Бидний төсөөлдөг хачирхалтай үхэх аргуудыг эрдэмтэд тайлбарлажээ

Хэрэв та дэлхийн төв рүү очиж, эсвэл нейтрон од дээр унавал юу болох вэ? Марианагийн шуудууны ёроолд буувал хүн юу мэдрэх бол? Физикч Пол Дохерти, шинжлэх ухааны зөгнөлт зохиолч Коди Кассиди нар алдарт "Reddit" сүлжээний форумд оролцож, үхлийн хамгийн адгийн аргуудыг хайсан ажлынхаа талаар ярьжээ...

Бидний төсөөлдөг хачирхалтай үхэх аргуудыг эрдэмтэд тайлбарлажээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хоёр жилийн өмнө Пол Дохерти, Коди Кассиди нар үхлийн хамгийн нарийн нөхцөл байдлыг цуглуулж, шинжлэх ухааны үүднээс хачирхалтай асуултуудад хариулсан цоморлиг болох "And Then You Die" гэх нэртэй ном гаргажээ. 

Мэргэжилтнүүд үхлийн аюултай олон нөхцөл байдлыг авч үзсэн бөгөөд хамгийн сонирхолтой таван зүйлийг энд оруулав, аз болоход дөрөв нь бодит амьдрал дээр бидэнд заналхийлдэггүй ажээ.

 

1 Чанга дуугаар хүнийг алах боломжтой юу?

185 децибелээс илүү чанга дуу авиа нь хүний аминд хүрэхүйц хэмжээнд тооцогддог байна. Хэт өндөр дуу авиа нь агаарын эмболизм хэмээх үзэгдэлд хүргэдэг гэнэ. Өөрөөр хэлбэл  артер руу агаарын бөмбөлгүүд нэвчиж, бөглөрдөг ажээ. Үүний үр дүнд цус зүрх, тархинд очихоо больдог байна.

120 децибел нь хүнд өвдөлт мэдрүүлэх бол 150 децибел гэдэг нь онгоцны тийрэлтэт хөдөлгүүрийн ойролцоо зогсох үеийн чанга чанга дуу чимээ юм. 154 децибелийн дууг сансрын хөлгийн хүчийг шалгахад ашигладаг. Дэлбэрэлт нь хүний ​​уушгийг задлах хэмжээний долгион үүсгэдэг болохыг бид бүхэн мэддэг шүү дээ. 190 децибелээс илүү хүчтэй дуу чимээ нь үүнтэй төстэй зүйл юм. Тэгэхээр хариулт бол "Тийм", дуу авианд хүний амь эрсдэх боломжтой. 

Чанга дуугаар хүнийг алах боломжтой юу?

2 Марианагийн хотгорт очвол таны биед юу тохиолдох вэ?

Далайн хамгийн гүн хэсэг болох Марианагийн хотгорт очоод шумбагч онгоцноос гарвал юу болох нь сонирхолтой юм. Үндсэндээ хүний​​биеийн дийлэнх хэсэг уснаас бүтсэн байдаг тул асар их даралтанд бие хэлбэрээ төдийлөн алдахгүй. Гэхдээ асуудал нь хамар, хоолой, цээжний хөндий дэх агаараас үүсдэг байна. Иймд та аажмаар үхэх бөгөөд агааргүй болсон таны бие дээш хөвж гарч ирэх ч боломжгүй болох юм. 

Ангараг гаригийн гадаргуу дээр үүнтэй ижил зүйл тохиолдох бөгөөд уушгины агаар бүрэн шавхагдахаас өмнө хүн 15 секунд орчим амьдрах чадвартай байдаг.

Марианагийн хотгорт очвол таны биед юу тохиолдох вэ?

3 Хэрэв та дэлхийг нэвт өрөмдөж, гарсан нүх рүү үсэрвэл юу болох вэ?

Энэ бол физикийн сонгодог асуулт юм. Таны мэдэж байгаачлан ийм тохиолдолд 6371 км зайг туулж төгсгөлийн цэгтээ хүрэх болно. Гэхдээ энэ хариулт нь маш уйтгартай, харин хамгийн сонирхолтой зүйл нь доош унах явцдаа танд юу тохиолдох бол гэдэг юм.

Дэлхийн төв нь нарны гадаргуугаас илүү халуун байх тул цөмд хүрэхээсээ өмнө хүн шатах болно. Нэмж дурдахад агаарын даралт ба нягтрал нь 4.57 км гүн тутамд хоёр дахин нэмэгддэг тул 10 дахин ихэссэний дараа (45.7 км-ийн гүнд) агаар ус шиг нягт болж, цаашаа унах боломжийг хязгаарлана.

Хэрэв та дэлхийг нэвт өрөмдөж, гарсан нүх рүү үсэрвэл юу болох вэ?

4 Хэрэв та нейтрон одны ойролцоо байж таарвал юу болох вэ?

Хэрэв хүн нейтрон одны дэргэд очвол хүчтэй, жигд бус таталцлын улмаас хүний бие хуваагдах болно. Эсвэл хамгийн хүчтэй соронзон орон нь бие махбод дахь атомуудын хоорондын бүх холбоог устгаж, улмаар биеийг шингэн плазмын хэсэг болгон хувиргах юм.

Хэрэв та нейтрон одны ойролцоо байж таарвал юу болох вэ?

5 Унаж буй цахилгаан шатанд амьд үлдэх боломжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Мэргэжилтнүүд унаж буй цахилгаан шатанд үсрэх нь ашиггүй, харин шалан дээр дээшээ харж хэвтэх нь харьцангуй ухаалаг сонголт гэж үздэг. Ингэснээр цохилтыг бүх биед жигд хуваарилах гэнэ. Харин цахилгаан шат газардах үед зогсоогоороо байсан хүний биед асар их даралт очих учир ноцтой гэмтэл авахаас эхлээд амь эрсдэх аюултай.  

Унаж буй цахилгаан шатанд амьд үлдэх боломжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()