СААК БАРИМТ

Цахим хэрэглэгчид санамсаргүй олсон ер бусын зүйлсээ хуваалцсан нь... (30 фото)

Хүүхэд байхдаа гайхамшигт нууц хайрцаг олохыг мөрөөдөж үзээгүй хүн ховор байх. Элдэв сонин зүйлсээр төсөөллийн ертөнцөө бүтээдэг байсан хүн төрөлхтний зарим хэсэг насанд хүрсэн хойноо санаандгүй байдлаар балчир насныхаа мөрөөдлийг биелүүлсэн байна. Интернет хэрэглэгчид сэтгэл догдлом, гайхалтай зүйлс олсноо цахим орчинд хуваалцсан байгааг та бүхэнд хүргэе!

Цахим хэрэглэгчид санамсаргүй олсон ер бусын зүйлсээ хуваалцсан нь... (30 фото) Хадгалах

Инстаграмын сайхан бүсгүйчүүд дагагчдаа хэрхэн хуурдаг вэ?

Интернет, цахим сүлжээ гэх зүйлсийн ачаар хүмүүс ойр дотны хүмүүс, танил, найз нөхдөдөө гэхээс илүү таних, танихгүй бүх хүмүүст зургуудаа харуулж, олны анхааралд өртөхийг хүсэх болсон бололтой. Магадгүй үүнээс шалтгаалж өөрсдийгөө бусдад хамгийн сайхнаар харуулахыг хүсдэг байж болох юм. Мэдээж өөртөө анхаарч, гоё сайхан мэдрэмж авах хүслийг нь үгүйсгэн шүүмжилж болохгүй ч зарим блоггерууд бодит байдалд нийцэхгүй хэт хийсвэр дүр үүсгэж, интернет хэрэглэгчдийн нүдийг хуурдаг болсон нь үнэн. Ингээд та бүхэнд хэсэг бүлэг хүмүүсийн "нууц"-аас задалъя!

Инстаграмын сайхан бүсгүйчүүд дагагчдаа хэрхэн хуурдаг вэ? Хадгалах

Япончууд дэлхий нийтээс нэг алхам түрүүлж явааг батлах 35 зураг

Япон улс технологийн хөгжлөөрөө дэлхийн бусад улсаас ямагт нэг алхмын өмнө явдгаараа алдартай. Газар нутгийн онцлог, байгаль цаг уурын хүнд нөхцөл нь наран ургах зүгийн энэ улсын ард түмнийг ер бусын ажилч хичээнгүй, амьдралын идэвхитэй, бүтээлч болгосон бололтой. Тэднийг аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг болохыг хийсэн, бүтээсэн бүхэн нь баталдаг билээ. Ингээд та бүхэнд зөвхөн Японд л харж болох гайхалтай зүйлсийг толилуулж байна.

Япончууд дэлхий нийтээс нэг алхам түрүүлж явааг батлах 35 зураг Хадгалах

Хятадын нохойн мах идэх фестивалиас 60 гаруй нохойг аварч чаджээ

Баруун өмнөд Хятадад жил бүр зохион байгуулагддаг нохойн махны фестивалийн үеэр ойролцоогоор 10-15 мянган нохой үрэгддэг гэсэн тооцоо бий. Энэ харгис арга хэмжээг эсэргүүцэх хүмүүсийн тоо Амьтан Хамгаалах Нийгэмлэгийн хүчтэй эсэргүүцлийн ачаар жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд энэ жил амьтны эрх хамгаалагчид 68 нохойг гунигт хувь тавилангаас аварсан байна. Сүүлийн жилүүдэд амьтны эрхийн төлөө тэмцэх хүмүүс онлайнаар иргэдийг уриалах болжээ.

Хятадын нохойн мах идэх фестивалиас 60 гаруй нохойг аварч чаджээ Хадгалах

"Токио 2020" олимпийн тамирчдыг байрлуулах тосгоны зургууд дэлгэгджээ

Коронавирусийн цар тахлаас болж  Токио-2020 зуны Олимп тэргүүтэй 2020 онд зохион байгуулагдах ёстой байсан хэд хэдэн томоохон арга хэмжээ цуцлагдсан билээ. Гэвч энэ онд Токио-2020 зуны Олимпийн наадмыг зохиох эсэх нь эргэлзээтэй хэвээр байсан ч Япон улс цар тахлын үеэр дэлхийн хамгийн том спортын арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэлээ базааж байна. Олимпийг олон сая хүнд вирус тараах томоохон голомт болохоос эмээсэн хүмүүс өдгөө ч байсаар байгаа ч арга хэмжээ зохион байгуулагчид нөхцөл байдлыг гартаа авахаар ажиллаж байгаа аж.

"Токио 2020" олимпийн тамирчдыг байрлуулах тосгоны зургууд дэлгэгджээ Хадгалах

Эрчүүдийн 10 хувь нь өөрийгөө арслантай тулалдаад ялж чадна гэж боддогийг судалгаагаар тогтоожээ

Өөртөө итгэх итгэл гэдэг хүнд заавал байх ёстой чанаруудын нэг гэдэг. Үнэхээр ч энэ нь хэн хүний цаашдын амьдралыг шийдвэрлэж чадахуйц хэтийн зорилго, төлөвлөгөөнөөс авхуулаад өдөр тутмын энгийн үйлдүүдэд хүртэл томоохон нөлөө үзүүлдэг нь үнэн юм. Тэгвэл эрэгтэйчүүд эмэгтэй хүмүүсээс илүү өөртөө итгэлтэй байдаг гэдгийг та бид сайн мэдэх бол өөр нэгэн судалгаагаар үүнийг батлах гайхмаар үр дүн гарсныг сонирхуулъя!

Эрчүүдийн 10 хувь нь өөрийгөө арслантай тулалдаад ялж чадна гэж боддогийг судалгаагаар тогтоожээ Хадгалах

19-р зууны Япон дахь "ойран" буюу биеэ үнэлэгч нарын хөрөг зургууд (30 фото)

Наран улсын түүхэнд хамгийн тод тэмдэглэгдэн үлдсэн зүйлсийн нэг бол яахын аргагүй  "гейша" нар юм. Гэвч бид энэ удаад үзүүлбэр үзүүлж, эрэгтэйчүүдийг хөгжөөн, сээтгэнэх үүрэгтэй гейша нарыг бус, тэдний нэрийг барьж биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийг онцолж байна. Биеэ үнэлэгч эмэгтэйчүүд гадаад хүмүүст "үйлчилгээ" үзүүлж, XIX зууны хоёрдугаар хагасын турш Японы төсвийн гадаад валютын чухал эх үүсвэр болж байв.

19-р зууны Япон дахь "ойран" буюу биеэ үнэлэгч нарын хөрөг зургууд (30 фото) Хадгалах
2021-06-21, 11:57

Гоо үзэсгэлэнгээс нь болж дайн дэгдэж байсан цуутай сайхан бүсгүйчүүд

Эрчүүд гэдэг хүссэн эмэгтэйгээ өөрийн болгохын тулд юу ч хийхэд бэлэн байдаг сонирхолтой амьтад. Тэгвэл аугаа их үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн төлөө хаад ноёд хоорондоо тэмцэлдэж, цөөнгүй удаа дайн эхлүүлсэн байдаг. Өнөөдөр та бүхэнд хэмжээлшгүй их гоо үзэсгэлэнгээс нь болж цуст дайн дэгдсэн түүхэн эмэгтэйчүүдийн тухай онцлон хүргэхээр бэлтгэлээ. 

Гоо үзэсгэлэнгээс нь болж дайн дэгдэж байсан цуутай сайхан бүсгүйчүүд Хадгалах

Үс ноосондоо баригдаж, "мангас шиг" болсон хөөрхий нохойг аварсан нь...

Тэр гээд хэлчихэд хэцүү хачирхалтай амьтан АНУ-ын Канзас хотын гудамжаар явж байсныг хүмүүс анзаарчээ. Үнэндээ хэт их ургасан үсний цаана Ши Цу үүлдрийн хөгшин нохой байсан байна. Хэдэн килограм татах их үс ноосноос нь салгасны дараа 11 настай Симон хэмээх тэрхүү нохой хичнээн баярласан бол?

Үс ноосондоо баригдаж, "мангас шиг" болсон хөөрхий нохойг аварсан нь... Хадгалах
2021-06-19, 16:27

30 жилийн турш өдөр болгон уул руу явж, нүх ухсан Энэтхэг эр нутагтаа "баатар" болон хүндлэгджээ

Хэзээ ч бүтэшгүй зүйлийн төлөө бүхнйиг умартан зүтгэдэг хүнийг бусад хүмүүс шүүмжилж, доог тохуу хийх нь мэдээжийн хэрэг. Энэтхэгийн нэгэн тосгоны оршин суугч Лаунги хэмээх эр яг ийм хувь заяатай тулгарчээ. Нутгийнхан нь түүнийг яах гэж олон жилийн турш газар ухаж амьдарч байгааг огтхон ч ойлгодоггүй байв. Улмаар хүмүүс Лаунги-г галзуу солиотой нэгэн гэдэгт итгэж, тоож харьцахаа ч больжээ. Тэгтэл нэг л өдөр тэрээр өөрийгөө цоо эрүүл, харин ч гайхалтай ухаантай нэгэн болохоо харуулсан байна.

30 жилийн турш өдөр болгон уул руу явж, нүх ухсан Энэтхэг эр нутагтаа "баатар" болон хүндлэгджээ Хадгалах
2021-06-19, 15:42

Орон орны сүр хүчээ илэрхийлдэг уриа, уухайны утга

Дэлхийд тэргүүлэх гүрнүүдийн түүхэн хөгжилд дайн тулаан тодорхой үүрэг гүйцэтгэсэн нь ойлгомжтой. Эрт дээр үеэс авхуулаад дайн байлдаанд цэргүүдээ зоригжуулах шаардлага зүй ёсоор үүссэн байх. Зүгээр л дув дуугай байлдах нэг хэрэг, ямар нэг ид шидэт, өөрсдийнхөө омог зоригийг бадраах, дайсныхаа сүр сүлдийг үхүүлэх дайчин уриатай орох нь огт өөр хэрэг. Энэ л шаардлагаар улс улсын дайчид өөрсдийн гэсэн уриаг бий болгосон юм. Өнөөдөр та бүхэнд тэдгээр урианаас хүргэхээр бэлтгэлээ. 

Орон орны сүр хүчээ илэрхийлдэг уриа, уухайны утга Хадгалах

Төвд хүмүүсийн мөнхийн дайсан, үеийн үед үзэн ядагдсан Ландрам хааны түүх

Аливаа улсад үндэсний баатар гэж байхын зэрэгцээ нэр нь хүртэл цээртэй, үндэсний гутамшиг болсон хүмүүс бас бий. Бурхны шашинд хамгийн гүн сүсэглэдэг Төвдийг нэгэн үе захирч байсан хаан ард түмнийхээ дунд үеийн үед "чөтгөр"-өөс өөрцгүйд тооцогдож, нэрийг нь хараалын үг болгон ашигладаг болсон гэвэл итгэх үү. 

Төвд хүмүүсийн мөнхийн дайсан, үеийн үед үзэн ядагдсан Ландрам хааны түүх Хадгалах