Мөхөгсөд эргэж ирсэн нь

2013-04-03, 19:03
15,880
Генийн инженерчлэл, хуруу шилэнд өсгөвөрлөсөн амьтан, ургамал, Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн зэрэг хүний төсөөлөл, бодит байдал хоёрын аль нь үл мэдэгдэх олон асуулт эргэлзээний талаар “Мөхөгсөд эргэж ирсэн нь” нийтлэл өгүүлэх болно. Тус нийтлэл нь National Geographic Монгол сэтгүүлийн 4-сарын дугаарын онцлох нийтлэлийн нэг юм.
Мөхөгсөд эргэж ирсэн нь
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бидний хайхрамжгүй, мэдсээр атлаа мэдээгүй мэт, заримдаа хэрцгий ч гэмээр үйлдлээс гэмгүй олон ан амьтад үгүй болсон ч эрдэмтэд тэднийг эргүүлэн бий болгохыг хүсч байна. Гэвч үүний зөв эсэхийг уншигч та тунгаан бодно биз ээ.

Устаж үгүй болсон амьтдыг дахин бий болгох нь уран зөгнөл биш болжээ. Гэвч энэ зөв эсэхийг хэн ч үл мэднэ.


2003 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Франц, Испанийн эрдэмтдийн баг цаг хугацааг ухраав. Тэд нэгэн мөхсөн амьтныг дахин бий болгожээ.
Том биетэй, энэ сайхан амьтан бол букардо (Capra pyrenaica pyrenaica) буюу Пиренейн янгир гэх 100 орчим кг жинтэй, махийсэн урт эвэртэй зэрлэг ямааны нэг дэд зүйл. Энэ амьтан Франц, Испанийг тусгаарласан Пиренейн өндөр хад хясаан дунд олон мянган жил идээшин нутаглаж, иш навчаар хооллон хахир өвлийг даван туулдаг байжээ.
 
Гэтэл буу бий болж хэдхэн зууны дотор анчид түүгээр хооллож дууссан юм. 1989 онд Испанийн эрдэмтэд ердөө арав гаруй л ийм амьтан үлдсэнийг судалгаагаар тогтоосон байдаг. Харин 10 жилийн дараа үлдсэн цор ганц Сэлия нэртэй эмэгчинг зэрлэг амьтны эмч Альберто Фернандес-Ариас ахлагчтай Ордеса ба Монте Пердидо Зэрлэг байгалийн хүрээлэнгийн баг урхидан барьж, хүзүүнд нь радио дохиолол бүхий хүзүүвч зүүн байгальд нь буцаан тавьжээ. Есөн сарын дараа хүзүүвчээс тогтмол, үргэлжилсэн дохио өгөх болсон нь Сэлия үхэж буйг илтгэж байлаа. Түүнийг модонд даруулж үхсэн байхыг сүүлд олсноор букардо гэх энэ амьтан устсан гэсэн жагсаалтад бүртгэгдсэн юм.
 
Гэхдээ Сэлиягийн эс Зарагоза ба Мадрид дахь лабораторид хадгалагдаж байлаа. Удалгүй Хози Фолкоор ахлуулсан нөхөн үржихүйн физиологчдын баг тэрхүү эсийн ДНХ-г ялган авч энгийн ямааны өндгөн эсэд суулган 57 тээгчид шилжүүлсэн юм. Гэвч тэдгээрийн ердөө долоо нь хээлтэж, төрөхийн даваан дээр зургаа нь зулбав. Үлдсэн нэг суулгацыг гэрийн ямаа ба Испани янгирын эрлийз эх тээж байсныг Фолк хамтрагчидтайгаа кесерово хагалгаа хийн 2,5 кг клоныг эх барьсан юм. Гэвч уг төл хэлээ унжуулан амьсгалж чадахгүй байгааг “эх баригч” Фернандес-Ариас анзаарч, амьсгалуулах гэж хичээсэн боловч аравхан минутын дараа амьсгал хураажээ. Сүүлд нь задлан хийж үзэхэд уушгинд нь элэг шиг том салбан илүү ургасан болохыг мэдэж ямар ч аргагүй байсныг ойлгосон юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()