Эрчүүдийн 10 хувь нь өөрийгөө арслантай тулалдаад ялж чадна гэж боддогийг судалгаагаар тогтоожээ

Өөртөө итгэх итгэл гэдэг хүнд заавал байх ёстой чанаруудын нэг гэдэг. Үнэхээр ч энэ нь хэн хүний цаашдын амьдралыг шийдвэрлэж чадахуйц хэтийн зорилго, төлөвлөгөөнөөс авхуулаад өдөр тутмын энгийн үйлдүүдэд хүртэл томоохон нөлөө үзүүлдэг нь үнэн юм. Тэгвэл эрэгтэйчүүд эмэгтэй хүмүүсээс илүү өөртөө итгэлтэй байдаг гэдгийг та бид сайн мэдэх бол өөр нэгэн судалгаагаар үүнийг батлах гайхмаар үр дүн гарсныг сонирхуулъя!

Эрчүүдийн 10 хувь нь өөрийгөө арслантай тулалдаад ялж чадна гэж боддогийг судалгаагаар тогтоожээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өөртөө итгэлтэй хүний биеэ авч явж буй байдал, ярианы өнгө тонн, аливаа ажилд хандаж буй хандлага, тэр бүү хэл алхаж гишгэж байгаа нь ч цаанаа л нэг "өөр" байдаг. Хэрэв өөртөө итгэлтэй байж чадахгүй бол ядаж итгэлтэй байгаа мэтээр жүжиглэх хэрэгтэй үе тохиохыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ өөрийн чадамж, нөөц бололцоогоо бодитоор мэдэрч өөртөө итгэлтэй байх болон хий хоосон буюу сохроор бардамнах хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа байгаа гэдгийг мартаж болохгүй. 

Арслантай халз тулаад, өөрийгөө ялна гэж итгэх дээрх хоёр сонголтын алинд нь хамаарах вэ? Мэдээж хий хоосон дэмийрэл болж таарах нь гарцаагүй. Гэтэл эрэгтэйчүүдийн 10 орчим хувь нь ийм тулаанд өөрсдийгөө "чадна" гэж итгэдэг болж таарсан байна. 

The YouGov survey судалгаагаар АНУ-ын 1224 насанд хүрэгчээс хүн, арслан, заан, галуу, могой зэрэг 34 өөр амьтдыг өөр хооронд нь санамсаргүй тохиолдлоор тааруулж, агуулга тус бүрт хэн ялна гэж бодож байгааг нь асуужээ. Судалгааны эхний хэсгийн үр дүнд дээрх амьтдаас зааны ялах магадлал 84 хувь болж гарч ирсэн байна. Харин хамгийн сонирхолтой нь, тэдгээр хүмүүсийг өөрсдөө дээрх 34 амьтантай халз тулалдвал аль алийг нь ялна гэж бодож байгааг нь асуухад гайхмаар үр дүн гарсан аж.

Судалгаагаар эрэгтэйчүүдийн 10 хувь, эмэгтэйчүүдийн 7 хувь арслантай тулалдвал ялж чадна гэж хариулжээ. Заан эсвэл гориллтой таарах үед энэ үзүүлэлт тус бүр нэг хувиар нэмэгдсэн байна. Нохой, галууг бол дийлэнх хүн ядах юмгүй дийлэх гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()