчирхай хавагнах, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүдээр илрэх аймшигт өвчин юм.

13-р зуунд энэ өвчнөөр Европ дахь хүн амын 60 орчим хувь нь амь насаа алджээ. Түүнээс хойш 19-р зуун хүртэл хэд хэдэн удаа тахлын хэмжээнд хүрч байв. 

Хамгийн сүүлд 2019 онд Мадагаскарт 39 хүний ​​аминд хүрсэн дэгдэлт гарсан юм.

Өдгөө тарваган тахлыг антибиотикоор амжилттай эмчилж байна. Эрт арга хэмжээ авах нь амьд үлдэх боломжийг 16 хувиар нэмэгдүүлдэг ажээ.

Тарваган тахал

5 Уяман өвчин (Leprosy)

Уяман өвчнийг мөн Хансены өвчин гэж нэрлэдэг. Энэ нь хүнийг харалган болгох эсвэл үхэлд ч хүргэж болзошгүй юм.

Хүмүүс үүнийг эртний мартагдсан өвчин гэж боддог ч орчин үед ч хүмүүс энэхүү өвчнөөр шаналсаар байна.

Жишээлбэл Америкт жилд 150 орчим тохиолдол бүртгэгддэг. Энэ өвчин нь эрт антибиотик эмчилгээнд хариу үйлдэл үзүүлдэг байна. 

Уяман өвчин (Leprosy)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()