Хямд зардлаар, өндөр хөгжилтэй орнуудад хэрхэн аялах талаар туршлагатай аялагчид ингэж зөвлөжээ

Тухайн улс орон хэдий чинээ жуулчдын дунд алдартай байна, төдий чинээ музей, дурсгалт газруудын тасалбарын үнэ нэмэгдэж, зочид буудал, тээврийн хэрэгсэл зэрэг нь үнэтэй болдог. Тэгвэл бид танд өртөг өндөртэй орнуудад хэрхэн хямд зардлаар аялах талаар туршлагатай аялагчдын зөвлөгөөг хүргэе.

Хямд зардлаар, өндөр хөгжилтэй орнуудад хэрхэн аялах талаар туршлагатай аялагчид ингэж зөвлөжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нью-Йорк (New York)

  • Хэрвээ Эрх чөлөөний хөшөөг ойроос харахыг хүсвэл та заавал жуулчдад зориулсан усан онгоцонд сууж дөхөж очих хэрэгтэй. Хотын эрэг орчмоос бол маш жижигхэн харагдана. Тиймээс тусгай аяллын багийнхны хамтаар дэргэдээс нь очиж үзвэл үнэхээр кайфтай. 
  • Хамгийн шилдэг сонголт бол "Whitehall Terminal" зогсоол дээр очиж "Staten Island Ferry" нэртэй завинд суух хэрэгтэй. Энэхүү завь 20 минут тутам Манхэттен болон Стейтен-Айлендын хооронд явдаг байна. Сонирхуулахад, энэ завиар явахад та ямар ч төлбөр төлөх шаардлагагүй. Жишээлбэл  Эрх чөлөөний хөшөөг очиж үзэх усан онгоцны тасалбар авахад 18.5-57  ам доллар болдог байна. Гэхдээ энэхүү завь хөшөөний дэргэд зогсохгүй ч та дурсгалын зургийг дарж амжина шүү. Харамсалтай нь хөшөө Холливудын кинон дээр гардаг мэт харагддаггүй учир жуулчид сэтгэл ханамж муутай байдаг.

Нью-Йорк (New York)

  • "Эмпайр-стейт билдинг" бол хамгийн алдартай үзвэрийн талбай юм. Хэдийгээр өндрөөс бүх зүйл сайхан харагддаг ч тийш гарахад маш урт дараалал үүссэн байдаг. Мөн үзвэрийн талбай дээр том гэгч нь торон хамгаалалт хийсэн нь үзэгдэх орчныг хязгаарладаг.
  • Өөр нэгэн сонголт бол "Рокфеллер" төвд байрлах үзвэрийн талбай юм. "Эмпайр-стейт билдинг"-ийг бодоход үнэ хямд, дараалал нь хүртэл бага байдаг. Энэ хоёр ижил өндөртэй. Харин "Рокфеллер центр"-ээс та Манхеттэнийг болон Эмпайр-стейт- билдингийг бүхэлд нь харах бөгөөд шөнийн цагаар илүү үзэсгэлэнтэй дүр зураг угтана.

  • Ихэнх хотуудад үнэгүй үзвэрийн өдөр байдаг хэдий  ч тухайн өдөр жуулчдын тоо огцом нэмэгдэж, хөл толгой нь олдохоо больдог. Тэгвэл Метрополитен музей дахь Америкийн байгалийн музейд та хүссэн төлбөрөө төлж орох боломжтой бөгөөд нэг доллар ч өгч болно.

2 Флоренц (Florence)

  • Флоренцид ирж буй бүхий л аялагчид Санта-Мария-дель-Фьоре сүмийг үзэх ёстой гэж боддог. Энэ сүм рүү заавал орж үзэх хэрэгтэй бөгөөд дээд хэсэгт байх талбайгаас хотын үзэсгэлэнт дүр зургийг харах боломжтой.  Харамсалтай нь сүм рүү орохыг хүсэгчдийн маш урт дараалал үүссэн байдаг. Үүнээс гадна үзвэрийн талбайд ороход төлбөр төлөх болно.
  • Азаар, Микеланжело гэх сайхан талбай бий. Энэхүү талбай нь Арно голын эрэг дор орших бөгөөд сүмийн эсрэг талд байрладаг юм. Та мөнгө төлөхгүйгээр үзэсгэлэнтэй сайхан байгалийг харж чадна.

Флоренц (Florence)

3 Венец (Venice)

  • Хэрвээ та усан завиар аялахыг хүсэж байвал 80 евро төлөхдөө бэлэн байгаарай. Хэрвээ хоёулаа зугаалах юм бол нэг хүний 40 евро болно. Завин дээр хүн багтах учир та хамт аялах хүмүүсээ хайсан нь зүгээр. Эсвэл "Вапоретто" хэмээх голын трамвай мэт  тээврийн хэрэгсэл сонгож болох бөгөөд нэг удаа явахад 7.5 евро, бүтэн өдрийн зардал нь 20 евро болдог.
  • Хотод маш олон үзвэрийн талбай байдаг ч бүгд урт дараалал үүсгэнэ. Тиймээс хотын хамгийн үзэсгэлэнт хэсгийг "T Fondaco Dei Tedeschi" худалдааны төвийн үзвэрийн талбайгаас үнэ төлбөргүй харах боломжтой. Энэхүү дэлгүүр Риальто гүүрний ойролцоо оршдог.

Венец (Venice)

4 Лондон (London)

  • Лондоны алсыг харагчаас та үзэсгэлэнт хотыг бүхэлд нь тольдох боломжтой хэдий ч энэ нь 23.4 еврогийн үнэтэй байдаг.
  • Харин "Гринвич" цэцэрлэгт хүрээлэнгээс та байгалийн үзэсгэлэнг үнэ төлбөргүй харж, бас зугаалж чадна. Үүнээс гадна "Примроуз хилл" цэцэрлэгт хүрээлэнд та мөн байгалийн сайхныг мэдрэх боломжтой.

Лондон (London)

  • Харри Поттерын цувралд дуртай хүн бүр Лондон дахь Харри Поттерын музейгээр аялахыг хүсдэг. Энэ музейд үзэх газар их байдаг ч та доод тал нь 40 евро хэмнэхийг хүсэж байвал кино зураг авалт болсон газруудаар үнэгүй аялах боломжтой.
  • Кингс-Кросс вокзал дээр та 9¾ зогсоол, Сириус Блэкийн амьдарч байсан Клермонтын гудамж болон байшинг олж харах төдийгүй, Лиденхоллын захаар аялж чадна. Эдгээр нь "Харри Поттер" киноны бүхий л зураг авалтын газар биш бөгөөд та үүнээс ч  ихийг үнэгүй үзнэ.

5 Амстердам (Amsterdam)

Амстердамын төв номын сангийн дээд давхарт та хямд, бас амттай хоол идэж, байгалийн үзэсгэлэнг харах боломжтой.

Амстердам (Amsterdam)

6 Токио (Tokyo)

Долоо хоног бүр Токиогийн гудамжинд мацури хэмээх наадам болдог. "Ханами" гэсэн сакура цэцгийн үзэсгэлэнг энэ үеэр хүмүүс үздэг бөгөөд багт хувцас өмссөн хүмүүс дуу, бүжиг сонирхуулдаг. Ихэнхдээ мацури наадам үзэхэд үнэ төлбөргүй байдаг.

Токио (Tokyo)

Сибуя дээр заавал очих хэрэгтэй. Энэ гудамжинд хүмүүс зам хөндлөн гарахдаа маш эмх замбараатай, соёлтой явдаг. Сибуягийн ойролцоо байрлах "Starbucks" болон Сибуяг "Shibuya Mark City"-тэй холбодог гүүрнээс энэхүү дүр зураг илүү сайн харагдана. Үүнээс гадна Хатико нохойны хөшөөн дээр очихоо мартуузай.

7 Хонконг (Hong Kong)

"Star Ferry"  бол Хонконгийн арал болон Коулун хойгийн  хооронд аялдаг алдарт усан онгоц юм. Усан онгоцоор аялбал та нэг сумаар нэлээд хэдэн туулай буудах болно. Хотын нэг өнцгөөс нөгөө өнцөг рүү аялж, Хонконгийн байгалийг усны мандлаас харах боломжтой.  Усан онгоцонд суухад 2.5 хонконг доллар байдаг. Энэ нь гэхдээ жуулчдын хувьд тийм ч хямд зугаа биш юм.

Хонконг (Hong Kong)

Гэхдээ Хонконгийн хамгийн үзэсгэлэнтэй газрыг Викториягийн орой дээрээс харж болно. Далайн түвшнээс дээш 554 метрийн өндөрт оршдог Виктория руу хүрэхийн тулд трамвай, эсвэл "Central" станцаас тогтмол зорчдог 15 номерын автобусанд сууж явах боломжтой. Энэ тохиолдолд хүн багатай, зардал ч бага гарна. Мөн дурантай үзвэрийн танхим, ресторан, "Мадам Тюссо"-гийн музей гэх мэт үзчихээр газрууд бий.

8 Парис (Paris)

Алдарт Эйфелийн цамхаг үргэлж л хүний хөлд дараатай, урт дараалал үүссэн байдаг. Үнэндээ Парист Эйфелийн цамхгаас илүү олон сайхан газар олон байдаг аж.  Цамхагийн дээр гарснаар та цамхагийн гадна байдлыг харж чадахгүй. Тиймээс Парист харж болох өөр сайхан газруудыг дурдвал:

  • Помпиду төвийн дээвэр: Хэрвээ та энэ музейгээр аялах тасалбар худалдаж авбал үзвэрийн талбай нь үнэгүй байх болно.  Тиймээс нэг сумаар хоёр туулай буудах нь байна.
  • Сакре Карын дугариг дээвэр: Нарийхан шатаар өгсөж явахад та таван евро төлөх хэрэгтэй ч энэхүү дуганаас харагдах байгаль үнэхээр таатай. Үүнээс гадна Нотр-Дам Парисаас бага хүнтэй байдаг.

Парис (Paris)

  • Triomphe арк: Энэ газраас бас л байгалийн үзэсгэлэнг харах боломжтой бөгөөд Эйфелийн цамхагаас хамаагүй бага хүнтэй. Тасалбар нь 10 еврогийн үнэтэй.
  • Галереи Лафайет  хэмээх худалдааны төвийн  дээд давхарт цор ганц үнэгүй үзвэрийн талбай байдаг гэхэд болно.  Үүнээс гадна энд тохилог буйдан, кафе бий.

9 Үнэгүй үзвэрийн өдрийг хаанаас мэдэж болох вэ?

  • Ихэнх орнуудад үнэгүй үзвэрийн өдөр байдаг. Энэ талаарх мэдээллийг Couchsurfing сайт болон фэйсбүүкээс мэдэх боломжтой.
  • Үүнээс гадна "Paris for 0 euro" гэх мэт хайлтаар үнэгүй газруудыг олж болно.
  • Хэрвээ Европ, Турк, АНУ, Канадад танд интернэт хэрэг болсон бол та Vodafone Smart Passport сим-картыг худалдаж авах боломжтой. Хоногийн гурван еврогийн  үнэтэй.
  • Аялалд гарахын өмнө тээврийн хэрэгслийг сайн судлах хэрэгтэй. Магадгүй та өөрт ашигтай хямд зардалтай нийтийн тээврийн хэрэгслийн тасалбарыг худалдаж авах ч юм бил үү.
  • Хэрвээ та музейгээр аялахыг хүсэж байвал тус музейг үнэгүй үзэх боломжтой өдөр бий эсэхийг шалгаарай. Энэ талаар интернэтээс эртхэн судлах шаардлагатай.
  • Явган аялалд зардлаа хэмнэхийн тулд оффлайн хөтөч болон аудио хөтчийг татаж аваарай.

Үнэгүй үзвэрийн өдрийг хаанаас мэдэж болох вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()