30 жилийн турш өдөр болгон уул руу явж, нүх ухсан Энэтхэг эр нутагтаа "баатар" болон хүндлэгджээ

2021-06-19, 15:42
54,876

Хэзээ ч бүтэшгүй зүйлийн төлөө бүхнйиг умартан зүтгэдэг хүнийг бусад хүмүүс шүүмжилж, доог тохуу хийх нь мэдээжийн хэрэг. Энэтхэгийн нэгэн тосгоны оршин суугч Лаунги хэмээх эр яг ийм хувь заяатай тулгарчээ. Нутгийнхан нь түүнийг яах гэж олон жилийн турш газар ухаж амьдарч байгааг огтхон ч ойлгодоггүй байв. Улмаар хүмүүс Лаунги-г галзуу солиотой нэгэн гэдэгт итгэж, тоож харьцахаа ч больжээ. Тэгтэл нэг л өдөр тэрээр өөрийгөө цоо эрүүл, харин ч гайхалтай ухаантай нэгэн болохоо харуулсан байна.

30 жилийн турш өдөр болгон уул руу явж, нүх ухсан Энэтхэг эр нутагтаа "баатар" болон хүндлэгджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Лаунги бараг ухаан орсон цагаасаа эхлэн амьдрахын төлөө зүтгэж, өдрийн хоолоо олохын тулд ямар ч ажлыг гололгүй хийдэг байв. Хэдий ингэж их хөдөлмөрлөсөн ч тэрээр орох оронтой болж чадсангүй. Гэхдээ түүний сэтгэлийг хамгийн их зовоодог зүйл нь өөрийн тухтай амьдрал биш харин нутгийнх нь ундны усны асуудал байжээ. 

Үүнээс болж ихэнх оршин суугч нь нутгаасаа дүрвэн явж, тосгон бараг эзгүйрч байв. Харин Лаунги нутгаа орхихыг бус аврахыг хүссэн байна.

Тэрээр ойролцоох жижигхэн нууртай холбосон суваг ухвал усны асуудал шийдэгдэж болохыг анзаарчээ. Өөрийн энэ санаагаа нутгийнхандаа хэлсэн ч цаадуул нь түүнд туслахыг хүссэнгүй. 

Гэхдээ Лаунгигийн хүсэл зориг мохсонгүй, ганцаараа бүхнийг хийхээр шийджээ. Зорилгоо биелүүлэхээр махран зүтгэж эхлэхэд нь хүмүүс түүнд туслахын оронд шоолон инээлдэж, бүтэшгүй зүйл хийж байна хэмээн шүүмжилжээ.

Тэрээр үүрээр ажилдаа гарч, өдрийн 7 цагийн турш нүх ухдаг болов. Ийм маягаар он жилүүд өнгөрсөөр энэ онд нас өндөр гарсан түүний цор ганцаар ухсан 15 километр суваг бэлэн болжээ.

Амьдралынхаа 30 жилийг зориулсан ажлаа дуусгахдаа түүний мэдэрсэн аз жаргалыг төсөөлөхөд бэрх.

Сувгаар ус урсан ирэх мөчид тосгоныхны үзэл бодол орвонгоороо эргэж, "галзуу" хэмээн шоолдог байсан хүнээ баатар болгон хүндэлжээ.

Хамгийн гайхалтай нь түүний ажлын үр дүн зөвхөн нутгийнханд нь биш, хөрш зэргэлдээ тосгодод амьдардаг хүмүүст ч ач буянаа өгч эхэлсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()