СААК БАРИМТ

Ихрүүд нэгнээ оллоо

“Гейшагийн дурсамж” (Memoirs of a Geisha) киноны гол дүрийн эгчийн дүрд тоглодог жүжигчин Саманта Футерман (Samantha Futerman) нь Youtube-ын тусламжтайгаар өөрийн ихрийг олжээ. Эдгээр ихрүүд Өмнөд Солонгос улсад төрсөн боловч бага байхад нь айлд өргүүлэн өөр өөр газар очин амьдрах болсон байна. Орчин үеийн хөгжлийн ачаар нэг нэгнээ олж дахин уулзаж чаджээ. Одоо тэд бодитоор бие биентэй уулзахаар төлөвлөөд байна.
Ихрүүд нэгнээ оллоо Хадгалах
2013-04-07, 22:17

Хонконгийн трамвай

Сэтгүүлч Дмитрий Чистопрудов дэлхийн хамгийн тохилог, хамгийн сайхан трамвайн талаар фото мэдээлэл хүргэхээр шийджээ. Хятадын Өмнөд хэсэг болох Хонконгийн оршин суугчид трамвайн зам барьсан бөгөөд энэ замаараа хоёр давхар трамвайг явуулах болсон байна. Энэ хотыг чимэж байдаг гайхалтай зүйлсийн нэг бол яах аргагүй хоёр давхар автобус болон трамвайнууд юм. Энэ бол мэдээж англичуудын ач гавъяа гэхэд болно. 100 жилийн дараа Хонконгийн трамвай хамгийн хуучин трамвайн тоонд орж байгаа аж. Мөн үүнээс гадна хамгийн хямд, хамгийн романтик газруудын нэг юм байна.
Хонконгийн трамвай Хадгалах
2013-04-07, 01:32

Хөхний талаар сонирхолтой 45 баримт

Эмэгтэй хүний "Хөх" гэдэг эрчүүдийн анхаарлыг татсан чухал эрхтэн билээ. Сүүлийн үед хөх томруулах хагалгааг их хэмжээгээр хийх болсон ч энэ нь бүсгүй таныг хөхний хорт хавдарт өртөх боломжийг улам ихэсгэж байгаа гэдгийг мэдэх үү? Тиймээс өөрийгөө байгаагаар нь хайрлаж сураарай. Ингээд бүсгүй хүний хөхний талаар сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Хөхний талаар сонирхолтой 45 баримт Хадгалах
2013-04-06, 05:18

Хоолны төлөөх тэмцэл

Зэрлэг байгалийн гэрэл зурагчин Митчелл Крог (Mitchell Krog) тас шувуу хэрхэн сэгээр хооллодог талаар сонирхолтой мөчүүдийн гэрэл зургийг даржээ. Митчелл: “Олдож буй ангийн төлөө түм түмэн шувууд нисэн ирэх ёсой болов уу хэмээн үзсэн байна. Гэтэл бүх зүйл Митчеллын бодсоноор болоогүй аж. Хамгийн түрүүнд энэ сэгийг Үнэг үнэрлэж уулын довын орой дээр гарч ирсэн бол түүний араас харин Тас шувуу ирж довын орой дээр “хоолны төлөө тэмцэл” өрнөсөн байна. Ингээд энэ тэмцлийн талаар сонирхоцгооё.

Хоолны төлөөх тэмцэл Хадгалах
2013-04-05, 19:40

Сурахын төлөө

Эцэг эхчүүд болон тэдний бяцхан хүүхдүүдийн хувьд сургууль руу явах зам нь ямагт аюултай байдаг бөгөөд үргэлж “болгоомжтой байгаарай” -хэмээн хүүхдүүддээ захидаг. Тэгвэл Хятадын Генгуан тосгоны хүүхдүүд хичээлдээ явахын тулд хадан дээгүүр дамжиж хөрш тосгон болох “Гуйчжоу” руу явдаг байна. Банпо хэмээх бага сургууль нь уул өөдөө байдаг бөгөөд сургууль руугаа хүрэхийн тулд аюултай хад болон тунелээр явдаг аж. Энэ замын өргөн ердөө л 0.5 метр учраас хадны хажуугаар өнгөрөхийн тулд хүүхдүүд хадтай наалдах хэрэг гардаг байна. Энэ зам 40 жилийн өмнөөс үүсжээ. Хэдийгээр үүнээс гадна аюулгүй зам байдаг ч энэ замаар явахад 2 цаг шаардагддаг гэнэ. Эцэг эхчүүдийг тайвшруулж буй ганц зүйл нь эдгээр 49 хүүхдийн замыг мэргэжлийн, туршлагатай багш зааж өгдөг аж.
Сурахын төлөө Хадгалах
2013-04-05, 05:57

Мэргэжлийн лусын дагина

32 настай Линден Уолберт (Linden Wolbert)-ын бусдаас ялгарах онцлог нь тэрээр ямар нэгэн тайз болон студид зураг авахуулдаггүй харин далайд зургаа авахуулдагт оршино. Энэ бүсгүй дэлхийн өнцөг булан бүрээр аялал хийж, лусын дагины дүрд тоглож нэмэлт орлого олдог байна. Тэрээр 10,000 фунтын үнэтэй зориулалтын хиймэл сүүлийг ашигладаг бөгөөд 35 метрийн гүнд шумбаж, 5 минутын турш амьсгалаа хурааж чаддаг гэнэ.
Мэргэжлийн лусын дагина Хадгалах
2013-04-04, 23:18

Аймшигт шоу

Адал явдал, гаж бүхнийг сурвалжилдаг Жейми Ли нь хүн төрөлхтөний тэнэглэлд дуртайг ихэд гайхаж өөрийн сэтгэгдэлээ үлдээсэн байна. Тэрээр саяхан “Battlecam” хэмээх вэб сайтын зохион байгуулсан сонирхолтой, аймшигтай шоунд оролцсон байна. Ингээд энэ шоун дээр юу болсон талаарх гэрэл зургуудтай танилцацгаая.
Аймшигт шоу Хадгалах
2013-04-04, 23:13

"Хар шид" баар

Латвийн нэрийн хуудас нь алдарт “Хар шид” (Black Magic) хэмээх баар юм. Энэ бааранд шаазан лонхонд хийсэн архийг худалдаалдаг бөгөөд ЗХУ-ийн үед нэлээд алдартай, айл бүрт л байдаг байсан зүйл билээ. Гэхдээ Латвийн нийслэл Риг (riga)-ийн бальзам нь бодитоороо тийм ч амттай биш боловч урт хугацааны түүхтэй юм. Ингээд “Хар шид”-ний талаар сонирхоцгооё.
"Хар шид" баар Хадгалах
2013-04-03, 22:13

Шөнийн Толбак

Та бүхэндээ бас нэгэн адал явдалд дуртай залуугийн аялалын тэмдэглэлийг хүргэе. Аялагч бичихдээ: “Бид Толбак (Tolbachik) дээр очсон өдрөө л галт уулын бяцхан дэлбэрэлтийг харсан бөгөөд энэ нь үнэхээр сонирхолтой сайхан харагдаж билээ. Бидний хувьд галт уулын дэлбэрэлтийг анх удаа харсан учир анхаарал ихээхэн татаж байсан юм. Ингээд энэ сонирхолтой мөчөөс та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.
Шөнийн Толбак Хадгалах
2013-04-03, 21:36

Мөхөгсөд эргэж ирсэн нь

Генийн инженерчлэл, хуруу шилэнд өсгөвөрлөсөн амьтан, ургамал, Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн зэрэг хүний төсөөлөл, бодит байдал хоёрын аль нь үл мэдэгдэх олон асуулт эргэлзээний талаар “Мөхөгсөд эргэж ирсэн нь” нийтлэл өгүүлэх болно. Тус нийтлэл нь National Geographic Монгол сэтгүүлийн 4-сарын дугаарын онцлох нийтлэлийн нэг юм.
Мөхөгсөд эргэж ирсэн нь Хадгалах
2013-04-03, 19:03

Гайхамшигт Дубай

Ингээд ээлжит байшин дээгүүр аялагчид болох фотоблогер Вадим Махоровын сонирхолтой аялалыг орчуулан хүргэе. Тэрээр хэлэхдээ: "Берлинд аялал хийж байх хугацаандаа яагаад ч юм байшингийн дээвэр дээгүүр гүйж, гайхалтай гэрэл зураг дарж бага насаа дурсахыг хүссэн юм. Бид Оросын бүхий л газруудаар аль хэдийн тойрон аялалаа хийчихсэн учир өөр орнуудаар аялахыг хүссэн. Тиймээс бид Арабын нэгдсэн Эмират улсын хамгийн сайхан хот болох Дубайг зорихоор шийдсэн юм" -гэжээ.
Гайхамшигт Дубай Хадгалах
2013-04-02, 04:32

Эмнэлэгт хийсэн төгсөлтийн баяр

Кейтлин (Caitlin) хэмээх охин хавдартай учир амьдралынхаа чухал мөчүүдийн нэг болох төгсөлтийн баярын үдэшлэгэн дээр очиж чадаагүй байна. Тиймээс эмнэлгийн ажилчид болон түүний ойр дотны хүмүүс, найз нөхөдтэй нь хамтарч эмнэлэгт төгсөлтийн баярыг нь зохиож өгчээ. Ингээд амьдралынхаа төлөө тэмцэж буй охины төгсөлтийн баярыг сонирхоцгооё.
Эмнэлэгт хийсэн төгсөлтийн баяр Хадгалах
2013-03-31, 17:54