"Хар шид" баар

2013-04-03, 22:13
16,219
Латвийн нэрийн хуудас нь алдарт “Хар шид” (Black Magic) хэмээх баар юм. Энэ бааранд шаазан лонхонд хийсэн архийг худалдаалдаг бөгөөд ЗХУ-ийн үед нэлээд алдартай, айл бүрт л байдаг байсан зүйл билээ. Гэхдээ Латвийн нийслэл Риг (riga)-ийн бальзам нь бодитоороо тийм ч амттай биш боловч урт хугацааны түүхтэй юм. Ингээд “Хар шид”-ний талаар сонирхоцгооё.
"Хар шид" баар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Хуучин Риг (латвийн нийслэл)-ийн төв хэсэгт "Riga Black Magic" хэмээх нэгэн баар байдаг юм. Энэ баар 2007 оноос үүд хаалгаа нээсэн бөгөөд энэ хугацаанаас эхлэн Ригийн дурсгалт газар болсон байна. Олон түмэн жуулчид бальзамыг амсаад зогсохгүй 18-р зууны үеийн уур амьсгалыг мэдрэх боломжтой.



2. Энэ байранд 18-р зууны үед Абрахам Кунц амьдарч байсан бөгөөд тэрээр “Ригийн гүргэм”-ийг найруулсан аж.



3. Абрахам Кунце 17-р зууны жороор энэ бальзамыг хийж байсан байна. Тиймээс тухайн үед бальзамыг “Бальзам Кунце” хэмээн нэрлэх болжээ. Өмнө энэ шингэнийг эмчилгээний зориулалтаар үйлдвэрлэж байсан гэнэ.



4. 18-р зууны үед бальзамыг архи болон эмийн ургамлаар исгэдэг байсан бөгөөд 16%-ийн согтууруулах ундаатай байсан аж. Тухайн үеийн гүргэмийн найрлаганд 75% үнэрт архи, 22.5%-ийн спирт, 2.5%-ийн гүргэмийн ханд багтдаг байжээ.



5. Екатерина II-ын үед гүргэмийг ходоодны өвчинд нь зориулж өгч байсан байна. Екатерина II-т энэ гүргэм маш их таалагдсан учир тэрээр Кунцед үүнийг үйлдвэрлэх бүрэн эрхийг олгосон аж.



6. Харин Оросын наймаачин Сергей Лелюхин нь Кунцетай хамтран ажиллаж түүний патентыг худалдаж авснаар бальзамыг Орос улсад нэвтрүүлэх болжээ. 1789 оноос эхлэн Ригээс жил бүр 300 мянган лонхтой бальзамыг Оросын хаант улсад нэвтрүүлэх болсон байна. Ингээд Екатерина II-ын ачаар энэ гүргэмийг Орос улс болон хожим нь Европ даяар хэрэглэх болсон аж.



7. 19-р зууны 40-өөд оноос эхлэн бальзамыг Альберт Вольфшмидтийн үйлдвэрт үйлдвэрлэх болсон байна.



8. Хожим нь энэ бальзам 45 градусын согтууруулах ундааны найрлагатай болсон аж.



9. “Ригийн бальзам”-ыг зориулалтын шаазан лонхонд хийдэг бөгөөд энэ нь нарны хэт ягаан туяа, температурын өөрчлөлтөөс хамаарч муудахаас сэргийлдэг байна. Бальзамын жор үргэлж нууц байсан бөгөөд өнгөрсөн зуунд Германы мастерууд болох ах дүү Шрадер нар л мэддэг байсан байна.



10. 1939 онд “Ригийн бальзам”-ыг үйлдвэрлэхийг хориглосон бөгөөд энэ хориг 10 жил үргэлжилжээ.



11. 1954 оноос “Latvijas Balzams” хэмээх байгууллага энэ ундааг дахин үйлдвэрлэж эхэлсэн байна. Үйлдвэрийн ажилчид гүргэмийн амтыг илүү нарийн болгохын тулд ихээхэн хүч зарцуулсан аж.



12. Өнөөдөр ч энэ ундааны жор нууц хэвээр байгаа бөгөөд төдийлөн олон хүн мэддэггүй. 24 төрлийн найрлагатай бөгөөд үүний 16-нь ургамал байдаг гэхээс өөр зүйл мэдэх хүн бараг л үгүй.



13. Харин бальзамын гашуун амт нь найрлагаасаа бус харин 30 хоногийн турш исгэсэн модон савнаас болдог байна. Модон савыг Улаан номд орсон Литвийн намган дунд ургадаг хулсаар хийдэг аж.



14. Орчин үед энэ бальзамыг гурван янзаар гаргадаг бөгөөд үүнд “Riga black balsam” (45 градус), “Riga black balsam cream” (17%), “Riga black balsam currant” (30%) багтана.



15. Мөн энд шоколадны үйлдвэр болон жигнэмэгийн үйлдвэр бий.



16. Харин жуулчдад энэ ундааны нууцыг задруулж өгдөг гэнэ. Энэ нууц жорыг мэдэхийн тулд нэлээд зам туулах хэрэгтэй болох нь ээ.



17. Доошоо буулаа...



18. Энэ хонгилын өрөөнд Ригийн шидтэн Геннадий болон Елена Пальчевская нар “Ригийн бальзам”-ын талаар хоёр цагийн яриа хийдэг байна. Харин ярианы дараа жуулчдад бальзамны амталгааг хийлгэдэг аж.



19. Энэ бол 17-р зууны үеийн орчин юм. Тайлбарын үеэр “Абрахам Кунец” орж ирдэг гэнэ.



20. Энэ өрөө нь тэр чигтээ эртний үеийн шидийг харуулсан бөгөөд 16-р зууны үеийн зогсолтгүй мөнхийн усан юүлүүр байдаг аж.



21. Харин энэ сав руу хүслээ хэлээд зоос шидэх ёстой юм.



22. Баарны доторхийг ихэд анхаарч тайван орчин, эртний тавилга гээд л 17-18-р зуунд очих боломжийг бүрдүүлж өгсөн байна.



23. Баарны чимэглэлд янз бүрийн хэлбэртэй лонхнуудыг ашигласан аж.



24. 17-18-р зууны үеийн орчин нөхцлийг бүрдүүлэхэд 1.5 жил шаардагдсан байна. Энэ эртний эдлэлүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан байна.



25. Энэ эртний тооцооны машиныг Британиас авчирсан аж.



26. Харамсалтай нь надад баарны ажилчдын зургийг дарахыг зөвшөөрөөгүй юм. Тэд бас л эртний хувцаслалттай байсан.



27. Энэ баарнаас бэлэгний зүйл худалдаж авах гэдэг юу л бол. Хэдийгээр баарнаас худалдаж авсан бальзамыг бэлэгний хайрцганд хийж өгөх боловч үнийн хувьд нэлээд өртөг өндөртэй бэлэг болох болов уу.



28. Сайн ажиглаж, анхааралтай худалдаж авахгүй бол 1997 онд энэ бальзамыг хуурамчаар үйлдвэрлэсэн тохиолдол гарч байжээ.



29. Согтууруулах ундааны зүйл өгөхөөс гадна жуулчдад адреналиныг мэдрүүлдэг байна. Харин энэ нь нууц хэвээрээ байсан нь дээр болов уу.



30. Нэмж хэлэхэд “Ригийн бальзам” нь эмч нарын гарын авлагад багтсан байдаг бөгөөд үүнийг сэтгэлээр унасан үед хэрэглэхийг зөвлөдөг юм.


Ингээд та бүхэндээ Латвийн нууцлаг ундааны талаар бага ч болов мэдээлэл өгсөн гэдэгт найдаж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()