Үс ноосондоо баригдаж, "мангас шиг" болсон хөөрхий нохойг аварсан нь...

2021-06-19, 16:27
18,651

Тэр гээд хэлчихэд хэцүү хачирхалтай амьтан АНУ-ын Канзас хотын гудамжаар явж байсныг хүмүүс анзаарчээ. Үнэндээ хэт их ургасан үсний цаана Ши Цу үүлдрийн хөгшин нохой байсан байна. Хэдэн килограм татах их үс ноосноос нь салгасны дараа 11 настай Симон хэмээх тэрхүү нохой хичнээн баярласан бол?

Үс ноосондоо баригдаж, "мангас шиг" болсон хөөрхий нохойг аварсан нь...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эзэндээ хаягдсан энэхүү нохойг Канзас хотын "KC Pet Project" амьтан хамгаалах төвийнхөн олж авчирсан байна. Ши Цу үүлдрийн 11 настай Симон нэртэй нохой ширэлдэн ургасан урт үснээсээ болж хөдөлж ч чадахаа больсон байжээ. 

Ийм үүлдрийн нохойг байнга арчилж тордож байхгүй бол урт үс нь аминд нь хүрэх тохиолдол элбэг гэнэ.

Багийнхан ноос хяргагч, хайчны тусламжтай түүнийг үс ноосноос нь салгахад хоёр цаг зарцуулсан байна. Ажиллагааны үеэр бүх зүйлийг аюулгүй, хурдан өнгөрөөхийн тулд Симоныг мэдээгүйжүүлэх хэрэгтэй болжээ. 

Эцэст нь бяцхан нохойноос 3 кг хэртэй үс ноос салгаж авчээ.

Нохойны арьсны эрүүл мэнд сайн байсан нь эмч нарыг гайхшруулжээ. "Үснээс нь салгах үед ямар асуудал гарахыг бид урьдчилан мэддэггүй. Гэхдээ Симон туранхай, бөөсөнд баригдсан байсныг эс тооцвол нөхцөл байдал маш сайн байсан" хэмээн амьтан хамгаалах төвийн ажилтан өгүүлжээ.

"Үсээ засуулсан" Симоныг олон жилийн дараа анх удаа усанд оруулсан байна. Тэрээр бүх хүнд хэцүү ажиллагааг сайн давж гарсан бөгөөд өдгөө нэмэлт арчилгаа, нөхөн сэргээх эмчилгээнд орж байгаа гэнэ. 

Хангалттай тэнхэрснийх нь дараа түүнд шинэ эзэн олж өгөх ажээ. Олон жилийн зовлонгоос нь салгаж өгсөн буянтай хүмүүст цахим хэрэглэгчид талархлаа илэрхийлсээр байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()