Байкер эр нэг цагийн дотор мотоциклоосоо унаж, хөлөндөө буудуулж, машинд дайруулж, цагдаад баригджээ

Хэн нэгэн хүн өөрийгөө азгүй гэж бодож явдаг бол түүнд ямар нэг шалтгаан байгаа болоод тэр байх. Харин бид та бүхэнд Америкийн нэгэн байкер залууд тохиолдсон хүндхэн явдлыг хүргэж байна. Золгүй гэмээр энэ явдал ганцхан цагийн дотор болж өнгөрсөн бөгөөд хэн бүхний бүхий л амьдралдаа ч туулж үзэхээргүй бүхнийг уг эр нэг дор бүгдийг нь мэдэрсэн юм. 

Байкер эр нэг цагийн дотор мотоциклоосоо унаж, хөлөндөө буудуулж, машинд дайруулж, цагдаад баригджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

АНУ-ын Миссури мужийн Канзас-Ситид нэгэн байкер хөл хөдөлгөөн ихтэй хурдны зам дээр өөрийн чадвараа харуулахаар шийджээ. Хурдны зам дээр бусад машинуудыг "сүлжиж" байхдаа тэрээр маневрээ буруу тооцоолсноос болж төмөр хүлэгтэйгээ унасан байна.

Газар хүчтэй унаснаас байкерын бүсэн дэх гар буу гал алдаж, сум нь хөөрхий залуугийн хөлөнд тусчээ. Энэ өдрийн бүтэлгүйтэл үүгээр дууссангүй. 

Хурдны замд амь өрссөн галзуу үйлдэл хийсэн түүнийг өндөр хурдтай явсан автомашин зогсож чадалгүй мөргөсөн байна. 

Үхэж ч болох байсан аймшигт явдлуудын дараа залуугийн бие сайнгүй байсан ч азаар амь гарсан юм. Ослын улмаас хүнд бэртсэн түүнийг цаг алдалгүй эмнэлэгт хүргэсэн бөгөөд эвдэрсэн мотоциклийнх нь эд зүйлсийг цагдаа нар хураасан байна. Цагдаа нар хохирогчийн ийм азгүй байдалд гайхаж, "юмыг яаж мэдэхэв" гээд түүнийг цагдаагийн газарт авчирчээ.

Байкер хууль зөрчсөн бөгөөд хориотой бодистой холбоотой асуудлаас болж хууль сахиулагчдын анхааралд өртөж байсан нь тогтоогджээ. Үүний дараа алба хаагчид хохирогчийн мотоциклийг сайтар шалгахад метамфетамин буюу төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг хар тамхийг олжээ.

Ослын хохирогч болж, буудуулсан байкер одоо ухаан орсон эсэх нь тодорхойгүй боловч ухаан ороход нь түүнийг өөр нэг таагүй гэнэтийн бэлэг хүлээж байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()