Аймшигт шоу

2013-04-04, 23:13
26,925
Адал явдал, гаж бүхнийг сурвалжилдаг Жейми Ли нь хүн төрөлхтөний тэнэглэлд дуртайг ихэд гайхаж өөрийн сэтгэгдэлээ үлдээсэн байна. Тэрээр саяхан “Battlecam” хэмээх вэб сайтын зохион байгуулсан сонирхолтой, аймшигтай шоунд оролцсон байна. Ингээд энэ шоун дээр юу болсон талаарх гэрэл зургуудтай танилцацгаая.
Аймшигт шоу
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ням гаригт намайг “Улаан өндөгний баяр”-ын шоунд урьсан бөгөөд Есүс мэт хувцасласан нэгэн залуу Беверли Хиллз дээр олны өмнө цовдлуулах ёстой байсан юм. Ингээд би энэ шоуг очиж сонирхохоор шийдлээ.



Бүх зүйл эхэлдгээрээ эхэллээ. Есүсийн дүрд тоглож буй залууг "Mr.Eyelidz" гэдэг бөгөөд тэрээр Battlecam сайтын үнэнч хэрэглэгч юм байна. Энэ сайтнаас та твиттер, фэйсбүүкт тавигдахгүй олон сонирхолтой зүйлсийг харж болох гэнэ. "Mr.Eyelidz" өөрийн сонирхлоор энэ алхмыг хийхээр шийдсэн бөгөөд цалингийн хэмжээгээ нууцалжээ.





Загалмай дэлгүүр дотор байсан бөгөөд зөвхөн цонхоор л гадаад орчноос тусгаарлагдсан байсан юм. Mr.Eyelidz гадуур загалмайгаа үүрч олны анхаарлыг татахыг хичээж байсан ч хүмүүс төдийлөн анзаарахгүй байлаа.



Mr.Eyelidz гурван одой бүсгүй туслаж байсан юм.



Ингээд шоу эхэллээ. Есүсийг цовдлоход бэлтгэж байна.



Эхний хадаасыг гарт хадлаа.



Харин энэ үед залуугийн нүдэнд гуниг тодорсон бөгөөд яагаад зөвшөөрөв дөө гэсэн сэтгэгдэл тарж буй мэт харагдаж байсан юм.



Үнэхээр өвдөж байсан бололтой.



Саарал хувцастай эмэгтэй бол Есүсийн дүрд хувирсан залуугийн эхнэр.



Харин хоёрдахь хадаасыг хадахад шоу төлөвлөгөөний дагуу болоогүй болохыг ойлгосон юм. Учир нь эмнэлгийн тусламж ирж "Mr.Eyelidz"-д туслахаар болжээ.

Шивээстэй залууг харахад эмч гэхэд хэцүү л юм.



Өвдөж л байгаа байх даа. Амьд хүн шүү дээ.



Яг энэ үед түүний бие муудаж, тэрээр чичирч, салгалж, амьсгал нь хүртэл давхцаж байсан юм.



Бүх юм хэвийн үргэлжилж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэхийн тулд залуугийн хөлд хадаас хадах оролдлогыг хийжээ.



Гэвч Есүсийн бие муудаж тэрээр ухаан алдаж эхэлсэн байна. Төлөвлөгөөний дагуу бол тэр 1 цагийн турш загалмайд цовдлогдсон байх ёстой байсан байна.



Бурхан байх хэцүү юм. Түүний бие чичирч, хөлс нь гарч бие нь ихэд муудсан бөгөөд жинхэнэ эмч ирсэн бололтой.



Гартаа хоёр хадаас хадуулсны дараа ухаан алдахгүй байх нь ихэд хэцүү байсан хэмээн Mr.Eyelidz  хэлсэн байна.



Харин 30 минутын дараа гэхэд түүний биеийн байдал хэвийн болж тэрээр Есүсийн титмийг зүүжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()