Эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж хохирсон бүсгүй

Английн иргэн 21 настай Клое Меид (Chloe Meade) кроны өвчтэй  байсан бөгөөд саяхан түүнийгээ мэс заслын аргаар авахуулжээ. Кроны өвчин гэдэг нь хоол боловсруулах зам, гэдэсний салстын давхаргыг хамарсан шархлааг хэлдэг. Харин эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж түүнд нэгэн ноцтой асуудал тулгарсан тухай мэдээллийг хүргэе. 
Эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж хохирсон бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Клое хэлэхдээ: “Аймшгийн кинон дээр гардаг шиг л юм болсон. Юу гэхээр миний гэдсэн дээрх оёо маш том, бараг 20 см орчим ангайгаад задарчихсан байсан. Би айсандаа болоод яаж эмнэлэг дуудсанаа ч санахгүй байна” гэжээ.



Түүнийг шууд ахин яаралтай мэс засалд оруулж, идээлсэн хэсгийг нь аваад, оёдол тавьжээ. Тэр 3 сарын турш эмнэлэгт хэвтсэн бөгөөд бодсоноос нь хурдан хугацаанд шарх нь эдгэсэн гэнэ.



Харин түүний гэр бүлийнхэн шарх нь ахин сэдэрч, задарсан шалтгааныг өмнөх мэс заслыг хийсэн эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болсон гэж үзэж байгаа ажээ. 



Клое гэдсэн дээрх энэ том шархаанаасаа болоод арилшгүй сорвитой үлдэх байх гэсэн айдастай байсан ч, ердөө 8 сарын дараа гэхэд л маш жижигхэн, харагдах төдийн л сорви болон үлдсэн байна. Нэмж хэлэхэд түүний энэ өвчин удамшлынх биш бөгөөд хэрхэн үүссэнийг нь эмч нар хараахан тогтоогоогүй гэнэ. 




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()